НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол энэ ням гарагт явагдана | News.MN

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол энэ ням гарагт явагдана

Хуучирсан мэдээ: 2018.08.14-нд нийтлэгдсэн

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол энэ ням гарагт явагдана

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол энэ ням гарагт явагдана

НӨАТ-ын урамшууллын 2018 оны долдугаар сарын сугалааны тохирол энэ сарын 19-ний ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та 2018 оны долдугаар сарын 01-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2018 оны наймдугаар сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Өнгөрсөн сарын тохирлоор 50 мянган төгрөгийн азтан 18590, 200 мянган төгрөгийн азтан 1872, нэг сая төгрөгийн азтан 188, 5 сая төгрөгийн азтан 13, 10 сая төгрөгийн азтан 3 тодорч, нийт 20666 иргэн азтан болсон юм.

Харин супер шагналын эзэн тодроогүй билээ. Тиймээс та бүхэн долдугаар сарын худалдан авалтын баримтаа заасан хугацаанд бүртгүүлж, азтан болоорой.

Эх сурвалж: Татварын ерөнхий газар

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ch.erdenechuluun 2018-08-14 66.181.177.180

Omnokhod 50 m khojson orokhgui baina
Khaana khandakh be?

Avatar

Зочин 2018-08-14 202.21.106.125

би нь нэг удаа 4 сая, 2 удаа 50000, бас 4 удаа 20000 хожижи байлаа

Avatar

Ёо Ёо 2018-08-14 64.119.16.147

18000 азтангийн хаана нь явдаг юм бол . Үнэн луйвар юм аа

Avatar

Зочин 2018-08-14 66.181.178.241

Зиаг энэ НӨАТ гээч ээс азтан болно байхгүй ээ Бүгд тоонууд нь адилхан шахуу.НӨАТ ийнхөн азтан тодруулсан болж өөрсдөө авдаг байх өө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж