Зам тээврийн хөгжлийн яаманд хүн амины хэрэг гарч, залгуулаад галт тэрэг осолдсон. Энэ бүх хэрэг явдлын хариуцлагыг тус яамны удирдлагууд хүлээсэн билээ. Тэгвэл дуулиант хэргүүд гарахаас ч өмнө тус яамны хэлтсийн дарга Г гэгч нь хамт ажилладаг Н гэх бүсгүйн биед халдаж, Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгуулсан байна. Ингээд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Т.НОМИН