Энэ оныг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласан тул салбар яамнаас “Халамжаас хөдөлмөрт” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Энэ хөтөлбөрийн талаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Бауыржанаас тодрууллаа.
Тэрбээр "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын хүрээнд “Халамжаас хөдөлмөрт” шилжих хөтөлбөрийг онцгойлон хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь нийгмийн халамжид хамрагдаж буй хөдөлмөрийн насны иргэдийг идэвхтэй хөдөлмөр эрхлэлтэд үе шаттайгаар шилжүүлж, тогтвортой орлоготой, бие даасан амьжиргаатай болгох зорилготой. Эхний ээлжинд туршилтын хугацаагаар 5000 өрхийг сонгон хамруулж, бодит дэмжлэг үзүүлэхээр төлөвлөсөн. Үүнд гарааны бизнес эрхэлж буй иргэдийг санхүү, зөвлөгөө, сургалтаар дэмжих, шинээр ажлын байр бий болгох, ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэдийг ажил мэргэжлээ зөв сонгоход чиглүүлэх, мэргэжлээсээ түр хугацаанд завсарласан иргэдийг хөдөлмөрийн зах зээлд дахин зуучлах, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн ажлын байр бий болгох зэрэг арга хэмжээг хэрэгжүүлнэ. Мөн сонгогдсон өрхүүдийг мэргэжлийн болон богино хугацааны сургалт, семинарт хамруулж, ажлын байранд дагалдангаар ажиллуулах замаар ур чадварыг нь нэмэгдүүлэх цогц дэмжлэг үзүүлнэ.
Монгол Улсад 1.3 сая орчим хөдөлмөрийн насны иргэн байгаагаас 110 мянга орчим нь ажилгүй байна. Давхардсан тоогоор нийт 2.3 сая иргэн ямар нэг хэлбэрээр халамжийн тэтгэмж авч байгаа гэх статистик байдаг ч үүнийг задлан авч үзвэл халамжийн зардлын 65 хувь буюу 1.3 их наяд төгрөг нь хүүхдийн мөнгөнд зарцуулагдаж байна.
Түүнчлэн цалинтай ээжийн тэтгэмж, одонтой ээжийн мөнгө, насны хишиг зэрэг нь хүн амын өсөлт, гэр бүлийг дэмжих бодлогын хүрээнд хэрэгждэг арга хэмжээ бөгөөд эдгээрийг бүхэлд нь халамж хавтгайрсан гэж ойлгох нь өрөөсгөл. Харин асаргаа шаардлагатай иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг зайлшгүй дэмжлэг авах шаардлагатай бүлгүүдэд чиглэсэн халамжийн бодлого хэвээр үргэлжилнэ.
Улсын хэмжээнд ойролцоогоор 700 тэрбум төгрөгийн халамжийг зорилтот бүлгийн иргэд авч байна. Иймд хүнсний талон зэрэг дэмжлэгээс татгалзан хөдөлмөр эрхлэх боломжтой иргэдийг идэвхжүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт бодитой хамруулахад онцгой анхаарна.
“Халамжаас хөдөлмөрт” хөтөлбөр нь халамжийг шууд бууруулах бус, харин хөдөлмөр эрхлэх боломжтой иргэдийг ажлын байранд зуучлах, мэргэжил олгох, ур чадварыг нэмэгдүүлэх, ажил олгогчтой уялдаа холбоог сайжруулах замаар тогтвортой орлоготой болгоход чиглэсэн бодлогын шинэ шатны арга хэмжээ. Хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнд халамжаас хараат байдлыг бууруулж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлсэн бодит жишиг загварыг бий болгон, цаашид улс даяар үе шаттайгаар хэрэгжүүлэх боломж бүрдэнэ" гэв.
3,569.17



















































Шууд боль наад халамжаа харин 2026-03-03 5.30.191.77
Тэр мөнгөөрөө ард иргэдээ толгойг нь цэнэглэж ажил хийх сонирхолтой болго
Ажил хийж байж сайхан амьдарна амьралаа авч явдагыг ойлгуулах суурийг тавьж өгөө
Тэгэхгүй бол хүн ажил хийж хөдөлмөрлөж байж амьдардаг гэдгийг мэдэхгүй халамжаар амьдардаг иргэд их бна
Тахир дутуу биш л бол хөдөлмөрлөж ажиллах ёстой
Нэртэй хүү 2026-03-03 66.181.161.126
эхлээд баянөлгийнхнийг халамжаас хөдөлмөрт шилжүүл. аймгаараа халамж авдаг шүү
Нэргүй 2026-03-03 66.181.177.98
Халамж авагсдын 99 хувь нь өөрсдийгөө шизофренитэй гэж жүжиглэдэг гуйлгачид юм. Улсын мөнгийг эдгээр гуйлгачдад өгдөг СЭМҮТ-ийн их эмч нар албаар улсын төсвийг алдагдалд оруулж, АНУ-ын даалгаврыг биелүүлдэг.
Иргэн 2026-03-03 66.181.184.114
Наад үгийг чинь 2000- онд авилгын ХААН Намбарын Энхбаяр хэлж байж 98% ялалт байгуулаж Монгол улсын ХААН болж байж билээ!!! ккк
Нэргүй 2026-03-03 202.55.188.91
малчидыг шудрага хөдөлмөрт сурга дандаал халамж тэтгэвэр авч байхын
Нэргүй 2026-03-03 202.9.41.124
яаанад да яаасн ч ядууаргахэрглж бнда.