Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно

Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно

Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно

Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандан орчимд 1.6 га талбайг чөлөөлж, жишиг гудамж болгон тохижуулах ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээнд газар чөлөөлөлт үргэлжилж, 55 айлын газрыг чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 36 айлын газрыг бүрэн чөлөөллөө. Тухайн байршилд хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан ажиллаж, иргэдээс газар чөлөөлөлттэй холбоотой санал сонслоо.

Энэ онд нийт 1.6 га талбайг чөлөөлж, цаашлаад үе шаттай чөлөөлөлтүүд хийгдэж, Улаанбаатар хотын хамгийн том ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнг Гандантэгчэнлин хийдийг тойруулан барихаар төлөвлөсөн. Аливаа хот түүхэн дурсгалт барилга байгууламжаа тойрсон цэцэрлэгт хүрээлэнтэй байдаг жишгүүд ч бий. Энэхүү Улаанбаатар хотын томоохон цэцэрлэгт хүрээлэнтэй болсноор аялал жуулчлалд ээлтэй төдийгүй иргэд амарч, зугаалах, ая тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдэх юм.

Иргэдтэй уулзах үеэр хотын дарга Х.Нямбаатар “Гандан орчмыг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно. Газар чөлөөлөлтөөс татгалзсан гурван айлтай уулзаж, дахин үнэлгээ хийхээр тохиролцлоо. Газар чөлөөлөлтийг иргэдэд илүү хүргэх үүднээс тухайн орчимд тогтмол үйл ажиллагаатай байр гаргаж, мэдээллээ иргэдэд түгээх хэрэгтэй. Дөрөвдүгээр сарын дундуур НИТХ-ын ээлжит хуралдаанаар “Гандан” нэртэй тогтоолын төслийг хэлэлцүүлнэ. Тогтоолын төслийн нэрийг дахин авч үзнэ. Харин төслийн тухайд нийслэлийн ИТХ-ын долоон төлөөлөгч санаачилсан. Энэхүү тогтоолоор ойрын жилүүдэд Гандангийн 55 га газрыг бүхэлд нь чөлөөлж, Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгохыг зорьж байна. Гандан орчимд дахиж барилга байгууламж бариулахгүй. Шинээр газар эзэмшүүлж, ашиглуулахгүй. Харин зах зээлийн жишигт нийцсэн үнээр жил бүр хэсэгчлэн газрыг чөлөөлнө. Гандан орчимд 55 га газарт 1800 айл амьдарч байгаа бөгөөд нийт 700-800 нэгж талбарыг бүхэлд нь чөлөөлнө. Гандан тойрсон худалдаа, үйлчилгээний төвүүд ч мөн газар чөлөөлөлтөд хамарна. Гэхдээ иргэдэд урьдаас мэдээлэл өгч газрыг чөлөөлөөд явна. Гандан орчим ирэх жилүүдэд Улаанбаатар хотын нэрийн хуудас болсон цэцэрлэгт хүрээлэн болно” гэдгийг онцоллоо.

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Гандангийн хэсэг суурьшлын бүс болоод удаж байна. Хөрсний бохирдол зэрэг асуудал ихтэй бүс. Иргэд газар чөлөөлөлтийг дэмжиж байгаа. Эхнээсээ зөвшилцөлд хүрээд явж байна. Иргэдэд мэдээлэл хүргэхэд анхаарч ажиллана” гэлээ.

НЗД-ын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Б.Сэмжидмаа “Гандан орчимд амьдарч байгаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад ээлтэй байдлаар тохижилтын ажлуудыг төлөвлөөд явна. Дөрөвдүгээр сарын дундуур тогтоолын төслийг танилцуулахаас өмнө иргэдээс тогтоолын төсөлтэй холбоотой саналуудыг авна. Ямар цэцэрлэгт хүрээлэнтэй болох талаар иргэд саналаа өгөх нь нээлттэй” гэсэн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2026-03-03 66.181.181.14

энэ зөв шүү ганданг тойроод нээх сонин газрууд бий болсон, бүгдийг буулгах хэрэгтэй, бурхан номын газар сайхан цэвэрхэн, буяны газар байх ёстой, одоо дан худалдаа зах, өөр юу юу ч билээ

Avatar

Гандан 2026-03-03 59.153.112.40

Хурдан хэрэгжээсэй тэр 3н айл нь хаана байдаг айлууд вэ сүүлд 2000 оноос хойш нэмэгдсэн айлуудыг бол шууд газарт оруулах хэрэгтэй шүү! Жишээ нь Галдангийн баруун талын хаалганаас дагуу урагшиа явдаг замыг хааж барьсан хашааг

Avatar

Нэргүй 2026-03-03 202.9.40.192

худлашааг-дбгаарайхулгчхужаманужд.

Avatar

зочин 2026-03-03 66.181.166.196

Сайхан л үлээж байна даа, ер нь сайхан л үлээдэг л дээ, манай готын дарга

Avatar

Нэргүй 2026-03-03 202.70.43.34

Ирээдүй цаг дээр яриад л байхын Хурдан Хэрэгжүүлээсэй !!!! Нямбаатар дарга Бат-Үүл дарга шиг Хувьсгалын чанартай их сэдэж байгаа, гол нь сэдсэн ажилдаа тууштай залгамж халаатай байж Үр Дүнг нь гартал явмаар байнаа өөрөө

Avatar

Нэргүй 2026-03-03 202.70.33.171

Ажлаасаа л хусагдчихгүй бол эсвэл нам нь мань хүнийг зайлуулчихгүй бол Нямбаатар ажлаа хийчих л байлгүй дээ.

Avatar

иргэн 2026-03-03 103.212.118.41

САНАА НЬ ЗӨВ Ч ЯМАР МӨНГӨӨР ГЭДГЭЭ ЭХЛЭЭД ТАЙЛБАРЛАХ ХЭРЭГТЭЙ. ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР ГЭВЭЛ х****а ШҮҮ НЯМКА

Avatar

Уншигч 2026-03-03 202.126.88.84

хөрсний бохирдол ихтэй,хүн амьдрахад хэцүү гээ биз дээ.Жорлонгиы газар дээр тарьсан мод саын ургадаг гэдэг.Тэгэхээр цэц.т хүрээлэн болгосон нь дээр л дээ.Гол нь ажил хэрэг болгоосой.битий замхарчихаасай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж