Ажлын байрандаа архидан согтуурвал ажлаас нь чөлөөлнө | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Ажлын байрандаа архидан согтуурвал ажлаас нь чөлөөлнө

Ажлын байрандаа архидан согтуурвал ажлаас нь чөлөөлнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Батболд ажлын байрандаа архидан согтуурвал ажлаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авч, хуулийн хариуцлага хүлээлгэх болно гэдгээ өнөөдөр /2018.08.14/ хуралдсан Нийслэлийн шуурхай зөвлөгөөний үеэр мэдэгджээ.

Тодруулж хэлбэл, дээрх шийдвэрийг нийслэлийн харьяа агентлаг, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд бүгд мөрдөх шаардлагатай болох нь. Харин зөрчвөл гудамжинд лааз өшиглөнө. 

Монгол Улсад төрийн албан хаагч ажлын өрөөндөө архидан согтуурвал хариуцлага хүлээлгэх хууль батлагдаад их олон жил болж буй. Хэрэгжүүлдэг нь ховор. Харин саяхан Зам тээвэр, хөгжлийн яаманд газрын дарга нар нь архидан согтуурч, биенийхээ аминд хүрсэн нь эл заалтыг зарим дарга нь эргэн санаж, албатууддаа анхааруулга өгөхөд хүргэлээ. 

Г.ХОРОЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!