Азийн наадмын сагсан бөмбөгийн тэмцээн эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2018.08.14-нд нийтлэгдсэн

Азийн наадмын сагсан бөмбөгийн тэмцээн эхэлнэ

Азийн наадмын сагсан бөмбөгийн тэмцээн эхэлнэ

Индонез улсын Жакарта, Палембан хотуудад Азийн спортын XVIII наадам энэ сарын 18-нд нээлтээ хийнэ. Азийн наадмын нээлт болж галт бамбар асах өдөр нь 18 боловч хөлбөмбөгийн тэмцээн энэ сарын 10-нд, гандболын тэмцээн 13-нд эхэлсэн. Тэгвэл өнөөдөр Монголын тамирчдын өрсөлдөх сагсан бөмбөгийн тэмцээнүүд эхлэж байна.

Инчоны Азийн наадамд шилдэг 8-д шалгарч байсан байсан эрэгтэй шигшээ баг А хэсэгт зохион байгуулагч орон Индонез, Тайланд болон Өмнөд Солонгосын шигшээ багуудтай нэг хэсэгт багтсан. Эхний тоглолт өнөөдөр 13.30 минутаас Тайландын эсрэг хийх тоглолтоор Монголын шигшээ багийн тоглолт эхлэж байна. Монголын шигшээ баг Тайландтай өнөөдөр хэсгийн эхний тоглолтоо хийх бол нөгөөдөр Өмнөд Солонгосын шигшээ багтай, 25-нд Индонезийн шигшээ багтай хэсгийн сүүлийн тоглолтоо хийнэ. Харин эмэгтэй шигшээ баг хэсэгтээ Хятад, Япон, Тайланд болон Хонгконгийн шигшээ багуудтай таарсан.

Сүүлийн жилүүдэд өндөр амжилт үзүүлж байгаа Монгол улсын сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг маань Өмнөд Солонгос, Бангладеш, Киргизстан болон Тайваны шигшээ багуудтай В хэсэгт багтаад байна. Эхний тоглолтоо 22-нд Тайваны эсрэг хийнэ. Тэгвэл 3х3 эмэгтэй шигшээ баг маань Япон, Балба болон Тайваны шигшээ багуудтай багтаад байна.  

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж