Нийслэлийн газрыг цэгцлэх ажил үргэлжилж байна | News.MN

Нийслэлийн газрыг цэгцлэх ажил үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2018.08.14-нд нийтлэгдсэн

Нийслэлийн газрыг цэгцлэх ажил үргэлжилж байна

Нийслэлийн газрыг цэгцлэх ажил үргэлжилж байна

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ухаалаг төлөвлөлт, ил тод газрын харилцаа” зорилт тусгагдсан. Иргэн, ААН-үүд эзэмшил газраа хуулийн хугацаанд ашиглаагүй болон эрх бүхий албан тушаалтан газар эзэмших эрх олгохдоо хууль тогтоомж зөрчсөн нь газрын наймаа дэлгэрэх, авлига, хээл хахуулийн үндэс болж байгааг хотын дарга анхааралдаа авч, хууль бус олгосон газруудыг цэгцлэх ажлыг шат дараатайгаар авч хэрэгжүүлж байгаа. Энэхүү зорилтын хүрээнд авч хэрэгжүүлсэн эхний алхам нь нийтийн зориулалттай орон сууцны хороолол дунд орон сууц, контейнер, барилга барих зориулалтаар газар шинээр олгохыг хориглосон захирамж гаргасан билээ. Хотын дарга нийслэлийн 29 болон 33 дугаар дунд сургуулийн хашаа, Богд хааны Ордон музейн хойд талд, “Өгөөж” ХХК-ийн урд талбай буюу унагатай хөшөөтэй ногоон байгууламж, хорооллуудын дундах нийтийн эзэмшлийн талбай гэх мэт хууль бусаар олгосон олон газар эзэмших зөвшөөрлүүдийг тус тус хүчингүй болгоод байгаа нь иргэдийн талархлыг хүлээгээд байгаа юм.

Өнөөдөр хотын дарга нийслэлийн Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт, Номин их дэлгүүрийн хойд талд иргэн С.Батсүхийн эзэмшиж байсан орон сууц, үйлчилгээний зориулалт бүхий 360м2 газар эзэмших гэрчилгээг хуулийн дагуу хүчингүй болголоо. Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэр нь барилгын нягтаршил ихтэй байдгаас үүдэн иргэдийн ая тухыг хангасан тоглоомын талбай, ногоон байгууламжийн хүртээмж муу байсаар өдий хүрчээ. Цаашид нийслэлийн зүгээс энэхүү газар дээр ногоон байгууламж, иргэдийн амрах талбайг барьж байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Мөн Баянзүрх дүүгийн Засаг даргын 2016 оны А/443 тоот захирамжаар иргэн Д.Дагийрмаад хууль зөрчин олгосон, Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Монгол кино нэгтгэлийн хойд талд байрлах 107м2 газар эзэмших гэрчилгээг холбогдох хуулийн дагуу хүчингүй болголоо. Иргэн Д.Дагийрмаад хууль бусаар олгосон энэхүү газар нь ойр орчмын байрнуудын тоглоомын талбай төлөвлөгдсөн, ногоон байгууламж бүхий газар юм. Нийслэлийн зүгээс цаашид энэхүү газар дээр мөн тохижилт бүхий амралт, тоглоомын талбай байгуулна гэдгээ мэдэгдлээ. Хотын дарга нийслэлийн нутаг дэвсгэрт газар эзэмшиж, ашиглаж буй иргэдэд тухайн газраа хуулийн дагуу, гэрээнд заасан эрх үүргээ биелүүлэн ажиллахыг уриалж, цаашид хууль бус газар олголт, газрын харилцаатай хатуу тэмцэнэ гэдгээ мэдэгдлээ.

Эх сурвалж: ulaanbaatar.mn

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

BGATIPG 2018-08-14 63.229.224.67

UB

Avatar

XOTIIN TUBIIXUN XAMGAALALTAND abax. 2018-08-14 63.229.224.67

Nogoon baigyylamj,Togloomiin talbai,Cagcnuu Sg -Cyyts UMCHLUGCHDIIN Majunii ((parking)) bolgox.
deed cypgyyliydiig apdtai niilj xotooc gapgana gej ypican. Oopcdiixoo gazpyydaap dyypgex genee.baaxan xend ch xepeggyi jim,goimongiin gazpyydtai.XYNII AY TYXNII ECPEG BAIDAG cybidag.

Avatar

зочин 2018-08-14 64.119.27.119

ТЭНГИС КИНОТЕАТРЫН ЧАНХ ХОЙНО БАЙДАГ 2А БАЙРНЫ ӨМНӨ НЬ
ХҮҮХДИЙН САГСНЫ ТАЛБАЙ БАЙСАН ГАЗРЫГ ХЭДЭН Ч УДАА БАРИЛГА БАРИХААР
УХАЖ ХАШАА ТАТСАН. ОДООЧ ХАШААЛСАН ХЭВЭЭР. ДОРООС НЬ УС ГАРДАГ.
ЭНЭ ЗАХИАРМЖИЙГ ХОТЫН ДАРГАА ХҮЧИНГҮЙ БОЛГООЧЭЭ. ӨНДӨР БАРИЛГА БАРИХАД Л
2А БАЙРНЫ НАРЫГ ХААЖ БАРИГДАХААР БАЙГАА ЮМ. ИНГЭЖ БАРИЛГУУДЫГ ЧИХЭЛДҮҮЛЖ
БАРИАД БАЙГАА, ГАЗАР ӨГӨӨД БАЙГАА, БАРИЛГА БАРИХ ЗӨВШӨӨРӨЛ ӨГӨӨД БАЙГАА
АЛБАН ТУШААЛТНУУДЫГ АВИЛГАД ХАРДАХААС ӨӨР АРГА БАЙДАГГҮЙ ЮМАА.
ЭНЭ ХАВЬД УСАН ОРГИЛУУР БАРИНА ГЭЖ ХУЛХДААД ӨНДӨР ЦОГЦОЛБОР БАРЬСАН БА
БАРИГДАХ ЯВЦДАА 19 НАСТАЙ ОЮУТАН ЗАЛУУГИЙН ТОЛГОЙ ДЭЭР ТӨМӨР ШОН УНАГААД
АЛЧИХАЖ БИЛЭЭ. ТЭНГИСИЙН ЭНЭ ХАВЬ АЛХАХ ГАЗАР ҮЛДЭЭГҮЙ ДЭЭ

Avatar

Зочин 2018-08-14

Сайн байна.хорооллын зам дагуу худалдаа үйлчилгээний газрууд нийтийн эзэмшил явган хүний замруу алхам алхамаар ахиад сунгалт бариад байгааг болиулаарай.лонда үсчин гоо сайхан сунгасан дууриагаад ойр хавийнх нь сунгаад байна.

Avatar

суугчид 2018-08-14 202.9.42.9

Урт цагааны урд,УИД-ээс хойд талаар 24-р сургууль, Олонлог руу холхисон түмэн машин байнга бөглөрч утаа,дуу чимээ, аваар, хүнд металаар олон арван жил эндэхийн суугчид хордож ирлээ. Өргөтгөлөөс гадна явган зам чөлөөг бүгд машин зам болгосон учир Эндэхийн иргд машин дундуур сүлжилдэн явж өвөл нь хальтарч, доогуур нь орж, зунд нь шалбаагт нь цохиулан амь наана амьдарч байна.ЧД-н 3-р хорооны 6А байрны зүүн талын ганц явган замыг одоо машин зам болгоно гэнэ. Энэ нөхцөлд эндхийн оршин суугчид цонхоороо нисч гарч,орж байхаас аргагүйд хүрэх нээ.Хотын төвийн энэ орчмйг ийнхүү гишгих газаргүй болтол 60-н турбумдсан нөхөд явган зорчигчдыг дээрлхэхээ больж, ирж энэ байдалтай газар дээр нь үзээч. Тархи угаасан дээрхи сүржин мэдээгээр УБ-чуудыг хуурах санаатай…..үнэмшдэг хүн үгүй болсондоо. ҮҮнийхээ оронд хотын төвөөр хотын эрх баригчид, газрын албаныхан явган явж, бодит ажил хийгээч..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж