"Бүх нийт боловсролын төлөө!" иргэний нийгмийн үндэсний эвслийн ерөнхий зохицуулагч Д.Тунгалагтай ярилцлаа.
-Таны хувьд Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байхад хичээлийн байргүй, сурах бичиггүй хувийн сургууль байгуулахыг зөвшөөрч болохгүй гэдэг асуудлыг хөндсөн. Хувийн сургууль байгуулахад хэдэн шалгуур шаардлага тавих ёстойгоос хэдийг нь цуцлах тухай санал оруулж ирсэн юм бэ?
-Боловсролын салбарт хувийн их дээд сургууль, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг шинээр байгуулахад тусгай зөвшөөрөл олгодог. Тусгай зөвшөөрөл нь ард иргэдийн нийтийн ашиг сонирхол, хүүхдийн сурч боловсрох эрхийг хамгаалах чухал ач холбогдолтой учраас төрөөс зориуд зөвшөөрөл өгдөг. Гэтэл Зөвшөөрлийн тухай хуулийг дагалдуулаад оруулж ирсэн өөрчлөлт нь иргэний нийгмийнхний санааг зовоож байна. Өөрөөр хэлбэл, Боловсролын ерөнхий хуульд хувийн сургууль, цэцэрлэг байгуулъя гэвэл ямар шаардлага тавих вэ гэдгийг хуульчилж өгсөн байдаг. Гэтэл тэр шаардлагуудаас гурвыг нь хасч байна. Эхний шаардлага нь хөрөнгийн баталгаа бол хоёрт нь үйл ажиллагаагаа хэвийн явуулах санхүүжилтын эх үүсвэртэй байх ёстой. Мэдээж сургууль бол дэлгүүрээс нэг удаагийн худалдан авалт хийдэг газартай адилхан биш. Тэнд хүүхдэд 12 жилийн турш боловсрол олгох учраас мөнгө санхүүгийн эх үүсвэрийн эрсдэлд орж, үйл ажиллагаагаа хаахгүй байх нөхцөлийг төрөөс тавих нь зүй ёсных юм. Гэтэл энэ хоёр шаардлагыг хасч байна. Миний хувьд яавч хүлээн зөвшөөрөхгүй нэг шаардлага бол сургалтын орчинд тавигдах шаардлага.
Энэ бол байж болшгүй зүйл. Хичээлийн байр, номын сан, биеийн тамирын спорт заал, сурах бичиг зэрэг сургалтын үйл ажиллагаа явуулахад зайлшгүй шаардлагатай нөхцөл болзлыг шаардахгүйгээр хувийн сургууль байгуулах зөвшөөрөл өгч болохгүй.
Энэ заалт бол Монгол Улсын Үндсэн хууль зөрчиж байна. Учир нь Монгол Улсын Үндсэн хуульд "Төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургуулийг байгуулна" гэж заасан. Тэгэхээр төрөөс шаардлага тавих ёстой. Тэр нь хүүхдийн сурч боловсрох эрх, хүний эрхийг хамгаалах үүргээ биелүүлэх ёстой. Эцэг эхчүүд нь хувийн сургуульд өндөр төлбөр төлдөг. Тэр эцэг эхчүүдийн ашиг сонирхлыг төр хамгаалах ёстой. Зарим иргэд олон нийтийн сүлжээнд "Хувийн сургууль байгуулахад заавал байртай байх шаардлагагүй, түрээсэлж болно" гэж бичсэн байна лээ. Үгүй юм. Жишээлбэл, би хүүхдээ гэрийнхээ ойр Яармаг дахь хувийн сургуульд оруулсан байхад сургууль нь түрээсийн байртай гээд 3, 4 дүгээр хороололд өөр байр түрээслэвэл яах вэ. Тэгээд хүүхдээ өдөр бүр хол газар руу нүүх үү эсвэл байраа зараад тэр байршилд нь дөхөх үү. Хүний амьдрал ахуйтай холбоотой асуудал болж ирнэ. Мөн дээрээс нь хүүхдүүд сургуульд суралцахдаа биеийн тамирын хичээлд хамрагдахгүйгээр эрүүл саруул байх боломжгүй. Гэтэл өнөөдөр хүүхдийн бүх талын хөгжлийн асуудлыг ярьж, хэлж байна. Биеийн тамирын хичээл заавал орох ёстой хичээлийн нэг. Энэ хичээлийг заалгүй гэдэг шалтгаанаар оруулахаа болих юм уу. Тийм учраас Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг батлахдаа энэ заалтыг хасч өгөх саналыг гаргасан юм.
-Хууль батлахын өмнө хэлэлцүүлэг зохион байгуулж, санал сонсоод өнгөрдөг гэж шүүмжилдэг. Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байхад салбар яамнаас төлөөлөл байсан болов уу. Салбар яаманд энэ асуудлаар хандах уу?
-Юуны төлөө хэлэлцүүлэг хийж байгаа билээ. Хэлэлцүүлэгт оролцож байгаа талуудын саналыг тусгаж авахгүй бол хэлэлцүүлэг хийж яах юм. Энийг иргэний нийгмийн байгууллагууд "дүр эсгэсэн" оролцоо гэж нэрлэдэг. Шинээр сонгогдсон парламент эрх биш иргэний нийгмийн байгууллагын саналыг хуульдаа тусгана байх гэж бодож байна. Тус хэлэлцүүлэгт Боловсролын яамны төлөөлөл оролцсон ч тодорхой байр суурь илэрхийлээгүй.
Энэ асуудлыг салбар яамныхан мэдэж байгаа юм билээ. Үүний цаана өөр асуудал байна. Өнөөдөр Боловсролын сайдаар хувийн сургуулийн захирлаар ажиллаж байсан хүнийг томилсон. Би энэ хүмүүсийн хийж байгаа ажил гэж хардаж байна.
Тэгэхээр энэ заалт хуулийн төслөөс хасагдахгүй байх эрсдэлтэй. Тиймээс иргэний нийгмийн байгууллагаас гадна эцэг эхчүүд хүүхдийнхээ сурч боловсрох эрхийн төлөө анхаарч, өөрсдийн байр сууриа илэрхийлэхийг уриалж байна.
-Сүүлийн жилүүдэд эцэг эхчүүд хүүхдээ төлбөртэй хувийн сургуульд сургах хандлага эрс нэмэгдсэн. Та үүний шалтгааныг юу гэж хардаг вэ. Үнэхээр улсын сургуулиас чанартай боловсрол олгож байна уу?
-Хувийн сургуулийн талаар баримтлах төрийн бодлого чангарах шаардлагатай болсон. Өмнө нь нийслэл хотод гэхэд сургууль, цэцэрлэг хүртээмжгүй байхад хувийн сургуулиуд төрийн ачааллыг тодорхой хэмжээнд үүрэлцсэн нь үнэн. Гэхдээ энэ нь хувийн сургууль үүрд мөнх байх ёстой гэсэн үг биш. Өнөөдөр Монгол Улс олон улсын гэрээ концвенциор хүүхэд бүрийн сурч боловсрох эрхийг хангахдаа гэрт нь ойр хангалттай тооны сургууль барьж байгуулах үүргийг хүлээсэн байдаг. Тэгэхээр нийслэлийн дүүрэг, хороодод улсын сургууль болон цэцэрлэгээ нэмж бариад, сонголттой болгох хэрэгтэй. Зарим дүүрэг, хороонд ямар ч сургууль, цэцэрлэг байдаггүй учраас эцэг эхчүүд хүссэн хүсээгүй хувийн сургуульд хүүхдээ сургаж байна. Энэ асуудлыг нэн тэргүүнд шийдэх ёстой.
Хоёрт, хувийн сургуулиудад улсын төсвөөс олгодог хувьхрдал нэртэй татаасыг зогсоох хэрэгтэй. Хувийн сургуулиуд ашгийн төлөө ажиллаж байгаа бол улсын төсвөөс татаас өгөх ёсгүй.
Улсын сургууль, цэцэрлэг дутагдалтай байх үед энэ татаасыг төрөөс өгч болж байсан. Одоо бол хангалттай тооны хувийн сургуультай болсон. Үүнээс гадна олон улсад нийт суралцагчдын тав орчим хувь нь хувийн сургуульд сурч байвал улсын сургуулийн тогтолцоондоо халгүй. Тэрнээс дээш хувь нь суралцаад ирэхээр улсын тогтолцоогоо хорлож эхэлдэг гэдэг судалгаа бий. Өөрөөр хэлбэл, улсын сургуулийн ур чадвартай сайн багш нарыг өндөр цалингаар хувийн сургуульд ажиллуулах тохиолдол байдаг. Энэ нь улсын сургуулийнхаа чанарыг бууруулж байгаагийн нэг жишээ. Төрөөс хувийн сургуулиудад тавьж байгаа чанарын шаардлага, хяналт шалгалт гэж байхаа больсон. Хувийн сургуулиуд зарим хичээлийг огт заадаггүй, зарим хичээлийг мэргэжлийн бус гадаад багшаар заалгадаг. Өндөр төлбөртэй сургуулиудад хүүхэд чанартай боловсрол эзэмшиж байгааг судлахад чанаргүй гэдэг үнэлгээг өгсөн. Тиймээс энэ бүхний мөрөөр төрөөс хяналт шалгалт хийхгүй байна гэдэг асуудал анхаарлыг татаж байна. Улсын сургуулийн гүйцэтгэл, чанарыг үнэлж байгаа шигээ хувийн сургуулиудыг үнэлж, хянаад үнэхээр шаардлага хангахгүй байгаа бол зөвшөөрлийг нь цуцлах хэрэгтэй.
-Боловсролын сайд П.Наранбаяр 16 нас хүртэлх хүүхдийн цахим хэрэглээг хязгаарлах тухай хуулийн төсөл боловсруулж байгаа. Ийм хууль санаачлан боловсруулах цаг нь болсон гэж үзэж байна уу?
-Ер нь саяхныг болтол цахим хэрэглээ хор нөлөөтэй юу, эерэг тал нь давамгайлсан уу гэдэг дээр олон улсад судалгаа хийсээр байсан. Эхнээсээ судалгааны дүнгүүд гарч, хүүхдийн хөгжил, эрүүл мэнд, сурлагын амжилтад сөрөг нөлөөтэй юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн. Тэр утгаараа дэлхийн улс орнууд эхнээсээ арга хэмжээ авч эхэлж байна. Монгол Улс ч гэсэн ийм арга хэмжээг авах гэж байна. Би бол ийм арга хэмжээ авах ёстой гэж үзэж байна. Яагаад гэвэл насанд хүрсэн иргэдээс гадна бага насны хүүхдүүдийн дунд цахим хэрэглээ туйлын замбараагүй байна. Эцэг эхчүүд маш хариуцлагагүй байж, хүүхдийнхээ цахим хэрэглээг хязгаарлаж чадахгүй байна. Тэгэхээр энэ талаар төрийн бодлого гарч, тодорхой зохицуулалтыг хийх ёстой.
Өнөөдөр цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдүүд хэлд орохгүй байна. Дэлгэцийн хэт хамааралтай болж, утас үзсээр байгаад хүнтэй харилцахгүй байна. Эцэг эхчүүд нь ч энэ дадалд хэвшүүлж сургаагүйгээс гадна харилцааны ямар ч зөв дадалгүй болж байна.
Ингэснээр шууд уурлаж уцаарлан, өөрийн хүссэнээ хийх гэдэг болсон байна. Мөн хүүхэд бага наснаасаа түргэн ууртай, зан үйлээ удирдах чадваргүй болж байгаа учраас эцэг эхчүүдийг үүрэгжүүлэх хэрэгтэй. Зөвхөн хүүхдийн цахим хэрэглээг хориглоод зогсохгүй эцэг эхийн боловсрол маш чухал. Эцэг эхтэйгээ боловсролын байгууллага хамтран ажиллаж байж энэ "гамшиг"-ийг арилгана. Тэгэхгүй бол хүүхдүүд өнгө, дуутай цахим контентод анхаарал хандуулдаг, багшийнхаа заасан хичээлд анхаардаггүй, хичээл хийх дургүй гэх мэтчилэн суралцах үйлд сөрөг нөлөөтэй байгаа учраас цахим хэрэглээг хязгаарлах нь зүйтэй. Үүнийг дагаад боловсролын салбарт шийдэх ёстой асуудал маш их байна. Багш нар болон эцэг эхчүүд хоорондоо фэйсбүүкээр харилцдагаа болих хэрэгтэй. Мөн сургуулиуд хүүхдийн хэрэглээнд тохирсон хурдтай интернэт сүлжээтэй болох шаардлагатай. Хүүхэд нэг бүрийг таблеттай болгох ёстой. Тэгэхээр хуулиа бичихээсээ эхлээд боловсролын салбарын цахим шилжилтийн бодлогоо хамтад нь авч явахгүй бол бас л хэрэгжихгүй хууль нэгээр нэмэгдэх магадлалтай. Олон талын оролцоо, судалгаанд үндэслэн хуулиа батлах хэрэгтэй. Тэрнээс биш хэн нэгний сэтгэл хөдлөлөөр "хориглосугай" гэж бичээд шууд амьдрал дээр хэрэгжихгүй.
3,576.02






















































Зочин 2026-03-04 49.0.138.228
мааш зөв, хувийн сургуулиудад тавих шаардлагыг өндөрсгөх хэрэгтэй, хамаатан саднаараа сургууль байгуулчаад, ямар нэг асуудал хүүхдэд тулгарахад загнахаас өөр юу ч хийдэггүй бүх хариуцлагыг эцэг эх нь үүрдэг, нэгэнт хүүхэд төлбөр өө төлсөн л бол өөр сургууль сонгох эрхгүй тэр жилдээ сурсан болоод л өргөсөн дүнтэй хичээлийн жил дуусгадаг. Түрээсийн заал хажуугаар нь томчуудад түрээсэлнэ, зарим зал агааржуулалт маш муу нэг сэндвичэээр барьсан сургуулиуд байна аа…..үнэр бол гамшиг
Нэргүй 2026-03-04 158.59.146.30
боловсролын талаар хамгийн өндөр мэдлэгтэй, хамгийн зөв ярьдаг, зөв сэтгэдэг, нийтийн эрх ашгийн тусын тулд дуугардаг, судалгаа хийдэг, судалгаатай ярьдаг, мэргэшсэн, үнэхээрийн чадалтай, бахархал төүүлсэн эмэгтэй дээ. уулзаж танилцах юмсан.
Нэргүй 2026-03-04 66.181.190.237
элэг авлаа
Нэргүй 2026-03-04 158.59.146.30
1. заавал өөрийн эзэмшлийн, зориулалтын сургуулийн зорилгоор баригдсан байх шаардлага тавих хэрэгтэй. эсэргүүцэж байгаа нь боловсролоор мөнгө олох зорилготой гэсэн үг.
2. заавал биеийн тамирын хангалттай том заалтай байх,
3. биеийн тамирын хичээл орох гэж байна гээд хүүхдүүдийг өөр газар руу дагуулж явдаггүй байх, тэгээд тэд эцэг эхчүүдийг тэндээс нь очиж хүүхдээ авахыг шаарддаг. САНТ гэх мэт зургаанжин гэх мэт өөрсдийгөө боловсролын салбар мэддэг гэж боддог хоосон толгойтой шар сэмжнүүд …
Нэргүй 2026-03-04 66.181.189.165
Хувийн сургуулийг үзэн яддаг авгай . Хувийн сургууль чанар муутай бол олон улсын тэр олон шалгалтыг яаж өндөр оноотой өгөөд байгаан.. хаана ч хүүхдээ сургах нь эх эцгийн үүрэг алсын хараа юм аа..хүүхдийг ялган гадуурхагч хүн багш гэж хэлүүлэх эрхгүй.. өөр ажил олж хийгээрэй
Нэргүй 2026-03-04 202.126.94.116
Ene estoi tengiin deed teneg avgai ymar medleg bolovsrolgui zugeer ork
Нэргүй 2026-03-04 103.10.23.120
Энэ нэг эргүү авгай социализмын юм яриад л явах юм
МҮИС 2026-03-04 66.181.166.196
Хичээлийн байр ч бага хэрэг байна аа, зөвхөн цаасан дээр бүртгэл, зөвшөөрөлтэйгээс өөр юу ч үгүй, ганц оюутан ч байхгүй, зөвхөн мөнгө авч диплом хэвлэж өгдөг их, дээд сургуулиуд зөндөө байна аа, кк
Иргэн 2026-03-04 202.70.44.46
мөн зарим сургууль нь биеийн тамирын заалгүй, зарим нь стандарт бус заалтай байна. энэ нь хүүхдийн бие бялдрын хөгжилд сөрөг нөлөө үзүүлнэ.
Нэргүй 2026-03-04 124.158.123.242
"Өнөөдөр Боловсролын сайдаар хувийн сургуулийн захирлаар ажиллаж байсан хүнийг томилсон""….
Ашиг сонирхолын зөрчил ярьдаг хүмүүс яагаад хэдэн жил амаа хамхив???
Нэргүй 2026-03-04 202.126.89.80
Дарга нарын хүүхдийг хувийн сургуульд явахыг хориглоё
Нэргүй 2026-03-04 122.201.19.4
Тийм, шийдвэр гаргагчид нь өөрсдөө хүүхдээ хувийн сургуульд өгөөд улсын сургуулиудыг тоохгүй байна.
Нэргүй 2026-03-04 122.201.19.4
Хувийн сургуулиуд сургалтын төлбөрөө жилд сая саяар нэмж байна. Үүнд төрөөс хяналт байна уу, нийслэлд улсын дунд сургууль хүрэлцээгүй, анги дүүргэлт маш их, эрх баригчид өөрсдөө улсын сургуульд хүүхдээ сургадаг бол ийм асуудал гарахгүй. Хувийн сургууль байхгүй бүгд жигд улсын сургуульд хүүхдээ сургадаг бол ийм асуудал гарахгүй, улсын сургуулиа маш сайн хөгжүүлнэ дээ.
Хотын залуу 2026-03-04 103.10.23.120
Чамд хамаагүй малаа