Монголын Алт (МАК) ХХК нийгмийн хариуцлагын бодлогын хүрээнд эх, хүүхэд, нярайн мэс заслын тусламж, үйлчилгээг сайжруулах урт хугацааны, тогтвортой санаачилгыг эхлүүлж, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-тэй хамтран “Энх-Мэнд” хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
“Энх Мэнд” хөтөлбөр нь эх, хүүхэд, нярайн эрүүл мэндийг дэмжих чиглэлд Монгол Улсын 21 аймаг, 330 сумыг хамарсан, үндэсний хэмжээний анхдагч санаачилга болж байна.
Хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн иргэдэд урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэг, нарийвчилсан оношилгоо, шаардлагатай мэс заслын тусламжийг газар дээр нь үзүүлэхийн зэрэгцээ орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын хүний нөөцийн бэлтгэл, мэргэжлийн чадавх, яаралтай тусламжийн бэлэн байдал, тусламж үйлчилгээний чанарыг цогцоор нь сайжруулах чиглэлээр хамтран ажиллана.

Ингэснээр эх, хүүхэд, нярайн эндэгдлийг бууруулах, орон нутагт чанартай, тэгш хүртээмжтэй тусламж үйлчилгээний тогтолцоог бий болгох бодит үр дүнд хүрэхийг зорьж байна.
Учир нь Монгол Улсын нийт хүн амын 40 орчим хувийг 18 хүртэлх насны хүүхэд эзэлж, жил бүр дунджаар 40–50 мянган эх амаржиж байна. Гэвч 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн талаас илүү хувийг нярайн эндэгдэл эзэлж байгаа нь дэлхийн дунджаас өндөр үзүүлэлт болж байна. Мөн өнгөрсөн онд 17 эх эндсэн нь эх, хүүхэд, нярайн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, эрт илрүүлэг болон шатлал хоорондын уялдаа холбоог системтэйгээр сайжруулах шаардлага байгааг харуулж байна.

Хүн амын тархалт сийрэг, алслагдсан бүс нутагтай Монгол Улсын нөхцөлд яаралтай тусламжийн бэлэн байдал, оношилгоо эмчилгээний стандартын жигд хэрэгжилт, мэргэжлийн дэмжлэгийг бүс нутагт шууд хүргэх нь эндэгдлийг бууруулах гол шийдэл юм.
“Энх-Мэнд” хөтөлбөр нь зөвхөн нэг удаагийн тусламжийн арга хэмжээ бус, харин эрүүл мэндийн тогтолцооны чадавхыг бүс нутгийн хэмжээнд бэхжүүлэн эх, хүүхэд, нярайн эндэгдлийг бодитоор бууруулахад чиглэсэн үндэсний хэмжээний санаачилга юм.
3,600.44





















































Нэргүй 2026-03-02 202.126.90.182
100 100н тэрбумаар нь Хятадад хөрөнгө авж мөнгө гаргадаг улс энэ мэт ажлыг яагаад урьд нь хийж байгаагүй юм бэ
зочин 2026-03-02 202.9.47.50
МАК ХК УЛС, АЙМГИЙН ЭМНЭЛГҮҮДЭД ТОМОГРАФ ИЙН БОЛОН MRI АППАРААТ АВААД ӨГВӨЛ ИХ БУЯНТАЙ ҮЙЛ БОЛМООР БАЙНА САНЖ.
Нэргүй 2026-03-02 103.212.116.75
МОНГОЛЧУУД ИХ ХАРДАМТГАЙ БОЛЖЭЭ.НЯМТАЙШИР ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИХ ГЭЭД ИЙМ ӨГӨӨМӨР САНААЧИЛГА ГАРГАЖЭЭ ГЭЛЦЭХ ЮМ. МАН-ЫНХАН ҮНДЭСНИЙ ЭВСЭЛД ГИШҮҮДЭЭ АЛДАХ ГЭЭД ХЭЦҮҮ БАЙГАА. САЯ ХҮРЭЛСҮХ М.ЭНХБОЛДОД ГАВЪЯАТ ӨГСӨН НЬ ҮҮНИЙ ИЛРЭЛ ГЭЛЦЭХ ЮМ. НЭЭРЭЭ САЯХАН Л ЭНХБОЛДЫГ БАТТУЛГА, ХҮРЭЛСҮХ, ОЭ НАР ЯАЖ ДАРАМТАЛЖ АЛБАНААС НЬ БУУЛГАЖ БАЙСНЫГ БОДОХОД ҮНЭН Ч ЯРИА ЮМ ШИГ. ХАРЖ Л БАЙЯ.ЦАГ ХУГАЦАА ХАРУУЛНА.
Зочин 2026-03-02 66.181.181.111
МАК-ийнханд баярлалаа. Үүнийг л нийгмийн хариуцлага гаж хэлдэг байх даа.
Нэргүй 2026-03-02 103.168.34.3
Цагаан суваргаа авмаар байна
Нэргүй 2026-03-02 66.181.177.210
Тэр Цагаан суварга гээд бгааг чинь аймар зэс мэс гаргаад МАК баяжаад бгаа гээд бодсон чинь одоо л бүтээн байгуулалт нь явагдаж байгаа юм бна лээ ш дээ. МАК ийн залуучууд монгол инженерүүд ажиллаж бна лээ. Төр авбал 5р цахилгаан станци шиг баахан дарга нар шав тавиад шоудаад баахан дарга нар идэж уугаад юу ч байхгуй эцэст нь хэдэн хулгайч 2 жил шоронд суугаад жүжиг дууснаа.
Нэргүй 2026-03-02 66.181.177.210
МАК Нийгмийн хариуцлагатай компани шүү. Сургууль цэцэрлэг ажилчдын байр гээд зөндөө л юм орон нутагт барьж хийсэн дээ..
Нэргүй 2026-03-02 202.9.41.24
Болж байна. Олсон мөнгөө бусадтайгаа хуваалцвал буян болж арвижина