Манай бөхчүүд пүрэв гаригт Жакартаг зорино | News.MN

Манай бөхчүүд пүрэв гаригт Жакартаг зорино

Хуучирсан мэдээ: 2018.08.14-нд нийтлэгдсэн

Манай бөхчүүд пүрэв гаригт Жакартаг зорино

Манай бөхчүүд пүрэв гаригт Жакартаг зорино

“Жакарта-2018” Азийн зуны спортын 18 дугаар наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслолын ажиллагаа өнөөдөр Спортын төв ордны “А” зааланд боллоо. Азийн наадамд оролцох баг тамирчид, дасгалжуулагч, шүүгч, багийн ахлагчид бусад албаны хүмүүс оролцсон юм. “Парис-2017” ДАШТ-ий алтан медальт, гавьяат тамирчин П.Орхон тамирчдын тангарагийг өргөсөн юм. Түүнчлэн Жакартагийн Азийн наадмын Монголын багийн ахлагчаар МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, “Хасу-Мегаватт” компанийн захирал Ж.Түмэн-Аюуш, тугчаар үндэсний бөхийн улсын отгон харцага, чөлөөт бөхийн ОУХМ Н.Золбоо нар ажиллах юм. Манай чөлөөт бөхийн баг тамирчид пүрэв гаригт Индонезийг зорих бөгөөд эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Бэхбаяр, 65 кг-д ОУХМ Б.Батмагнай, 74 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран, 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн, 97 кг-д ОУХМ Ө.Батзул, 125 кг-д ОУХМ Н.Золбоо, 50 кг-д ОУХМ Э.Нарангэрэл, 53 кг-д ОУХМ Э.Сумъяа, 57 кг-д ОУХМ А.Батцэцэг, 62 кг-д гавьяат тамирчин П.Орхон, 68 кг-д ОУХМ Ш.Түмэнцэцэг, 76 кг-д гавьяат тамирчин О.Насанбурмаа нар зодоглоно. Багийн ахлагчаар МЧБХ-ны дэд ерөнхийлөгч П.Гансүх, дасгалжуулагчаар үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, Ц.Баярсайхан, ОУХМ Б.Батзориг, Л.Болормаа, шүүгчээр олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар нар ажиллах юм. Чөлөөт бөхийн тэмцээн наймдугаар сарын 19-22-нд “Jakarta Convention Center”-т болно. Монголын чөлөөт бөхийн тамирчид “Тегеран-1974” Азийн наадмаас эхлэн оролцсон бөгөөд 10 алт, 16 мөнгө, 22 хүрэл, нийт 48 медаль хүртээд байна.

Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-14 202.180.218.37

Спортын ямар ямар төрлөөр оролцох гэж байгаа юм бол доо. Мэдээлэл бас муу байна шүү

Avatar

Зочин 2018-08-14 66.181.178.53

MANAY JUDOGIIN SHIGSHEE YAGAAD CHIMEEGUY BOLCHIKHOW OO? SUMIYA , URANAA GEED KHAANA YAWNAA.

Avatar

Зочин 2018-08-14 66.181.178.53

ter DURAK SANDUYG YAGAAD MONGOLYN BAGIIN AKHLAGCHAAR YAWUULJI BAYNAA ? MONGOLYN TUR ZASAG CHINI YOS SURTAKHUUN GEDEG YUMYG BUR OILGOKHOO BAYCHIKHSAN YUM UU?

Avatar

zochin 2018-08-14 202.70.34.70

Жалга довны үзэлгүй бөхчүүддээ л амжилт ерөөе дөө.

Avatar

Амжилт хүсье 2018-08-14 202.179.25.69

Амжилт хүсье. гэхдээ азийн тоглолт гэхээсээ илүү ДАШТ-аа гол анхаарлаа тавих байх гэж найдаж байна. Дэлхийн хэмжээний супер оддыг Олимп, Дэлхийн аваргад үзүүлсэн амжилтаар нь голдуу дурсдаг болохоос азийн тоглолтын тэдэн удаагийн аварга гэж нэг их дурсдаггүй. ер одоо манай шигшээгийнхэн Түвшинбаяр шиг дэлхийд дурсагдах тамирчид төрүүлэхийн төлөө Азийн аварга зэрэг 2-р ангиллын тэмцээнд зарим тохиолдолд 2-р шигшээгээ илгээж хүчээ жигд хуваарьлаж байх хэрэгтэй. байнга шахуу тэмцээн болгонд 1-р шигшээ-гээ явуулаад байвал ядралт ихтэй байна, бэртэл гэмтэлд өртөх магадлал бий.
За тэгээд гол нь ДАШТ-нд 2017 онд үзүүлсэн амжилтаа давтах, болж өгвөл илүүг үзүүлэхийг ерөөе!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж