"Бүх зорчигчдод анхан шатны тусламж үзүүлсэн"

Хуучирсан мэдээ: 2018.08.14-нд нийтлэгдсэн

"Бүх зорчигчдод анхан шатны тусламж үзүүлсэн"

"Бүх зорчигчдод анхан шатны тусламж үзүүлсэн"

Дорноговь аймгийн Айраг суманд энэ сарын 12-нд усархаг бороо орсны улмаас үер бууж Улаанбаатар-Сайншанд чиглэлийн төмөр зам үерийн усанд автсан. Үүний улмаас галт тэрэгний хоёр зүтгүүр, зорчигчийн гурав, тээшийн нэг галт тэрэг осолдсон.  Тус галт тэргэнд явж байсан зорчигчдын биеийн байдал ямар байгааг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлээс тодрууллаа. Тэрбээр

‘Галт тэргэнд 328 хүн зорчиж явсан. Бид тэдгээр хүмүүст бүгдэд нь эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлсэн. Одоогоор дөрвөн хүн эмнэлэгт байгаа. Тэдний хоёр нь тархины доргилттой аймгийнхаа эмнэлэгт байна. Нэг хүн Гэмтэл согог судлалын үндэсний төвд (ГССҮТ) мэс засалд орсон. Өвчтөний биеийн байдал тогтвортой байна гэж ГССҮТ-ийн дарга Т.Мөнхсайхан дөнгөж сая надад мэдэгдсэн. Ослоос үүдэлтэй, хүний амь эрсдсэн зүйл байхгүй” гэлээ.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж