Баянзүрх дүүргийн түргэн тусламжийн төвд 2018 оны долдугаар сарын 30-ны өдөр есөн сартай хүүхэд вакцин хийлгэсний дараа дөрөв хоног халууран улмаар эндсэн харамсалтай хэрэг гарчээ.
Эх сурвалжийн мэдээлснээр хүүхдийн ээж охиноо вакцин хийлгэсний дараа халуурч эхлэхэд нь тус дүүргийн эмнэлэгт үзүүлсэн боловч эмч нар эмчилгээ бичиж өгөлгүй вакцинаас болж халуурч байгаа юм гээд халуун бууруулах лаа хийхийг зөвлөжээ. Маргааш нь охины бие суларч тэр өдөртөө бие нь жаахан дээрджээ. Гэтэл нөгөөдөр нь буюу /2018.07.30/-ны өдөр бяцхан охины биеийн байдал эрс муудаж эхэлсэн бөгөөд ар гэрийнхэн нь сандралдан тус дүүргийн эмнэлэгт үзүүлэхэд эмч нар шоконд орсон байна гэсэн хариуг хэлжээ. Улмаар охиныг ээжтэй нь уулзуулалгүй дөрвөн цаг эмчилгээ хийсний эцэст охин эндсэн харамсалтай хэрэг гарсан аж. Одоогоор эл хэрэг эцэслэн шийдэгдээгүй байгаа ч охины ар гэрийнхэн шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээж суугаа юм байна.
э.ариун