Сүүлийн 70 жил болоогүй хуурай зун Москвад болж байна

Хуучирсан мэдээ: 2018.08.15-нд нийтлэгдсэн

Сүүлийн 70 жил болоогүй хуурай зун Москвад болж байна

Сүүлийн 70 жил болоогүй хуурай зун Москвад болж байна

Энэ наймдугаар сар Москвагийн хувьд ер бусын хуурай, бороо хургүй байна. Москва хотын цаг агаарын мэдээллийн сайтад мэдээлснээр наймдугаар сар гарсаар дөнгөж 4 миллиметр тунадас орсон нь 1948 оноос хойш бүртгэгдээгүй тохиолдол  болж байгаа ажээ.

2010 онд мөн их хуурай, халуун байсан ч тухайн жилийн наймдугаар сарын эхний хагаст 17,5 миллиметр тунадас бүртгэгджээ. 1972 он их хуурай байсан ч орсон тунадасны хэмжээ 5,8 миллиметр байсан байна.

Сүүлийн 100 жилийн хувьд 1938 оны наймдугаар сар  хамгийн хуурай байжээ. 1938 оны наймдугаар сард ердөө 1 миллиметр тунадас орсон ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж