Энержи Ресурсын нүүрс борлуулалтын үнэ 15 хувиар өсчээ

Хуучирсан мэдээ: 2018.08.15-нд нийтлэгдсэн

Энержи Ресурсын нүүрс борлуулалтын үнэ 15 хувиар өсчээ

Энержи Ресурсын нүүрс борлуулалтын үнэ 15 хувиар өсчээ

Энержи Ресурс ХХК-ийн толгой компани болох “Mongolian Mining Corporation” групп өчигдөр 2018 оны хагас жилийн санхүүгийн тайлангаа олон нийтэд албан ёсоор танилцууллаа.

2018 оны эхний хагаст тус групп Ухаа худаг болон Баруун наран уурхайгаас нийт 4.3 сая тонн түүхий нүүрс олборлосноос 4.0 сая тонныг нь дотооддоо баяжуулж, 2.9 сая тонн баяжуулсан нүүрсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. Үүнээс 2.4 сая тонныг Гашуунсухайтын боомтоор тээвэрлэн БНХАУ-д экспортолсон байна.

Тайлант хугацаанд баяжуулсан коксжих нүүрс 1.7 сая тонн, баяжуулсан хагас коксжих нүүрс 0.2 сая тонн, баяжуулсан эрчим хүчний нүүрс 0.1 сая тонныг тус тус борлуулснаас гадна баяжуулсан коксжих нүүрсний борлуулалтын үнийг дунджаар 146.1 ам.долларт хүргэж, өнгөрсөн оныхоос 15 хувиар өсгөжээ. Ингэснээр компанийн оны эхний хагасын борлуулалтын орлого 270 гаруй сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10 гаруй хувиар өссөн байна.

Тус компанийн хувьд Хятадын аж үйлдвэрийн гол зах зээлүүдэд хүрч, Бугатын гангийн үйлдвэр, Шэньхуа группын Өвөр Монгол дахь коксын үйлдвэр гэх мэт эцсийн хэрэглэгчдэд бүтээгдэхүүн нийлүүлдэг юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж