"Их, дээд сургуулийн төлбөр 300-400 мянган төгрөгөөр өссөн" | News.MN

"Их, дээд сургуулийн төлбөр 300-400 мянган төгрөгөөр өссөн"

"Их, дээд сургуулийн төлбөр 300-400 мянган төгрөгөөр өссөн"

"Их, дээд сургуулийн төлбөр 300-400 мянган төгрөгөөр өссөн"

Ардчилсан оюутны холбооноос өнөөдөр /2018.08.14/ сургалтын төлбөрийн нэмэгдлийн талаар хэвлэлийн хурал хийлээ. Хурлын эхэнд тус холбооны ерөнхийлөгч Н.Лхагвадорж их, дээд сургуулийн төлбөр сүүлийн жилүүдэд хэрхэн нэмэгдсэн тухай мэдээлэл өгөв.

Тэрбээр "Монголын 155 мянга гаруй оюутны эрх ашиг найман зүйлээр зөрчигдөж байна. 2017-2018 оны хооронд нийт 96 их дээд сургуульд 155 мянга 248 оюутан суралцсан юм. Ардчилсан оюутны холбоо өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийслэл, орон нутгийн бүх их дээд сургуулийн төлөөлөлтэй очиж уулзсан. Ингэхдээ оюутнуудын эрх ашгийг зөрчиж буй найман асуудлыг хөндөж байна. Жил ирэх тусам их дээд сургуулийн сургалтын төлбөр, нэг кредитийн үнэ нэмэгддэг. Тухайлбал, 2018-2019 оны хичээлийн жилд МУИС-ын нэг кредит 11900-19200 төгрөгөөр нэмэгдсэн нь тухайн оюутан жилд 30-40 кредит судалдаг байлаа гэж бодоход 300-400 мянган төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн үг юм.

ШУТИС-ийн нэг кредит 2017 онд 66 мянга 250 төгрөг байсан бол энэ хичээлийн жилд нэг кредит нь 76900-78900 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Мөн энэ хичээлийн жилд их дээд сургуулийн төлбөр нэг кредит 2.2 саяас 2.3 сая төгрөг болтлоо өсчээ. Сургалтын төлбөрийг дагаад их, дээд сургуулиудын сургалтын орчин, багш ажилчдын чадвар яригдах ёстой. Үүнд боловсролын сайд анхаарал хандуулж, сургалтын төлбөрийг нэмэхгүй байх талаас нь анхаараасай гэж хүсч байна.

Мөн сургалтын төлбөрийг дагаад оюутны дотуур байрны төлбөр нэмэгддэг. Жилд 15 мянган оюутан дотуур байранд орох хүсэлтэй байдаг боловч тэдний цөөн хэсэг нь дотуур байранд хамрагддаг юм. Тиймээс бид өнөөдрөөс эхлээд бүх их дээд сургуулийн захиргаанд сургалтын төлбөрийг үндэслэлгүй нэмсэн асуудлыг эсэргүүцэж албан бичиг хүргүүлнэ. Хэрэв хариу өгөхгүй бол сургууль болгоны удирдлагуудад оюутны эрх ашгийг хамгаалах байгууллага байдаг юм шүү гэдгийг харуулна” гэж мэдээллээ. 

Э.АРИУН 

 

"Болор дуран"-аар шалгав.

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-08-14 103.87.255.78

Чанартай боловсрол олгохын тулд сайн багш, сургалын материаллаг баазтай байх шаардлагтай. Энэ бүхнийг бүрдүүлхийн тулд төлбөр нь өндөр байх шаардлагатй. Төлж чадахгүй зүгээр дифлом авах хүсэлтэй нэг нь коллежид суралцвал дээр шүү

Zochin 2018-08-14 103.229.121.120

Ikh deed surguuliin tulbur jil bur nemegddegiig boliuliy

Зочин 2018-08-14 146.115.171.17

Yurrr uhaan hurehguim. Ene chin business. Unetei baraag n avch chadahguim bol hyamdiig n avaachde. Esvel bur boliochdee. Harin tulsun mungunduu setgel hanamjgui baival ter chin uur hereg.

a 2018-08-14 202.9.42.9

манай орны хувьд төлбөр өндөр бх зохисгүй.төлбөр их бх тусам мөнгөтэй тэнэгүүдээр дүүрнэ шүү дээ.харин их дээд сургуульд орох босго оноог маш өндөр тавьж цөөн тооны оюуны чадамж өндөр сурагчдыг элсүүлж сургах хэрэгтэй

irgen 2018-08-14 64.119.26.165

mungutei maluud iig ih surguulid surdag togtolcoog uurchluh tsag ni bolson\n

? 2018-08-14 202.179.27.110

Дахин нэмэх хэрэгтэй. Төлж чадахгүй бол малаа малла, МСҮТ -д ороо.

Aagii 2018-08-14 66.181.189.140

Tulbur mash baga bna. 3 nastai tsetserlegiin huuhdiin sariin tulbur 680000 tugrug bhad deed bolovsroliin tulbur arai baga uu? Buur undur bolgoh heregtei 10-20 say tugrug tegej baij bolovsroltoi bolno shuudee.

Зочин 2018-08-14 66.181.160.21

Энэ одоо эцэг эхчүүд нь төлнө дөө!\nДэлхий дээр хүн амтай нь харьцуулахад хамгийн олон их дээд сургуультай сонин орон шүү.Тэгээд төгсөөд ажл ын байр олдохгүй, ЗАХ ЗЭЭЛЭЭ гэх!

Зочин 2018-08-14 202.9.41.144

ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН ТӨЛБӨР ӨНДӨР БАЙХ ХАРИН СУРГУУЛИЙН ТОО ГАРЫН 10 ХУРУУНД Л БАГТАХ ХЭРЭГТЭЙ ДААНЧ ЭНЭ БҮТЭХГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ

Зочин 2018-08-14 27.123.212.132

Монголд дээд боловсрол хамгийн хямд бна! Санхуужилтийн олон эх уусвэр, дэмжлэг алга, зевхен оюутны телбереер оршиж бн шуудээ.

Зочин 2018-08-14 66.181.160.21

Монгол америк,ангил юм уу!сургалт гэж авах юм байхгүй.

Зочин 2018-08-14 112.72.11.110

Төлбөрөө нэмээд цөөн тооны чанартай хүмүүс бэлдээчээ. Төлбөрөө нэмэхгүй бол яваандаа сайн багш нар үлдэхгүй дээ

Зочин 2018-08-14 124.158.109.140

Бүх юмны үнэ, ногоогы үнэ хүртэл өсч байхад сургуулийн төлбөрийг нэмүүлэхгүй гэж байгаа нь боловсролыг бүр унагах гэсэн арга явуулга... Хямд юм муу л байдаг.

Зочин 2018-08-14 203.91.114.244

төгсөгчидийн хэдэн хувь нь ажилтай болдог вэ????

Зочин 2018-08-14 122.201.22.34

Хайран мөнгө тэр мөнгөөрөө бизнес хийгээсэй бил ээ дээ

! 2018-08-14 66.181.160.21

Яг үнэн.

зочин 2018-08-14 66.181.176.197

мэргэжилтэй ажилчид бэлтгвэл их сайн бна дээд сургууль төгсөсний хэрэг үнэндээ алга...

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж