Байр суурь: Бугыг яаралтай нүүлгэн шилжүүлэх шаардлагатай

Байр суурь: Бугыг яаралтай нүүлгэн шилжүүлэх шаардлагатай

Байр суурь: Бугыг яаралтай нүүлгэн шилжүүлэх шаардлагатай

Дэлхийн зэрлэг амьтан, ургамлыг хамгаалах өдрийг тохиолдуулан "Богдхан уул ба Улаанбаатар хот орчмын ногоон бүс зэрлэг амьтны экологи, хамгаалал, тулгамдсан асуудал" сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2026.03.03/ зохион байгуулж байна. Тус хэлэлцүүлэгт оролцсон салбарын төлөөллүүдийн байр суурийг хүргэж байна.


БОУАӨЯ-ны Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын дарга Ц.Уранчимэг:

-Байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хамгийн чухал нь шинжлэх ухаанд суурилсан судалгаа, бодит мэдээлэл юм. Ялангуяа тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх олон нийтийн буруу ойлголтыг засах шаардлага тулгарч байна.

Богд Хан уул бол бидэнд өвлөгдөн ирсэн үнэт өв, байгалийн онцгой бүс нутаг. Гэвч өнөөдөр уг асуудлыг буруу тайлбарлаж, ташаа ойлголт түгээж байгаад харамсаж байна. Иймээс зөв зүйлийг нь хамгаалж, дутууг нь нөхөн сайжруулж, шинжлэх ухаанд суурилсан зөв шийдэлд хамтдаа хүрэх ёстой. Энэ бол хэн нэгний дангаараа шийдэх асуудал биш, нийтийн эрх ашигтай холбоотой асуудал юм.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээлснээр, өвлийн улиралд зэрлэг амьтад, тэр дундаа буга суурьшлын бүс рүү орж ирэх тохиолдол нэмэгдэж байгаа бөгөөд хаврын улиралд асуудал даамжрах эрсдэлтэй байна. Иймд урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлыг хамтдаа хангах шаардлагатай.

Бид өнөөг хүртэл Богдхан уулын бүсэд хууль бус хашаа, стандарт зөрчсөн асуудалтай тууштай тэмцэж ирсэн. Үүний улмаас хувийн өмчид халдсан гэх үндэслэлээр шалгуулж байсан ч нийтийн эрх ашгийг хамгаалах байр сууриа баримталсан.

Одоогоор бугыг нүүлгэн шилжүүлэх, нүүдлийн коридор гаргах асуудал яригдаж байна. Гэвч үүнийг хэрэгжүүлэхэд бэлэн техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) бий эсэх, бодит судалгаа хийгдсэн эсэх нь чухал. Амьтдын нүүдлийн коридорыг зайлшгүй тодорхойлж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шийдвэрлэх шаардлагатай байна.

Нийслэлийн байгаль орчны газрын дарга Н.Мөнхбаяр:

-Өнөөдөр бид нэг хотод амьдарч байгаа атлаа Богдхан уулын удирдлага, харьяалал олон талд хуваагдсан байдалтай байна. Тухайлбал, Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнд, харин зарим чиг үүрэг нь Нийслэлийн Байгаль орчны газарт харьяалагддаг. Ийм давхардсан бүтэц нь бодлого, хяналт, хэрэгжилтэд хүндрэл үүсгэж байна.

Богдхан уулын аманд суурьшлын бүсүүд олноор бий болж, 3000 орчим үл хөдлөх хөрөнгө баригдсан нь зэрлэг ан амьтан, ургамлын амьдрах орчинд сөргөөр нөлөөлж байна.

2018-2025 оны хооронд 667 удаагийн дуудлагаар 55 зүйлийн 800 орчим зэрлэг амьтныг авран хамгаалсан байна. Мөн стандартын шаардлага хангаагүй, хурц үзүүртэй хашаанаас үүдэн нийслэлийн ногоон бүсэд 47 амьтан зүй бусаар хорогдсон тохиолдол бүртгэгдсэн.

Иймээс энэ асуудалд бодитой анхаарал хандуулж, шийдвэр гаргах түвшинд нэгдсэн арга хэмжээ авах шаардлагатай байна. Хэдийгээр мэргэжлийн байгууллагууд чиг үүргийнхээ хүрээнд ажиллаж байгаа ч олон нийтэд буруу, ташаа ойлголт түгэх нөхцөл байдал үүсч байгааг өөрчлөх нь зүйтэй гэсэн зарчмын байр суурьтай байна. Түүнчлэн бид ажил үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай зарим асуудлаа НИТХ-д танилцуулсан. Үүний үр дүнд зарим тоног төхөөрөмж болоод зөөж тээвэрлэх асуудлуудыг шийдвэрлэж өгөхөөр болсон.

Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Э.Цогбадрал:

-Улаанбаатар хот нийт 480 мянга орчим га нутаг дэвсгэртэй бөгөөд үүний тодорхой хэсгийг Богдхан уул-ын дархан цаазат бүс эзэлдэг. Гэвч бид асуудлыг зөвхөн газар ашиглалт, хамгаалалтын хүрээнд ярьсаар, зэрлэг амьтдын эрх, амьдрах орчны асуудлыг хангалттай хөндөхгүй байна.

1.7 сая хүн амтай нийслэлийн хүн амын төвлөрөл, шилжилт хөдөлгөөнөөс үүдэлтэй дарамт байгаль орчинд бодитоор нөлөөлж буйг бодлогын түвшинд авч үзэх шаардлагатай. Энэ асуудалд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам манлайлал үзүүлж, мэргэжлийн байгууллагууд уялдаа холбоотой хамтран ажиллах хэрэгтэй байна. Цаашлаад хүний нөөц, технологийн шийдэл, экологийн гарц, амьтан ургамал хамгаалал, зардал төсөв, санхүүжилтийн асуудлыг шийдвэр гаргах түвшинд цогцоор нь хэлэлцэх шаардлагатай.

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар иргэн бүр байгаль орчноо хайрлан хамгаалах үүрэгтэй. Иймээс дээрх асуудлуудыг нэн тэргүүнд авч үзэх нь зүй ёсны шаардлага юм.

2026 онд Богд Хан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа Нийслэлийн Байгаль орчны газартай хамтран ажиллах төлөвлөгөө баталж, нийт есөн чиглэлээр хамтарсан ажил хэрэгжүүлэхээр болсон. Үүнд хашааны стандартыг мөрдүүлэх ажлыг үргэлжлүүлэх, томоохон судалгааны төслүүдийг хамтран хэрэгжүүлэх зэрэг ажлууд багтаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-03-03 202.126.89.112

Бугыг нүүлгэхгүй, хулгайгаар авсан газраас нь хулгайчуудыг бульдозердож зайлуул. тэдэнд амьдрах газар зөндөө байгаа.

Avatar

Нэргүй 2026-03-03 103.229.122.250

Богд уулын бугыг нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол зэрэг амьтан биш тэжээвэр үнээ болж хувирлаа. Шилжүүлэх газар хангалттай байгаа шүү дээ.

Avatar

Иргэн 2026-03-03 66.181.178.200

Богд ууланд одоо барилга барихаа зогсоолдоо.өнөө маргааш биш ирээдүйгээ харж ан амьтад байгалиа зүй зохисоор байлгах нь хүний оюун ухаан ухамсар ёс суртахуун

Avatar

Нэргүй 2026-03-03 103.57.94.101

новшнуудаа богд уулыг тойрсон барилгуудыг нураа

Avatar

Иргэн 2026-03-03 202.126.88.186

Богд уул тойроод барьсан барилгуудыг буулгах хэрэгтэй

Avatar

Тэмүүл 2026-03-03 66.181.187.24

буга шилжүүлнэ гэвэл бослого гарч мэднэ шүү. амны алдаа энэ тэрд болгоомжтой хэлэх нь зүйтэй. үнэн хэрэгтээ буга чинь шахаж орж ирээд байгаа юм биш тэд угаасаа саарал ордны цэцэрлэг хүртэл орж ирдэг л байсан. бид тэдний амьдрах орон зайд дайраад байна. хэн ухаантай л буулт хийнэ. бид тэлэхээ болих хэрэгтэй. хүнийг шилжүүлэх коридорыг ол.

Avatar

Зочин 2026-03-03 66.181.179.42

Буга байтугай, айл өрхөө нүүлгэн шилжүүлж чадахгүй, Богд уул эзлэгдээд байна. баячууд одоо Буга-ыг хөөж өөрсдөө амар жимэр суух нь. Өөрсдөө Буга-нд газар нутгийг нь чөлөөлж өг. Яасан их мөнгөтэй Засаг төр вэ.

Avatar

Зочин 2026-03-03 103.57.92.249

Юу олон дарга нар бэ? Хаанаас гараад ирэв.

Avatar

Хорошо 2026-03-03 202.126.90.233

өөрсдийг нь нүүлгэн шилжүүлвэл ч…

Avatar

Иргэн 2026-03-03 66.181.184.114

МАН одоо бугыг нь хөөж явуулаад Богд уулыг тэр чигээрээ нь хусахаар шийдэж байгаа юм бн

Avatar

Нэргүй 2026-03-03 188.162.249.137

ирвэс хамгаалагч залуугын амь насыг хэн бурэлгэсэн бэ?

Avatar

Нэргүй 2026-03-03 202.131.233.11

Одоо газар олгохоо болиочээ

Avatar

цу 2026-03-03 202.179.15.114

наад богд ууланд бариулсан доороо үйлчилгээтэй аялал жуулчлалын цолобор нэртэй урцнуудыг буулгач

Avatar

Нэргүй 2026-03-03 66.181.188.160

Нэг л хоосон цэцэрхэн хуралдсан нөхнүүд, төсвийн мөнгийг эд нар цөлмөж дууслаа.

Avatar

Нэргүй 2026-03-03 203.98.77.101

БУГЫН АМЬДРАЛЫГ ЭНЭ ЭРГҮҮНҮҮД ШИЙДЭХ ҮҮ, ХОЛ ОЧИЖ САР ЛУУ х**!

Avatar

Нэргүй 2026-03-03 78.246.12.26

Авилгачид хашаалсан газраа хамгаалах арга.Буга өргөгдөж үхээд нууцаар авсан газар нь илчлэгдээд ийм арга хэмжээ авч байгаа. Бусад оронд буга явж бдаг.Харин ч байгальтай ойр байх хотын үзэмж биш үү

Avatar

Нэргүй 2026-03-03 66.181.179.101

бугыг төрөлх нутгаас нь яагаад шилжүүлэх гээд байгаа билээ? байшингуудаа хамгаалж уу? буга орж ирж хүний эрхийг зөрчөөд байна гэж хуцахгүй шүү. МАНаас уулаа хамгаалж чадсангүй дээ

Avatar

Нэргүй 2026-03-03 202.126.90.182

Ан амьтдын орон гэрийг нь битгий хулгайлж хашаад бай л даа МАН хулгайчид, тойрсон хашаалсан барьсан шуналуудынбарилгуудыг хуу нураа!!! амархан шд

Avatar

Зочин 2026-03-03 59.153.115.217

Захиргааны аргаар коридор, гүүр гарган шилжилт хөдөлгөөнийг зохицуулах асуудал олон жил яригдсан даа. Боловсон хүчний тогтворгүй байдал, улс төржсөн томилгоонууд байгаль хамгаалах ажлыг зампийруулдаг нь нууц биш.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж