Энэ 2018 он гарсаар бичил зээл хүссэн өргөдөл өмнө байгаагүйгээр нэмэгдсэн хэмээн Санхүүгийн зээлийн судалгааны “Юником24” компани мэдээллээ. Энэ оны нэгдүгээр сараас долдугаар сар дуустал санхүү, зээлийн байгуулагад нийтдээ 91,5 сая өргөдал иржээ. Гэхдээ долоон өргөдөл тутмын нэг нь л зөвшөөрөгдсөн байна хэмээн тус байгууллагын тайланд дурдсан байна.
Энэ оны эхний долоон сарын өргөдлийн тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 22 хувь өссөн гэсэн үг юм.
Өргөдлийн тоо ийнхүү нэмэгдэж байгаа нь зээл хүсэгч нэг дор дөрвөөс таван санхүүгийн байгууллагад өргөдлөө өгдөгтэй холбоотой хэмээн “Юником-24” үзэж байна. Зээл хүсэгчдийн бараг 80 хувь нь нэг өргөдлөө тав зургаан газар давхар өгдөг байна.
Нийт зээл хүсэгчдийн 19 хувь давтан зээлдэгч бол үлдсэн нь шинээр зээл хүссэн хүмүүс байна. Харин зээл олгосон байдлыг харахад давтан зээлдэгчийн 44 хувь, анх удаа зээл хүсэгчдийн 55 хувь нь зээлээ шийдүүлж чадсан байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ