Нөхөн сонгуультай холбоотой маргааныг хэлэлцэх Цэцийн тов гарлаа | News.MN

Нөхөн сонгуультай холбоотой маргааныг хэлэлцэх Цэцийн тов гарлаа

Нөхөн сонгуультай холбоотой маргааныг хэлэлцэх Цэцийн тов гарлаа

Нөхөн сонгуультай холбоотой маргааныг хэлэлцэх Цэцийн тов гарлаа

Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын 62 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн хэд хэдэн заалтад нийцээгүй байна гэсэн өргөдөл, мэдээлэл ирүүлсэн билээ.

Энэ тогтоолоор, Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоохдоо иргэний тэгш байдлын зарчмыг алдагдуулж, зарим иргэдийн сонгогдох эрхийг зөрчсөн хэмээн тэд үзжээ.

Энэхүү өргөдөл, мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хийхээр товлов гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

"Болор дуран"-аар шалгав.

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-14

Цэц сүүлийн үед улс төрждөг байгууллага болж,нээх том ордон хийх ажилгүй хэдэн хүн,хөөрөг морь ярьсан шиг, шил юмны шилийг харсан шиг өдөр өнгөрөөнө

Avatar

Зочин 2018-08-14 202.179.27.222

Сонгуулиар яады ганц хvн сонгох гэж 300 саяыг улсаас гаргана Тэр гарах этгээд нь бас нэг авилгач байж таараа

Avatar

зочин 2018-08-14 150.129.143.154

цэц захиалгаар тоглолт хийж бужигнуулдагаа хэзээ болих вэ.

Avatar

Зочин 2018-08-14 27.123.212.143

Улс төрийн намаас томилогдсон, улс төрчидийн хараат, хууль бусаар хөрөнгөжсөн, хөөрөгчин, морьчингуудаар бүрдсэн ҮХЦ-ийг тарааж ард түмнээсээ сонгох хэрэгтэй. Одоогийн Цэцийн гишүүд гаргах шийдвэр нь ойлгомжтой. Тэд мэдээж Н.Энхбаярыг яаж хэлмэгдүүлж хорлох вэ? Яаж МАНАН-д тал засах вэ ? гэсэн хувилбараа л хамгийн түрүүнд сонгоно. Монгол ч буруу замаар будаа тээж байна. Хөтөч нь мэдээж дээрээ ХӨХ ТЭНГЭРЭЭС өөр юу ч үгүй гэдэг Цэцийн нударган баячууд. Түй чёрт.

Avatar

Зочин 2018-08-14 202.179.27.222

Сонгуулиар яады ганц хvн сонгох гэж 300 саяыг улсаас гаргана Тэр гарах этгээд нь бас нэг авилгач байж таараа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж