2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр I, II, III ангиллын 19 хувьцаат компанийн 493,907 ширхэг хувьцаа арилжигдсанаас 5 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурлаа. Үүнээс ‘Сүү’ (SUU+5.19%) болон ‘Айтүүлс'(ITLS+2.11%) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол ‘Ремикон’ (RMC-12.5%) болон ‘Ноёт хайрхан’ (NIE-7.69%) компанийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Энэ өдөр ‘TOP 20’ индекс 19194.45 нэгж болж 0.35 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,332,309,791,204.66 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ