Андрью Брунсоныг нутаг буцаах асуудлаар хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2018.08.14-нд нийтлэгдсэн

Андрью Брунсоныг нутаг буцаах асуудлаар хэлэлцэв

Андрью Брунсоныг нутаг буцаах асуудлаар хэлэлцэв

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон, АНУ-д суугаа Туркийн элч төлөөлөгч Сердар Килик нар өчигдөр /2018.08.13/ Цагаан ордонд Туркт хоригдож буй америк пастор Андрью Брунсон болон АНУ, Туркийн харилцааны асуудлаар хэлэлцсэн тухай Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс мэдэгджээ. Уг уулзалтаар ‘Туркт хоригдож буй Андрью Брунсон болон гэр бүлийг нь АНУ-д буцаан авчрах асуудлаар хэлэлцээ явагдаж байна’ гэж АНУ-ын Төрийн тэргүүний хувийн хуулийн багийн гишүүн Жэй Секулов мэдэгджээ.

Даваа гаригийн өглөө  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2019 оны Батлан  хамгаалахын төсвийг баталсан. Тэрбээр Батлан хамгаалахын салбарыг сайжруулахад маш том хөрөнгө оруулалт хийж байгаагаа зарласан. Харин Турк улсын хувьд Оросоос пуужингийн систем худалдаж авахаар тохиролцон батлан хамгаалах салбартаа анхаарч ажиллаж байгаа юм.

Америк пастортой холбоотойгоор АНУ, Туркийн харилцаа муудсан энэ үед Трампын засаг захиргаа ган, хөнгөн цагааны импортын гаалийн тарифыг хоёр дахин нэмсэн. Үүнээс болж Туркийн мөнгөн тэмдэгтийн ханш огцом унасан байдалтай байна. Туркт амьдардаг америк пасторыг төрийн эргэлт хийх гэж оролдсон ‘Фето бүлэглэл’-тэй холбоотой гэх хэргээр 2016 оноос хойш баривчлан хорьсон юм. Энэ асуудлаар болж АНУ, Туркийн харилцаа муудаад байгаа юм.

Эх сурвалж: Reuters 

Т.Мядаг 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж