Амазон их наядын үнэлгээтэй компани болоход ойрхон байна

Хуучирсан мэдээ: 2018.08.14-нд нийтлэгдсэн

Амазон их наядын үнэлгээтэй компани болоход ойрхон байна

Амазон их наядын үнэлгээтэй компани болоход ойрхон байна

АНУ-ын Apple компани нь өнгөрсөн наймдугаар сарын 3-нд дэлхий дээрх хамгийн анхны нэг их наядын үнэлгээтэй компаниар тодорсон. Тэгвэл дараагийн их наяд үнэлгээнд хүрэх компаниар Amazon компани орохоор болжээ. Одоогийн байдлаар Amazon компанийн нийт хувьцаа 940 тэрбум ам.доллартай тэнцэж байгаа бөгөөд хувьцааны үнэ нь долоон хувь буюу 2100 ам. долларт хүрч өсөхөд их наядын үнэлгээнд хүрэх аж.

1995 онд цахим номын худалдааны бизнесээс гараагаа эхлүүлсэн Амазон компани нь өдгөө дэлхийн интернет худалдааны салбарт тэргүүлэгч болжээ. Амазон компанийг үндэслэгч Жефф Безос нь саяхан дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад нэгдүгээр байранд орж он удаан жил тэргүүлсэн Билл Гейтсыг ардаа орхисон юм.

Долдугаар сард гаргасан судалгаанд Жефф Безосын нийт хөрөнгө 143 тэрбум ам. долларт хүрч байгаа нь түүнийг дэлхий дээрх хамгийн баян хүмүүсийн тоонд оруулах үзүүлэлт болжээ. Түүний дараагаар хоёрдугаар байранд Microsoft корпорацийг үндэслэгч Билл Гейтс 93 тэрбум ам.долларын нийт хөрөнгөтэйгөөр удаалжээ.

Түүнчлэн Google болон Microsoft компаниуд нь их наяд үнэлгээтэй компаниудаар тодрохоор зэхэж байна. Google-ийн хувьцаа 875 тэрбум ам. доллартай тэнцэж байгаа бол Microsoft-ын хувьцаа 840 тэрбум ам. доллартай тус тус тэнцэж байгаа ажээ.

Эх сурвалж: Dailymail
Г. Батмандах

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж