Иран улс шинэ-үеийн дэвшилтэт гэх пуужин олон нийтэд танилцуулжээ. Тодруулбал, “Fateh-e Mobin” буюу “Гэгээн Эзлэгч” нэртэй пуужин нь 750-1200 километрийн зайг туулах чадвартай дунд-зайны баллистик пуужин аж.
“Fateh-e Mobin пуужин бол хурдан, радарт мэдэгдэхгүй, байгаа алдалгүй онодог пуужин. Иран улсад тогтоосон хориг дарамт учруулах тусам бид өөрсдийгөө хамгаалах болно. Бид Ираны ард иргэдэд амласнаа биелүүлж шинэ үеийн дэвшилтэт пуужингуудыг зохион бүтээнэ. Өдөр бүр бид пуужингийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр ажиллана” гэж Ираны Батлан хамгаалахын сайд Амир Хатами хэвлэл мэдээллийнхэнд мэдэгджээ.
“Fateh-e Mobin” пуужинг танилцуулахаас хэд хоногийн өмнө Иран улсын цэргийн хүч “Fateh-100 Mod 3” нэртэй баллистик пуужинг туршсан аж. Энэхүү туршилт 2017 оны гуравдугаар сараас хойш хийсэн анхны туршилт болсон гэж олон улсын ажиглагчид тэмдэглэжээ.
Эх сурвалж: Business Insider
Г. Батмандах