Хуучирсан мэдээ: 2018.08.15-нд нийтлэгдсэн

Мэдэгдэл

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон нийгмийн сүлжээгээр цацагдаж буй Бороо Гоулд компанийн контейнерээс палеонтологийн дурсгал олдсон гэсэн мэдээлэлтэй холбогдуулан дараах мэдэгдлийг гаргаж байна.

8-р сарын 10-ны Баасан гаригт цагдаагийн байгууллагын ажилтнууд Бороо Гоулд ХХК-ийн уурхайн талбай дээр ирж, шалгалт хийсэн болно. Уурхайн хамгаалалтын алба цагдаагийн ажилтнуудыг ажил үүргээ гүйцэтгэх явцад ямар нэг саад учруулаагүй бөгөөд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа шиг цагдаагийн ажилтны биед халдсан зүйл огт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Цагдаагийн байгууллагын ажилтнууд шалгахыг хүссэн бүх чингэлэгтээ үзлэг хийсэн бөгөөд контейнерээс хураан авсан зарим эд зүйлсийг зохих журмын дагуу холбогдох байгууллага шалгаж байгаа болно.

Харамсалтай нь компанийн нэр хүндийг унагах зорилгоор мэдээллийг санаатайгаар гуйвуулан, хуурамч зургийн хамт олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тарааж байгаад гүнээ харамсаж байна.

Компани Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж буй бүхий л хууль тогтоомжийг мөрдөж, хуулийн байгууллагын ажилтны хууль ёсны шаардлагыг зохих ёсоор биелүүлж ажилладаг гэдгийг тэмдэглэе.

Бороо Гоулд ХХК

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж