‘Мулан’ киноны эхний постер зураг гарлаа

Хуучирсан мэдээ: 2018.08.14-нд нийтлэгдсэн

‘Мулан’ киноны эхний постер зураг гарлаа

‘Мулан’ киноны эхний постер зураг гарлаа

Дисней компани ээлжит ‘Мулан’ киноны анхны постер зургаа зарлалаа. Кино компани Мулан киноны эйкшн хэсгийн зураг авалтаа албан ёсоор эхлүүлж байгаагаа зарлаж байна.

Киноны зураг авалт наймдугаар сараас эхлэн Шинэ Зеланд болон Хятадад хийж байгаа аж.

Харин киноны нээлт 2020 онд болно.

 

 

‘Мулан’ киноноос Гун Лигийн хувьд эсрэг дүрийн хүчирхэг шулмын дүрд, харин Хятадын эзэн хааны дүрд Жэт Ли тоглохоор болсон. Фа Муланы дүрд жүжигчин Лю Ифэй, Муланы багш Тун жанжны дүрд Донни Иен тоглоно.

Анх ‘Мулан’ хүүхэлдэйн киног 1998 онд олны хүртээл болгож байсан бол тухайн жилийнхээ Оскарын кино наадамд нэр дэвшиж байсан амжилтыг үзүүлж байсан аж.

Т.МЯДАГ

эх сурвалж: independent.co.uk

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж