“Оюутолгой” тоглоом хийхээ болих хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2018.08.14-нд нийтлэгдсэн

“Оюутолгой” тоглоом хийхээ болих хэрэгтэй

“Оюутолгой” тоглоом хийхээ болих хэрэгтэй

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Оюутолгойн гэрээ, татвар, эрчим хүч зэрэг сэдвээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.


-Оюутолгой компани дотоодоос эрчим хүчээ хангахгүй байна, гэрээгээ зөрчиж байна гэх шүүмжлэл гардаг. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-“Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээнд “үйл ажиллагаагаа эхэлснээс хойш дөрвөн жилийн дотор Монгол Улсын нутаг дэвсгэрээс эрчим хүчээ авна” гэж заасан. Гэтэл одоо тус компанийн удирдлага “Монгол Улс дөрвөн жилийн дотор дотоодоос эрчим хүчээ ав” гэж шаардлага тавивал “бид Монголоос эрчим хүч авна” гэсэн тайлбар хийж байна. Хөрөнгө оруулалтын гэрээнд юу гэж тусгасан тэр заалтын дагуу явна. Энэ бол “Оюутолгой” гэрээгээр хүлээж байгаа үүрэг. Энэ үүргээ биелүүлэх ёстой.

-Өнгөрсөн хугацаанд “Оюутолгой”-н зүгээс эрчим хүчээ хаанаас татаж авах санал тавьж байсан бэ?

-“Рио тинто” компани буюу ‘Оюутолгой” төсөлд гурван чиглэлээр эрчим хүч барих тухай заасан. Энэ нь өөр дээрээ барьж болно. Монгол Улсаас авч байна. Гурав дахь этгээдээс авч болно. Өөр дээрээ цахилгаан станц барьж болно гэдэг зөвшөөрлийг 2012 онд яамнаас өгчихсөн байсан. Юу ч хийгээгүй байж гэрээ нь дууслаа. Адаглаад ТЭЗҮ боловсруулаад ажил хийсэн байсан бол ‘бидний ажлыг зогсоолоо’ гэж болно. Гэтэл юу ч хийгээгүй. Манай яам аль аль төслийг нь дэмжээд явж байсан. “Оюутолгой”-д сонголт хийх бүхий л боломж байсан. Гэтэл одоо хаана барих вэ гэж ярьж байна. “Оюутолгой” Монголын төрөөр тоглоом хийдгээ болих хэрэгтэй.

-“Тавантолгой”-н станцыг барих асуудал ямар шатанд байна вэ?

-‘Тавантолгой”-н станцаа манай тал барих шийдвэр гаргасан. Харин “Рио тинто” цахилгаан станц барих гурван хувилбарын алийг сонгох нь тэдний асуудал юм.

-Багануурын станцын төсөл яаж шийдэгдсэн бэ?

-Багануурын станцын тухайд өндөр технологийг тавих гээд байгаадаа буруу биш. Манайд системийн доголдол үүсэх юм. Манайд тохирохгүй технологи байгаа юм. Бид хөрөнгө оруулагч талтай ярьж, техникийн шийдэл тохирохгүй байгааг хэлнэ.

Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж