Будапештэд зодоглох Орос бүсгүйчүүдийн нэрс тодров

Хуучирсан мэдээ: 2018.08.14-нд нийтлэгдсэн

Будапештэд зодоглох Орос бүсгүйчүүдийн нэрс тодров

Будапештэд зодоглох Орос бүсгүйчүүдийн нэрс тодров

ОХУ-ын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 10-12-нд Смоленск хотод боллоо. Оросын аваргад 50 кг-ын жинд Анжелика Ветошкина, 53 кг-д Стальвира Оршуш, 55 кг-д Любовь Сальникова, 57 кг-д Ольга Хорошавцева, 59 кг-д Вероника Чумикова, 62 кг-д Инна Тражукова, 65 кг-д Мария Кузнецова, 68 кг-д Анастасия Братчикова, 72 кг-д Татьяна Колесникова, 76 кг-д Екатерина Букина нар жин тус бүртээ аваргалж, аравдугаар сард Будапештэд болох ДАШТ-д оролцох тийзээ захиалав. “Рио-2016” олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Екатерина Букина улсын аваргадаа зургаа дахь удаагаа түрүүлсэн юм. Харин Инна Тражукова гурав, Стальвира Оршуш, Ольга Хорошавцева нар хоёр дахь удаагаа, үлдсэн нь анх удаа аваргалжээ.

ТЭМЦЭЭНИЙ ДҮН:

50 кг: 1. Анжелика Ветошкина 2. Елена Вострикова 3. Мария Тюмерекова, Дарья Лексина
53 кг: 1. Стальвира Оршуш 2. Алена Куулар 3. Екатерина Исакова, Надежда Третьякова
55 кг: 1. Любовь Сальникова 2. Мария Гурова 3. Нина Менкенова, Мариня Симонян
57 кг: 1. Ольга Хорошавцева 2. Ирина Ологонова 3. Александра Андреева, Хадижат Муртузалиева
59 кг: 1. Вероника Чумикова 2. Зельфира Садраддинова 3. Алена Сангадиева, Светлана Липатова
62 кг: 1. Инна Тражукова 2. Ульяна Тукуренова 3. Дарья Бобрулько, Татьяна Смоляк
65 кг: 1. Мария Кузнецова 2. Анна Щербакова 3. Наталья Федосеева, Анжела Фоменко
68 кг: 1. Анастасия Братчикова 2. Юлия Максимова 3. Инна Дохневская, Ханум Велиева
72 кг: 1. Татьяна Колесникова 2. Алена Перепелкина 3. Алена Стародубцева
76 кг: 1. Екатерина Букина 2.Ксения Буракова 3. Дарья Шистерова, Кристина Шумова

Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж