Энэ наймдугаар сар Москвагийн хувьд ер бусын хуурай, бороо хургүй байна. Москва хотын цаг агаарын мэдээллийн сайтад мэдээлснээр наймдугаар сар гарсаар дөнгөж 4 миллиметр тунадас орсон нь 1948 оноос хойш бүртгэгдээгүй тохиолдол болж байгаа ажээ.
2010 онд мөн их хуурай, халуун байсан ч тухайн жилийн наймдугаар сарын эхний хагаст 17,5 миллиметр тунадас бүртгэгджээ. 1972 он их хуурай байсан ч орсон тунадасны хэмжээ 5,8 миллиметр байсан байна.
Сүүлийн 100 жилийн хувьд 1938 оны наймдугаар сар хамгийн хуурай байжээ. 1938 оны наймдугаар сард ердөө 1 миллиметр тунадас орсон ажээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ