Монгол Улсын Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын яам, МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, Үндэсний Номын Сан хамтран зохион байгуулж буй “Монгол сурвалж бичгийн өв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал 2018 оны 8 дугаар сарын 17-18-нд Үндэсний Номын Сангийн Уншлагын их танхимд болно.
Та бүхэн манай хуралд саатан гадаад дотоодын эрдэмтэн судлаач нарын эрдэм шинжилгээний бүтээлийг сонсож мэдлэг оюунаа тэлж, ухаан бодлоо уралдуулна уу.
Эх сурвалж: МУИС