НИТХ: Хотын гол болон туслах замын тэмдэг, тэмдэглэгээг 8 тэрбумаар хийнэ

LiveНИТХ: Хотын гол болон туслах замын тэмдэг, тэмдэглэгээг 8 тэрбумаар хийнэ

НИТХ: Хотын гол болон туслах замын тэмдэг, тэмдэглэгээг 8 тэрбумаар хийнэ
НИТХ-ын ээлжит бус Х хуралдаан өнөөдөр /2026.03.02/ үргэлжилж байна.

16 : 25
2026-3-2

"Нийслэлийн төсвийг 438 тэрбумаар тодотгож, 5.3 их наяд төгрөг болгон баталлаа"

 
Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай:

-НИТХ-ын ээлжит бус 10 дугаар хуралдаан төсөв тодотгох болсонтой холбоотойгоор хуулийн дагуу хоёр үе шаттай хуралдаж байна. Төсвийн тухай хуулийн 34.2.2 заалтад урьдчилан харах боломжгүй нөхцөл байдал дээр зарлага нэмэгдсэн бол төсвийн тодотгол хийнэ гэж заасан. Хамгийн гол нь нийслэлийн суурь орлогыг 438 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 5 их наяд 386.8 тэрбум төгрөг болгож байна. Үндсэн шалтгаан нь энэ жил СОП-17 олон улсын бага хурал, Улаанбаатар-Трамбайн хоёрдугаар шугамтай холбоотой нийслэлийн төсвийг таван их наяд төгрөг болгож нэмэгдүүлсэн.

СОП-17 олон улсын хурлыг зохион байгуулах хүрээнд 12 ширхэг байрыг түрээсэлж, тохижуулахаар төлөвлөсөн бөгөөд үйлчилгээний зардалд 70.1 тэрбум төгрөгийг тусгасан бол Улаанбаатар-Трамбайн хоёрдугаар шугамын төслийг 350 тэрбумаар санхүүжүүлэх, улсын болон нийслэлийн газруудаас хариуцан хийж байсан авто зам, зогсоолын ажлууд явж байсан.

Эдгээр ажлууд 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд 30 хувийн зардал гарч, яамдуудад тусгасан төсвийг эргүүлэн татсан учраас энэ ажлуудаа дуусгахаар 2026 оны бүтээн байгуулалтыг хийнэ. Мөн Сэлбийн борлуулалтыг ирэх тавдугаар сарын 1-нээс эхлүүлж, 438 тэрбумыг төвлөрүүлнэ гэж тооцоолсон. Энэ хөрөнгө оруулалтын ажлаа дуусгахаар төлөвлөж байна.

Төсвийн тодотголоор нийслэлийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах, зайлшгүй шаардлагатай хөрөнгө оруулалт болон нийгмийн үйлчилгээний тасралтгүй байдлыг хангахад чиглэсэн зохицуулалтуудыг тусгасан байна. Мөн инженерийн дэд бүтэц, нийтийн тээвэр, орчны бохирдлыг бууруулах чиглэлд хэрэгжих төсөл, арга хэмжээнүүдийн санхүүжилтийг бодит нөхцөл байдалд нийцүүлэн шинэчлэн баталжээ.

Ийнхүү батлагдсан төсвийн тодотгол нь Улаанбаатар хотын эдийн засгийн идэвхжил, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанарыг хадгалах, санхүүгийн сахилга батыг бэхжүүлэхэд чиглэж байна.

2025 оны жилийн эцсийн байдлаар санхүүжилт нь бүрэн шийдэгдээгүй зарим томоохон төсөл, арга хэмжээг нийслэлийн 2026 оны төсвийн тодотголд тусган үргэлжлүүлэхээр боллоо. Эдгээр нь хотын дэд бүтэц, зам тээвэр, хот төлөвлөлт, инженерийн хангамж, төвлөрлийг сааруулах бодлоготой шууд холбоотой ажлууд юм.

Санхүүжилт нь хойшилсон төслүүдэд:

  • Улаанбаатар хотын “Шинэ их тойруу” хурдны замын ТЭЗҮ, зураг төсөв
  • Замын уулзваруудын нэвтрэх чадварыг сайжруулах ТЭЗҮ, зураг төсөл
  • Явган болон цахилгаан дугуйн зам, байгууламжийн ТЭЗҮ, зураг төсөл
  • Автомашингүй гудамж, авто зогсоолын төлөвлөлтийн ТЭЗҮ
  • Хот байгуулалтын цахим систем, тоног төхөөрөмж
  • Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн техник, системийн хангамж
  • Хотын шинэ дэд төвд төрийн байгууллагын нэгдсэн цогцолборын барилга
  • Авто худалдааны цогцолборын дулаан хангамжийн шугамын ажил
  • “Улаанбаатар трам” төслийн 2 дугаар шугам
  • Солонго-1 хорооллын инженерийн шугам сүлжээ, авто замын дэд бүтэц
  • Дулааны цахилгаан станц-5 төслийн нийслэлийн хариуцах хөрөнгө

Тухайлбал “Улаанбаатар трам” төслийн 2 дугаар шугам нь Сүхбаатарын талбайгаас Буянт-Ухаа спорт цогцолбор чиглэлд хэрэгжих бол шинэ дэд төвийн цогцолбор барилга Хан-Уул дүүрэгт, дулаан хангамжийн шугамын ажил Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжих юм.

Эдгээр төслийг үргэлжлүүлэх нь замын түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг багасгах, хотын төвлөрлийг сааруулах, инженерийн дэд бүтцийг үе шаттай шинэчлэх бодлогын хүрээнд хэрэгжинэ гэдгээрээ онцлог юм.

 

15 : 07
2026-3-2

МАН-ын бүлгээс оруулсан бүх саналыг дэмжлээ

НИТХ-ын дарга А.Баяр:

-Хороодын санал дүгнэлтийг танилцуулж дууслаа. МАН-ын бүлгээс гаргасан саналаар санал хураалт явуулъя. 

1. Урсгал зардлын дээд хэмжээ 1 их наяд 491 тэрбум төгрөгийг 21 тэрбум 781 сая төгрөгөөр, хөрөнгийн зардлын дээд хэмжээг 4.6 их наяд төгрөг байхыг дэмжих санал хураалт явуулж, 73.7 хувь нь дэмжлээ.

2. Дүүргийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг 13.7 тэрбум төгрөгөөс Налайх дүүрэгт 1.8 тэрбум төгрөгийг тус тус 1.3 тэрбум төгрөгөөр, нийслэлийн төсвийн жилд зарцуулах зарлагын нийт хэмжээг 6.5 их наяд төгрөгийг 1.7 их наяд төгрөгийг, Баянзүрх дүүрэгт 1.8 тэрбум төгрөг, нийслэлийн 2026 оны төсвийн санхүүжүүлэх эх үүсвэр 6.5 их наяд төгрөгийг, дүүргийн төсвөөс нийслэлийн төсөвт төвлөрүүлэх орлогын шилжүүлэх 1.7 их наяд төгрөгийг тус тус 27.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхийг дэмжих санал хураалт явуулж, 71.1 хувь нь дэмжлээ. 

3.Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2026 оны төсвийн жилд хэрэгжүүлэх барилга байгууламж, төсөл арга хэмжээний жагсаалтын 67-д тусгагдсан шинэ дулааны эх үүсвэр болох 79 МВт хүчин чадалтай дулааны станцын зураг төсөв /Улаанбаатарын Налайх дүүрэгт санхүүжүүлэх дүнг 1.3 тэрбум төгрөгөөр/ мөн 118-д тусгагдсан АГРО-Сити буюу дөрвөн улирлын ухаалаг шилэн хүлэмжийн барилгыг 2.1 тэрбум төгрөгөөр танах санал хураалт явуулж, 76.3 хувь нь дэмжлээ. 

4. Нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр 2026 оны төсвийн жилд хэрэгжүүлэх барилга байгууламж, төсөл арга хэмжээний жагсаалтад тусгагдсан СХД-ийн тавдугаар хороонд байрлах товчооны авто замын борооны ус зайлуулах ажилд 2.2 тэрбум төгрөгөөр хасах санал хураалт явуулж, 78.9 хувь дэмжлээ.

5. Нийтийн тээврийн Улаанбаатар трамбай төслийн хоёрдугаар шугамын /Сүхбаатарын талбайгаас Буянт-Ухаа цогцолбор чиглэл/ санхүүжих дүнг 25 тэрбум төгрөгөөр тус тус бууруулах санал хураалт явуулж, 76.3 хувь нь дэмжлээ. 

6. Нийт 11 төсөл арга хэмжээг дэмжих санал хурааж, 73.7 хувь нь дэмжлээ. 

7.Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангаар 2025-2026 он дамжин санхүүжих барилга байгууламж төсөлд тусгагдсан газрын гүний дулааны ТЭЗҮ-г хийх 700 сая төгрөгийг хасах санал хурааж, 73.7 хувь нь дэмжив. 

8.Дээрх эх үүсвэрийг тогтоолын төслийн гуравт тусгагдсан дүнг 700 саяар нэмэгдүүлэх санал хурааж, 81.5 хувь нь дэмжсэн. 

9. НИТХ-ын төлөөлөгчдөөс ирүүлсэн өөрчлөлтийн саналаар нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2026 онд хэрэгжүүлэх барилга байгууламж, төсөл арга хэмжээний жагсаалтын төсөлд тусгах санал хурааж, 78.9 хувь нь дэмжлээ. 

13 : 45
2026-3-2

"Улаанбаатар Трамбай" төсөл дээр гэнэт 350 тэрбумыг зарцуулахаар танилцуулсан нь хардалт дагуулж байна"

Нийслэлийн АН-ын бүлгийн дарга Т.Батцогт:

-НИТХ-ын ээлжит бус Х хуралдаанаар 11 асуудлыг хэлэлцэхээр баталсны нэг нь 2026 оны төсвийн тодотгол юм. Хотын төсөв хоёр сарын өмнө хоёр удаагийн хэлэлцүүлэг дамнан 2026 оны төсвөө баталсан. Төсвийн тухай хуулийн 5.1.1 заалтад төсвийн тогтвортой байдлыг хангаж, хариуцлагатай байх зарчмыг баримтална гэж заасан байдаг. Мөн тус хуулийн 6.2.3 заалтад урьдчилан тооцоолох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого бууруулах эсвэл зарлага нэмэгдсэнээс төсвийн алдагдал нэмэгдэхээр бол тухайн жилийн төсөвт тодотгол хийж, төсвийг тэнцвэржүүлэх талаар заасан байдаг. Өнөөдрийн үүсч байгаа нөхцөл байдал дээрх хуулийн заалтад нийцэж байна уу.

АН-ын бүлэг төсвийн тодотгол дээр онцгойлон анхаарч байн. Хэдийгээр нийслэлийн төсвийн нэмэгдэж буй зардал нь эх үүсвэрийн хувьд нийслэлийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд олж буй орлогоос санхүүжих тооцоололтой байгаа нь татвар төлөгчдөд дарамт үл учруулсан зардал гэдгээрээ сайшаалтай. Гэвч хотын гүйцэтгэх засаглалын санхүүгийн тооцоолол хийсэн албан тушаалтнууд хариуцлагагүй байгааг анхааруулж, дахин төсвийн орлого, зарлагаа сайтар тооцоолоогүй, алдаатай төсөв өргөн барихгүй байхад хатуу анхаарах ёстойг сануулъя. Учир нь Сэлбэ дэд төвөөс орж ирэхээр төлөвлөж байгаа 438 тэрбум төгрөгийг орлого бол он гарснаас хойш гэнэт шийдэгдэж байгаа ажил огт биш. Энэ нөхцөл байдлыг тогтоож, хариуцлага тооцох ёстой. Хоёрт, Улаанбаатар Трамбай төсөл дээр гэнэт 350 тэрбум төгрөг зарцуулахаар танилцуулж байгаа нь хардалт дагуулж байна. 

13 : 33
2026-3-2

Уулын зам дагуух явган болон дугуйн замын төсвийг 3 тэрбумаар нэмэх санал гаргав

НИТХ-ын дарга А.Баяр:

-НИТХ-ын төсвийн тодотгол хийх тогтоолын төслийг нэгдүгээр хэлэлцүүлгээр /2026.02.24/ гурван төлөөлөгч асуулт асууж, 10 төлөөлөгч санал хэлсэн. 

НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар Д.Ихбаяр:

-МАН-ын бүлгээс дараах саналыг гаргав. Тодруулбал, нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөлд 3 дугаар заалтыг 3.2.1 заалтад урсгал зардлын дээд хэмжээ 1 их наяд 491 тэрбум төгрөгийг 21 тэрбум 781 сая төгрөгөөр, НЗДТГ-т 162 тэрбум 584 сая төгрөгийг 10 тэрбум төгрөгөөр, үүнээс НЗДТГ-ын үйл ажиллагааны зардалд 53 тэрбум төгрөгийг 2 тэрбум төгрөгөөр,  Үндэсний их баяр наадам зохион байгуулах 5 тэрбум төгрөгийг 4.3 тэрбум төгргөөр, Хот байгуулалт, хотын стандартын газарт 5.4 тэрбум төгрөгийг 300 сая төгрөгөөр, Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв ОНӨААТҮГ-ын үйл ажиллагааны зардалд 8.2 тэрбум төгрөгийг 457 сая төгрөгөөр тус тус нэмэгдүүлэх бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд 78.3 тэрбум төгрөгөөс хот нийтийн тохижилт үйлчилгээний зардалд 55 тэрбум төгрөгийг тус тус 4.2 тэрбум төгрөгөөр, хөрөнгийн зардлын дээд хэмжээг 4.6 их наяд төгрөг, үүнээс нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээнд 2.1 их наяд төгрөгийг тус тус 4.1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр мөн тогтоолын төсөлд Дэлхийн адууны өдөр арга хэмжээг зохион байгуулах зардалд 4.5 тэрбум төгрөгийг зарцуулна. Орон сууц, нийтийн аж ахуй удирдах газар ОНӨААТҮГ-ын үйл ажиллагааны зардалд 5.8 тэрбум төгрөгийг тус тус нэмж тусгах саналыг оруулж байна. 

Мөн дүүргийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг 13.7 тэрбум төгрөгөөс Налайх дүүрэгт 1.8 тэрбум төгрөгийг тус тус 1.3 тэрбум төгрөгөөр, нийслэлийн төсвийн жилд зарцуулах зарлагын нийт хэмжээг 6.5 их наяд төгрөгийг 1.7 их наяд төгрөгийг, Баянзүрх дүүрэгт 1.8 тэрбум төгрөг, нийслэлийн 2026 оны төсвийн санхүүжүүлэх эх үүсвэр 6.5 их наяд төгрөгийг, дүүргийн төсвөөс нийслэлийн төсөвт төвлөрүүлэх орлогын шилжүүлэх 1.7 их наяд төгрөгийг тус тус 27.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр,

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2026 оны төсвийн жилд хэрэгжүүлэх барилга байгууламж, төсөл арга хэмжээний жагсаалтын 67-д тусгагдсан шинэ дулааны эх үүсвэр болох 79 МВт хүчин чадалтай дулааны станцын зураг төсөв /Улаанбаатарын Налайх дүүрэгт санхүүжүүлэх дүнг 1.3 тэрбум төгрөгөөр/ мөн 118-д тусгагдсан АГРО-Сити буюу дөрвөн улирлын ухаалаг шилэн хүлэмжийн барилгыг 2.1 тэрбум төгрөгөөр, мөн нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр 2026 оны төсвийн жилд хэрэгжүүлэх барилга байгууламж, төсөл арга хэмжээний жагсаалтад тусгагдсан СХД-ийн тавдугаар хороонд байрлах товчооны авто замын борооны ус зайлуулах ажилд 2.2 тэрбум төгрөгөөр хасах, нийтийн тээврийн Улаанбаатар трамбай төслийн хоёрдугаар шугамын /Сүхбаатарын талбайгаас Буянт-Ухаа цогцолбор чиглэл/ санхүүжих дүнг 25 тэрбум төгрөгөөр тус тус бууруулах, 

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2026 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг дараах төсөл арга хэмжээг санхүүжүүлэх саналыг оруулж байна. Нэгд, Морингийн даваанд барих цэвэрлэх байгууламжийн гаргалгааны шугамын ажилд 6.7 тэрбум төгрөгөөр, Баруун өмнөд үйлдвэрийн ус хангамжийн холбоосыг 1,1 км шугамын барилга угсралтын ажилд 1.4 тэрбум төгрөг, Цагдаагийн удирдах газрын дээвэр фасадны их засварт 1.7 тэрбум төгрөг, хотын гол болон туслах замын тэмдэг тэмдэглэгээг хийх ажилд 8 тэрбум төгрөг, Хүүхдийн ордны спорт цогцолборын барилгын ажилд 23.5 тэрбум төгрөгөөс 2026 онд 6.3 тэрбум төгрөг, Улаанбаатар хотын музейн барилгыг сэргээн засварлах ажлын зураг төсөвт 450 сая төгрөг, нийслэлийн ЕБС-ийн 63 дугаар сургуульд шаардлагатай  тоног төхөөрөмж 999 сая төгрөгөөр, Хан-Уул дүүргийн наймдугаар хороонд сургууль барих ажлын 19 тэрбум төгрөгөөр барихаар төлөвлөснөөс 2026 онд 3 тэрбум төгрөг, Агро-сити дагуул хот байгуулах төслийн хүрээнд нийслэлээс 4.8 тэрбум төгрөгийг хариуцах бөгөөд цахилгаан хангамжийн ажилд 2.5 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлэх, 

Уулын зам дагуух явган болон дугуйн замын төсөвт өртөг 3.9 тэрбум төгрөг гэснийг 6.1 тэрбум гэж нэмэгдүүлэх, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангаар 2025-2026 он дамжин санхүүжих барилга байгууламж төсөлд тусгагдсан газрын гүний дулааны ТЭЗҮ-г хийх 700 сая төгрөгийг хасах, дээрх эх үүсвэрийг тогтоолын төслийн гуравт тусгагдсан дүнг 700 саяар нэмэгдүүлэх саналыг гаргав. 

12 : 32
2026-3-2

НИТХ-ын ээлжит бус хурлаар 2026 оны төсвийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж байна

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит бус X хуралдаан үргэлжилж, нийслэлийн 2026 оны төсвийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна. Хуралдаанд нийслэлийн эдийн засаг, хот байгуулалт, өмчийн удирдлагатай холбоотой дараах 10 асуудлыг хэлэлцэн, төлөөлөгчид байр сууриа илэрхийлж байгаа юм.
Хэлэлцэж буй асуудлууд:
1. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
2.Үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагааг дэмжих тухай
3.Хотын стандартад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
4.НОСК ХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай
5.“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
6.Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх тухай
7.Нийслэлийн өмчөөс төрийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай
8.Барилга акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай
9.Барилга байгууламжийг балансаас балансад шилжүүлэх тухай
10.Удирдах зөвлөл болон Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилж, чөлөөлөх тухай
Хуралдааны хэлэлцүүлэг үргэлжилж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-03-02 103.57.94.101

энэ даваадалай яасан ханаж цаддагүй тийрэн бэ?

Avatar

МУНХАГ 2026-03-02 203.91.115.52

хотод адууны баяр тэмдэглэнэ гэсэн бил үү? 1р трамвайн маршрутаа цаасан дээр ч барьж дуусаагүй байж 2р маршрутад мөнгө төсөвлөдөг, суурин нь тавигдаагүй хотод хүлэмж барих гэдгийг ойлгох ухаан хаарил .

Avatar

Нэргүй 2026-03-02 202.21.107.41

нэмэгд гээд л орлого нь нэмэгдчихдэг, лаг юмөө энэ УБ

Avatar

Зочин 2026-03-02 66.181.177.79

Яасан баян юм. Бэ? Ядаж явган хуний замаа олигтойхон засчихаач юун трамвай вэ? Автобусаа олигтойхон зохицуулчихаач, бродюр гэж баахан шоудсан одоо замын тэмдэг ч гэх шиг байгаа юмыг нурааж дахиад хийх нэрээр татвар тологчдийн монгоор туйлах юмаа арай арай

Avatar

Нэргүй 2026-03-02 202.126.89.148

Хотод мод таримаар байна.

Avatar

Иргэн 2026-03-02 66.181.190.181

УБ – хотыг оркуудын биш дүрмээрээ явдаг орчин үеийн хот болгох ажилыг хийж өгөөч МАН – аа ТЦА- аа амжилт хүсэе

Avatar

Нэргүй 2026-03-02 202.9.46.67

Цавчиад л баахан тэрбумтан дарга нар төрөөд л. Та нарыг цаазлах өдөр хэзээ вэ

Avatar

Зочин 2026-03-02 103.57.93.122

баян шахтай хот шүү дэ

Avatar

Д.Трамп 2026-03-02 66.181.160.50

"Замын тэмдэглэгээ" нэр томьёо байхгүй "замын тэмдэглэл" гэж байдаггүй бил үү

Avatar

Нэргүй 2026-03-02 66.181.176.71

Монголчууд баян юм чинь хийлгүй яах вэ, ард иргэд мөнгөө үрж дийлэхгүй байна. Нийслэлээс ТҮЦ ийг маань ачиж явчихаад байхад л мөнгө ерөөсөө багасахгүй юм, энэ их мөнгийг яах вэ? Зүгээр байгаа бордер, явган замыг сольж, сайд дарга нарыг дубай аялуулж, даргын хүүхдийг нисдэг тэргээр болзоонд явуулаад ч дуусахгүй энэ их мөнгийг ингэж л үрэх хэрэгтэй. 11 их наяд шүү дээ. Яаж барж иднэ ээ

Avatar

Нэргүй 2026-03-02 103.229.120.110

х***а дарга нартай х***а хот болж бна уу.

Avatar

Нэргүй 2026-03-02 202.9.41.124

ш** зайл залрвхмаар салддгүйхуманжхужаабодлголаларуудзаваан нойтг хамуушиг

Avatar

зочин 2026-03-02 66.181.190.37

Гудамжуудаа хаягжуулж,байшингуудаа номертой болгое,Хаана явж байгаа хаана яаж очихоо ч мэдэхээ байлаа Бараг 2 сая хүнтэй,,гурамжны хаяг барилгын номергүй хот байж болохгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж