МАН-ын ялалтууд ганц Д.Амарбаясгалангийн гавьяа биш!

МАН-ын ялалтууд ганц Д.Амарбаясгалангийн гавьяа биш!

МАН-ын ялалтууд ганц Д.Амарбаясгалангийн гавьяа биш!

МАН ээлжит Бага хурлаа зохион байгуулж, намынхаа зарим хүмүүсийг намын гишүүнчлэлээс чөлөөлнө хэмээн намын дарга Н.Учрал мэдэгдэв. МАН-ын дарга Н.Учралын мэдэгдсэнээр нэгэн цагт МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Амарбаясгаланг намын гишүүнээс түдгэлзүүлэх санал олны анхааралд оров.

УИХ-ын даргын суудлаасаа чөлөөлөгдсөн Д.Амарбаясгаланг өнөөдөр хуулийн байгууллага яллагдагчаар татсан учраас ийнхүү намын гишүүнээс чөлөөлнө гэв.

Өнгөрсөн жил өрнөсөн МАН доторх “зодоон”-ы гол сэдэв нь авлига, албан тушаал байсан. Гэвч өнөөдөр авлигын индекс нь ухарч, ардын намын батлахтай олон хүн хуулийн байгууллагад дуудагдаж, түүний толгойд нь нэгэн цагт МАН-ын гал тогоог барьж, сонгууль удирдаж явсан Д.Амарбаясгалан явж буй. Ардын нам авлигачдын хоргодох газар, хамгаалах хана биш учраас Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, авлигачидтай хатуу тэмцэнэ гэж намын дарга Н.Учрал хэлсэн.

Д.Амарбаясгалан жинхэнэ ялалтын эзэн байв уу эсвэл авлигачдын эзэн байв уу гэдэгт хариулт хүлээсээр буй, олон нийт. Үүнд эцсийн цэг хатгах нь хуулийн байгууллага.

Намын Ерөнхий нарийн бичгийн даргаар дөрвөн удаа сонгогдож, дөрвөн ч сонгуулийн ялалт авчирсан гэх Д.Амарбаясгалан өнөөдөр авлигын толгойлогч уу ардын намын ялалтын лидер үү гэдэгт нийтээрээ дүгнэлт хийж байна. Одоо тэр УИХ-ын жирийн гишүүн. Гэхдээ цаашид жирийн гишүүнээрээ үлдэх үү эсвэл авлигач, албан тушаалын гэмт хэрэгтэн болох уу гэдгийг хуулийн байгууллага эцэслэх л үлдэж байна.

МАН-ын УИХ-ын гурав (2016, 2020, 2024) , Ерөнхийлөгчийн (2021) сонгуульд дараалан ялалт байгуулахад намын гал тогоог барьж байсан хүн нь Д.Амарбаясгалан.  Гэхдээ энэ бүхэн дан ганц “Д.Амарбаясгалангийн ялалт” байгаагүй бөгөөд тухайн цаг үеийн улс төрийн нөхцөл байдал, бодит байдал ямар байсныг нэхэн санъя.

2016 ОН: “АН ӨӨРӨӨ ШИРЭЭН ДЭЭРЭЭС УНАВ”

2012 онд пропорциональ системээр сонгууль зохион байгуулж, АН олонх болж дөрвөн жил засаг барьсан. Ингээд Ардчилсан нам 2016 оны сонгуулийн хууль буюу тоглоомын дүрмээ батлах “эрх”-тэй байсан ч холимог буюу намын жагсаалт, тойргоор сонгогдох боломжтой тогтолцоог үгүй хийж, мажоратор системд эргэн шилжиж, тойрог бүр нэг мандаттай болж хувирсан ба 21 аймагт 48 мандат, нийслэлд 28 мандаттай байхаар сонгууль зохион байгуулахаар болсон. Өнгөрсөн 2012-2016 онд эрх барьж байсан Ардчилсан намын үед эдийн засаг хамгийн том асуудал байв.  2012 онд ДНБ-ий бодит өсөлт 12,3 хувиас сонгуулийн өмнө 2,3 хувь хуртэл буурч, гадаад худалдаа 11,12 тэрбум ам. доллараас 8,46 тэрбум ам. доллар , гадаад өрийн хэмжээ 15,39 тэрбум ам. доллараас  21,6 тэрбум ам. доллар болж өссөн , гадаадын хөрөнгө оруулалт буурсан бодит үзүүлэлтүүд байв. Түүнээс гадна Ардчилсан нам доторх фракц хоорондын зөрчил хурцдаж, нэгнийхээ авлигын хэргийг илчилж, авлигын хэрэгт холбож, хоёр ч удаа Засгийн газраа унагасан зэрэг нь 2016 оны сонгуульд МАН-ыг сонгох том шалтгаан болов. МАН сайндаа, сайн лидертэйдээ бус байв.

2020 ОН: ЮУН СОНГУУЛЬ, ЭРҮҮЛ МЭНД, ЭРХ ЧӨЛӨӨ

Covid-19 цар тахлын үе. Бид түүхэндээ байгаагүй олон хүнд сорилтуудыг даван туулсан, иргэд улс төр, эдийн засаг, сонгууль гэхээс илүү эрүүл мэндээ хамгаалахад илүү их анхаарлаа хандуулж байсан цаг үе. Олон болж төрийн эрх барьж байсан МАН-ын хувьд цар тахлаар дамжуулан олон халамж, тэтгэмжийн чанартай зарим үйл ажиллагаа давуу тал болсон гэж зарим судлаачид үздэг. Гэхдээ тухайн цаг үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан У.Хүрэлсүх цар тахлын үеэр засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулж, хариуцлага хүлээж, дараагийн Засгийн газраа шинээр байгуулсан нь анхаарах үйл явдал болов. Өөрөөр хэлбэл, алдаа гаргасан Засгийн газар хариуцлагаа хүлээж огцорсон нь У.Хүрэлсүх гэх лидер төвтэй сонгуулийн пиарт гол нөлөө үзүүлсэн. Засгийн газраас огцорсон ч намын дарга байсан учраас “багаар нь дэмжих” уриатайгаар лидер төвтэй буюу хүсэмжит дүртэйгээр сонгуульд оролцсон нь дахин ялалт байгуулах боломжийг олгосон юм. Цар тахлаас үүдэн эдийн засгийн өсөлт буурсан, орлого буурсан, ажилгүйдлийн тоо нэмэгдсэн, хилээ хааж дэлхийгээс тусгаарласан цаг үед иргэдэд аль нам, улс төр гэсэн бодлоос илүү энэ цаг үед хэн зоримог шийдвэр алхам гаргах вэ гэдэгт л илүү анхаарал төвлөрсөн гэхэд буруудахгүй. Дээрээс нь МАН-д төрийн бүхий л институциэр дамжуулан сонгуулийн сурталчилгаа, санал авах нь цар тахалтай үед том боломж болсон. Тиймээс л МАН дахин ялалт байгуулсан юм.

2024 ОН: ШИНЭКОВУУД БАЯРТАЙ

Энэ удаагийн сонгуульд улс төрийн түүхэнд цоо шинэ хуудас нээж анх удаа парламентын гишүүдийн тоог 126 болгож, холимог системээр сонгуулийг зохион байгуулав. Тойрог болон намын жагсаалт бий болгож, сонгуулийг холимог тогтолцоогоор явуулсан ч МАН дахин олонх болсон. УИХ-ын сонгууль ерөнхийдөө зохион байгуулалт сайтай байсан боловч тэнцвэртэй өрсөлдөөний талбар байхгүй, эрх баригч намд илт давуу байдал үүсгэж байсангэж ажиглагчид дүгнэсэн. Учир нь сонгуулийн сурталчилгааны өдрүүдийг богино болгосон нь шинэ нэр дэвшигчдэд танигдах боломж олгохгүй, зөвхөн тойрогтоо танигдсан нэр дэвшигчдэд боломж олгосон сурталчилгааны өдрүүд байв. Эрх барьж буй МАН-аас улс төрийн бусад намуудтай зөвшилцөх замаар нэр дэвшүүлэлт явуулсан гэж хардах нь ч бий.

Т.ОД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-03-02 172.58.242.218

Ардын Намын араншингаа яг үнэнээр нь үзүүлж бна !!!

Avatar

Нэргүй 2026-03-02 202.9.41.24

Улс орны хувь заяаг авч явах гол найдвар бол МАН мөн. Энэ намыг хооронд нь хагаралдуулах ажлыг сөрөг хүчин маш сайн хийж байна.Дотроо хагарлдаж хуваагдвал сонгуульд амжилт үзүүлж чадахгүй.МАН нь дотроо учраа олох хэрэгтэй. Намд байгаа хорлон сүйтгэгч нараасаа салах хэрэгтэй. Жишээ нь Энхтүвшин, Лхагважав, гэх мэт

Avatar

Нэргүй 2026-03-02 115.90.12.26

Амарбаясгалан гэж зүгээр нэг байдаг л гар. Бусдын хийсэн хөдөлмөрийн үр шимийг өөр дээрээ нааж ярьсан хогийн н**ш. Нүүрсний хулгайг бол харин сайн зохион байгуулсан шүү. Оюун-Эрдэний хүчээр л явж байсан. Дараа нь Оюукаа араас нь шаагаад алуулсан хувь заяа.

Avatar

Нэргүй 2026-03-02 66.181.188.36

Данхын далавчин дор нуугдсан бөөс л байсан

Avatar

тусдаа гараа 2026-03-02 193.36.132.21

ирэх сонгууль МАН ялагдана ард түмний үнэлэмж жилээс жилд унаж байгаа одоо тусдаа нам шаацгаасан дээр биз дээ. өнгөрсөн жил арай гэж 50% давсан ирэх сонгууль АН намаас хүрэлсүхийн нохой цогтгэрэл тэнэг хүн дэвшүүлдэггүй юм бол чадахгүй.

Avatar

Нэргүй 2026-03-02 66.181.188.36

МАН ч бай АН ч бай Улсын хулгайчуудаасаа салахгүй бол

Avatar

Нэргүй 2026-03-02 124.158.108.113

ЭНЭ БҮХ ЯВУУЛГЫН АРД ТАРВАГАДОРЖ БАЙГАА НЬ ИЛЭРЛЭЭ. ТАРВАГЫН ЭНЭ САЙТ ЭНИЙГ ТАРААЖ ӨӨРИЙГӨӨ БАРЬЖ ӨГЛӨӨ

Avatar

Нэргүй 2026-03-02 66.181.188.36

Амарбаясгалан гэж хэн ч биш л байсан шүү дээ. Ганц удаад л сонгуулийн менежер хийж зцрагтаар их гарснаар асуудал өөр тийш эргэсэн биз дээ

Avatar

Нэргүй 2026-03-02 124.158.108.113

х** ш*****а ТАРВАГАДОРЖОО

Avatar

Зочин 2026-03-02 202.131.230.163

МАН бол Монгол орны тусгаар тогтнол, эрх чөлөө ард түмний тэгш дүүрэн амьдралын батлагаа. Монгол орн ы100 гаруй жилийн түүх энэ намтай л холбогдоно. цаашид ч тийм байх юм. Яалтаайч билээ. МАН-ын гшүүд эх орончид, эх орны төлөө Монголын ард түмний сайн сайхны төлөө өөрийгөө золиослогчид. Тиймээс тэдгээр хүмүүст мөргөж амьдрах нь зүйд нийцнэ. за тэр нүүрсний хулгай бол жижиг асуудал. Дааяр Монгол, тэр тусмаа энэ намын 300000 гишүүд нүүрсний хулгайд огтхон чхамаагүй.

Avatar

Нэргүй 2026-03-02 202.21.108.5

Бэлэн мөнгөөр улныханы саналыг худалдаж авч ялдаг. Түүндээ хорооны гэх нам, төрийн сүлжээ, иргэд өрхийн мэдээллийг ашигладаг. ОроZ зөвлөхтэй биз. Түүнээс нэг их стратегисээд байх юм байхгүй ээ

Avatar

Нэргүй 2026-03-02 66.181.191.12

МАН ын улс төрийн үйл ажиллагаа ягл Элбэгдоржийн сценараар явж байна даа хөөрхөс

Avatar

Нэргүй 2026-03-02 202.179.11.230

энэ нам ингээд дуусаа, дүүрэн хулгайч, үүрд баяртай МАН.

Avatar

сонгогч 2026-03-02 202.9.47.61

хулгайчууд хэдэн их наядаар нь идэж уудаг хэрнээ, эмнэлэгт квот тогтоож, иргэд эмчлүүлж чадахгүйд хүрсэн нь иргэдийн амьд явах эрхийг ноцтой зөрчиж, байгаа хэрэг мөн үү ???

Avatar

Нэргүй 2026-03-02 103.168.34.49

Ямар ч байсан шударга царайлсан нvvрсний хулгайч ДАмарт арга хэмжээ авах хэрэгтэй. ЖДV-ийн асуудал ч бий

Avatar

зочин 2026-03-02 66.181.166.196

Бас хоршоолох хөдөлгөөн өрнүүлж байна гэж баахан бужигнуулсан, тэрнээс ч нилээн юм туусан л байх

Avatar

Нэргүй 2026-03-02 66.181.188.36

Идсэн уусан нь хэтэрсэн. Түүнээс хамгийн аюул нь Улсын эрх мэдлийг ах дүү нартай хамтаар хувааж авах гэж байсан асуудал.

Avatar

Яаж ч тэнэгтсэн зүй ёсны тогтолцоог эвдэж болохгүйшд.ккк 2026-03-02 202.179.15.114

ЯЛСАН гэх нь нэг хэрэг. ЯАЖ, ЯМАР АРГААР ЯЛСАН БЭ? гэдэг нь өөр хэрэг. Улстөржсөн томилгоо, хавтгайрсан халамж, сонгуулийн будилаан, авилга, албан тушаалын гэмт хэрэг, хууль үл хэрэгсэх, ялгавартай хэрэгжүүлэх, төсвийн үрэлгэн байдал, төсөв санхүү, эдийн засгийн доройтол… бүх гажуудлыг цогцлоон хөгжүүлсэн байж болох уу? Өмнө нь хууль бол хууль байлаа. Одоо хуулийг ард түмэнд таалагдах гэж батлаад хэрэгжүүлэхгүй байж болдог, намын эрх ашиг төрийн, ард түмний эрх ашгаас дээр тавигддаг болж.ккк

Avatar

Нэргүй 2026-03-02 66.181.176.14

оюун-эрдэнгийг дарах үйл ажиллагаа нь элбэгээ нарыг баярлуулж байгаа

Avatar

иргэн 2026-03-02 66.181.171.252

Нүүрсний мөнгөний буян шүү дээ хө

Avatar

ЗОЧИН 2026-03-02 203.91.115.38

МАН ЛУЙВРААР ЗАСГИЙН ЭРХЭНД ГАРСАН. СОНГУУЛИЙН ЛУЙВРЫН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ АМАРБАЯСГАЛАН. ЖИНХЭНЭ ХОРЧИН

Avatar

Өвгөн Балдан 2026-03-02 59.153.115.236

Ардан нам аргагүй л ууган хүчин гэсэндээ маш зөв ажиллах юмаа. Гишүүдийнхээ боловсрол, ёс зүйд онцгой анхаардаг нам, энэ нь илүү давуу тал болдог.

Avatar

Нэргүй 2026-03-02 103.168.34.3

Үхэж далд ороо

Avatar

зочин 2026-03-02 66.181.160.103

Хүн солиод нэмэргүйэээээ… Намыг нь хориглох хэрэгтэй !!!….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж