Сурагчийн дүрэмт хувцас нэг ижил үнэтэй байх ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2018.08.15-нд нийтлэгдсэн

Сурагчийн дүрэмт хувцас нэг ижил үнэтэй байх ёстой гэв

Сурагчийн дүрэмт хувцас нэг ижил үнэтэй байх ёстой гэв

Төрийн Думын Боловсрол, шинжлэх ухааны хорооны орлогч дарга Борис Чернышов (ЛДПР) ОХУ даяар сурагчийн дүрэмт хувцсыг нэгдсэн нэг ижил үнээр худалдаалах ёстой гэсэн саналыг гаргасан байна.

Түүний үзэж байгаагаар сурагчид нэг ижил дүрэмт хувцастай байх нь нийгмийн ялгарлыг багасгах ач холбогдолтой ажээ. “Сурагчид тэр надаас илүү, эсвэл би тэрнээс илүү гэсэн бодолгүй болно” хэмээн тэр РИА Новости-гийн сурвалжлагчид ярьсан байна.

Сурагчийн дүрэмт хувцсыг Владимир болон Псков мужийн оёдлын үйлдвэрүүдэд оёдог бөгөөд захиалгаа өгөхдөө үнээ тохирох ёстой хэмээн тэр үзэж байна. Бага, дунд ангийн сурагчдын дүрэмт хувцас 3000, ахлах ангийнхных 4000 рублиэс хэтрэхгүй үнэтэй байх ёстой гэж депутат хэлжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж