“АНУ-ын тэвчээр барагдсан гэж үзсэн байна”

“АНУ-ын тэвчээр барагдсан гэж үзсэн байна”

“АНУ-ын тэвчээр барагдсан гэж үзсэн байна”

АНУ, Израилийн зүгээс Иранд агаарын цохилт өгсөн үйл явдалтай холбоотой асуудлаар Хүмүүнлэгийн их сургуулийн профессор, шинжлэх ухааны доктор Д.Уламбаяртай  ярилцлаа.


АНУ, Израилийн  агаарын цохилтын улмаас Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменей болон тус улсын Батлан хамгаалахын сайд, Хувьсгалт гвардийн командлагч зэрэг цэрэг, тагнуулын нөлөө бүхий удирдагчид амь насаа алджээ. Одоогоор 200 гаруй хүн амь насаа алдсан тухай мэдээлж байна. Дайны нөхцөл байдал үүссэн гол учир шалтгааныг юу гэж харж байна вэ?

Бүр дээхэн үеэс эхэлж ярих хэрэгтэй болов уу. 1979 оны Исламын хувьсгалын дараа 1980-1988 онд Иран-Иракийн дайн болж, үүний учир шалтгаан нь нутаг дэвсгэр, улс төрийн нөлөө, шашин-үзэл суртлын зөрчил, бүс нутаг дахь нөлөөний хүрээгээ тогтоох геополитикийн өрсөлдөөн зэрэг олон хүчин зүйл давхцсан зөрчил мөргөлдөөн байсан. Хоёр улс Персийн буланд цутгах Шатт аль-Араб буюу Арванд Руд голын хилийн шугамын талаар олон жил маргалдаж ирсэн байдаг. 1975 оны Алжирын гэрээгээр хилийг голын дундах шугамаар тогтоосон ч Ирак үүнийг 1980 онд хүчингүй гэж зарласан. Энэ бүс нь стратегийн гарц бөгөөд Иракийн далайд гарах цорын ганц гол зам байжээ. Ираны исламын хувьсгалын үр дүнд Аятолла Рухолла Хомейни засаг төрийн эрхэнд гарснаар Иракийн дотоод бослого үймээн гаргах магадлал буй болж байна гэж Садлам Хуссейн болгоомжилж эхэлсэн байдаг. Иран исламын хувьсгалааэкспортлохтухай уриалга гаргаж байсан нь Иракт маш том болгоомж буй болгосон. Ер нь бол Персийн буланд аль улс нь давамгайлах вэ гэсэн стратегийн сөргөлдөөн буй болж, Ирак өөрийгөө Арабын ертөнцийн удирдагч болгох зорилготой байсан. Иран исламын хувьсгалын дараа дотооддоо тогтворгүй, армийн удирдлага суларсан үеийг Иракболомжгэж үзсэн юм.

Тийнхүү Ирак 1980 оны есдүгээр сард Иранд гэнэтийн довтолгоо хийснээр дайн эхэлсэн. Дайн найман жил үргэлжилж, нэг сая орчим хүн амь үрэгдэж, эдийн засгийн асар их хохирол учирсан.

Хилийн маргаантай бүс нутаг ялангуяа Хузестан нь газрын тосны үлэмж нөөц тогтоогдсон байсан. Персийн булан дахь газрын тосны тээврийн зам, суурь бүтэц, терминал, ложистик нь стратегийн ач холбогдолтой байсан явдал юм. Дайны явцад Танкертэй дайнөрнөж, хоёр тал газрын тос тээвэрлэгч танкерууд руу довтолж эхэлсэн байдаг. Садам Хуссейн найман жил үргэлжилсэн Иран-Иракийн дайнд de facto ялалт байгуулсан гэж үзэж, үүндээ эрэмшин 1990 оны долдугаар сарын Кувейтыг нэгхэн өдрийн дотор эзэлж байв.

Иракийн ийм цэрэгжсэн, милитарчлагдсан хүчирхэг армийг АНУ 2003 оны намар хоёрхон долоо хоногийн дотор бут ниргэж, Садам Хуссейныг амьдаар нь барьж, Иракийн өөрсдийнх нь шүүхээр оруулж, тэрбээр хуулийн дээд хэмжээгээр шийтгүүлснийг бид мэднэ. АНУ Иракийн хүчирхэгжсэн армийг ийм амархан бут цохисон нь дараагийн ээлжинд Ираны арми ч аанлай л амархан бут цохигдох магадлалтай юм байна гэж үзэж Ираны шашны дээд удирдагч Аятолла-Али Хаменей болон бусад удирдлага цөмийн зэвсгийн болон баллистик пуужингийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Энэ нь Ойрх Дорнодын бүс нутаг, АНУ-ын газрын тосны импортын зах зээлд шууд аюул заналхийлэх болсон. Өөр нэг том учир шалтгаан нь нь Ираны удирдлага Израилийг газрын хөрснөөс арчиж хаяна хэмээн алба ёсоор зарлаж, исламын шашны шийт урсгалд суурилсан алах хядах Палестиний Хамас, Ливаны Хезболла, Йемений Хосуит зэрэг зэвсэгт бүлэглэлийг санхүүжилж, бүх талаар ивээн тэтгэж байгаа нь асар том аюул заналыг буй болгож байна гэж үзсэн. Түүнчлэн Ираны дотоод дахь ардчилалын хөдөлгөөнийг нухчин дарж байсан явдал юм.

Өнгөрсөн хоёрдугаар сарын эхээр Оманы зуучлалтай Мускат хотноо болсон АНУ, Ираны шууд бус яриа хэлэлцээ, Женев хотноо үргэлжилсэн яриа хэлэлцээ, удахгүй Вена хотноо эхлэх байсан уулзалт зэрэг нь зөвхөн цаг хожих, элдэв болзол шаардлага тавьж байсан нь АНУ-ын тэвчээрийг “барсан” болов уу.

АНУ, Израилийн зүгээс Иранд агаарын цохилт өгсний дараа Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменей амь насаа алдсан болохыг гуравдугаар сарын 1-ний өглөө Ираны тал албан ёсоор зарлаж, 40 хоногийн гашуудал зарлаж байгаа юм байна. Аятолла Али Хаменейн оронд Ираны шашны дээд удирдагчийн үүрэг гүйцэтгэгчээр Аятолла Али Арафиг томилсон. Энэ тохиолдолд АНУ, Израилийн агаарын цохилт үргэлжлэх үү гэсэн асуудал байгаа юм. Гэхдээ АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп “Truth Social” цахим хуудсандаа “Энэхүү ажиллагаа нь Америкийн ард түмнийг хамгаалахад чиглэсэнгэдгийг мэдэгдэж, Ираны террорист дэглэмд цөмийн зэвсэгтэй болох боломжийг хэзээ ч олгохгүй байлгахад АНУ-ын бодлого чиглэнэ гэдгийг онцлоод “Тэдний пуужингийн үйлдвэрлэлийг газартай тэгшилж, нөөцийг нь бүрэн устгах болногэсэн. Иранд өгч буй АНУ болон агаарын цохилт тодорхой хугацаанд сайтар бэлтгэсэн, маш нарийн тооцоо, судалгаанд үндэслэсэн, өндөр технологи ашигласан, тагнуулын олон эх сурвалжийн мэдээлэлд тулгуурласны үндсэн дээр  эхэлсэн нь харагдаж байна. Үүний зэрэгцээ АНУ-ын ерөнхийлөгч исламын хувьсгалт гвардид хандан зэвсгээ хураалгахыг уриалаад, бууж өгсөн хүмүүсийн аюулгүй байдлыг бүрэн хангана гэж мэдэгдээд "Ираны  ард иргэдийг хувь заяагаа гартаа авахыгуриалсан байна.

-Иран нь ШХАБ-ын шинэ гишүүн улс. ОХУ, БНХАУ болон Энэтхэг улс ямар байр суурьтай байна вэ?

-“Тime” цахим сэтгүүлд бичснээр ОХУ-ын Засгийн газар АНУ болон Израилийн цохилтыг буруушааж, Ираны бүрэн эрхт байдлыг хүндэтгэхийг шаардсан бөгөөд цэргийн ажиллагаа нь урдаас бэлтгэсэн төлөвлөгөөтэй зэвсэгт довтолгоо гэж шүүмжилсэн байна лээ. Кремль болон Оросын Гадаад хэргийн яам Ираны талаас илэрхийлсэн эсэргүүцэл, буруушаасан мэдэгдлийг дэмжиж, нөхцөл байдлыгдэлхий дахины аюулгүйн байдалд ноцтой үр дагаварт хүргэх өргөн хүрээний арга хэмжээгэж тодорхойлсон. Оросын тал байдалд хүмүүнлэг болон энх тайвны арга замаар эрмэлзэхийг уриалж, мөргөлдөөнийг таслан зогсооход шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг олон талт түвшинд дэмжихээ илэрхийлсэн байна.

“Reuter” агентлагийн мэдэгдснээр БНХАУ-ын Гадаад хэргийн яам цохилтыг “Итгэл зөрчсөн, хүч хэрэглэсэн үйлдэлгэж нэрлэж, даруй цэргийн цохилтыг зогсоохыг бүх талд шаардсан байна. Хятад улс Ираны бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх, бүх талын яриа хэлэлцээг сэргээж, нөхцөл байдлыг дипломат арга замаар шийдвэрлэхийг уриалсан.

 Харин “Aljazeera” сувгийн мэдээлж буйгаар Энэтхэгийн зүгээс олон улсын мөргөлдөөнд болгоомжтой, тэнцвэртэй байр суурь баримталж байна. Энэтхэгийн Гадаад хэргийн яам талуудыг хүч хэрэглээг зогсоох, яриа хэлэлцээг сэргээхийг дэмжих чиглэлд байр суурь баримталж байна. Энэтхэг нь Ойрх Дорнодод аюулгүй байдлын асуудалд аль нэг хүчний талд орохгүй, талуудыг өөрийн талд татах бус дипломат гарц хайх бодлого баримталдгаараа ялгардаг хэдий ч саяхан ерөнхий сайд Нарендра Моди Израилийн парламентад үг хэлэхдээ Израилийг дэмжиж байгаагаа илэрхийлж, тус улс бидний чухал түнш гэж мэдэгдсэн.

-НҮБ, Европын холбоо болон НАТО-гийн зүгээр ямар байр суурь илэрхийлж байна вэ?

2026 оны хоёрдугаар сарын 28-нд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш албан ёсны мэдэгдэл гаргасан. Түүндээ “Би өнөөдрийн Ойрх Дорнодод болсон цэргийн эскалацыг буруушааж байна. АНУ болон Израилийн Иран руу хүч хэрэглэсэн нь, мөн Ираны өргөн хүрээний хариу довтолгоо нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг дордуулав. Бүх гишүүн улс Ираны нутаг дэвсгэр, улс төрийн бие даасан байдалд аюул заналхийлэхгүйгээр үйл ажиллагаа явуулах ёстойг НҮБ-ын дүрэм /UN Charter/ тодорхой заасан. Энэ дүрэм хүч хэрэглэн маргааныг шийдвэрлэхийг хориглодог.

Яаралтай гал зогсоохыг, дайны эрсдэлийг таслан зогсоохыг уриалж байна. Үгүй бол өргөн хүрээний бүс нутгийн мөргөлдөөн гарч, энгийн иргэд, бүс нутгийн тогтвортой байдалд ноцтой үр дагавар авчрах эрсдэлтэй.

Олон улсын маргааныг шийдвэрлэх ганц боломж бол энх тайван, яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх явдал бөгөөд энэ нь НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн хүрээнд л боломжтой гэсэн байна.

Харин “Euronews”-ийн мэдээллээр Еврокомиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лайен болон Европын холброоны зөвлөлийн ерөнхийлөгч Антониу Кошта нар Ираны эсрэг АНУ-Израилийн агаарын цохилтыг “Маш их санаа зовоосонгэж тодорхойлж, бүх талуудыг хамгийн их тэвчээртэй, аль болох хэтрүүлэлгүй, олон улсын хууль дүрмийг бүрэн дагаж мөрдөхийг уриалсан байна. Европын холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын бодлогын Дээд төлөөлөгч Кайя Каллас энэ мөргөлдөөн аюултай гэж нэрлээд, дипломат хэлэлцээг сэргээж, зэвсэгт мөргөлдөөнийг даруй зогсоох шаардлагатай гэж мэдэгдсэн.

Франц, Герман, Их Британи зэрэг  орнууд Ираны аюул занал болон цөмийн болон пуужин хөтөлбөрийг шүүмжилдэг ч цэргийн ажиллагаанд оролцоогүй гэдгээ мэдэгдээд, яриа хэлэлцээ, энхийн гарцыг эрмэлзэж байгаагаа илэрхийлсэн байна. Европын улс гүрнүүд заримдаа АНУ-ын шийдвэрт цэргийн том дэмжлэг үзүүлэхгүйгээр дипломат шийдлийг илүүд үзэж байгаагаа олон улсын тавцанд илэрхийлж байна. Цэргийн эвсэл НАТО-гийн зүгээс ямар ч орны эсрэг цэргийн шууд ажиллагаанд, түүнчлэн Иран дахь ажиллагаанд оролцохгүй гэж зарлаагүй, харин энгийн аюулгүй байдал, бүс нутаг дахь нөхцөл байдлыг ойроос хянаж, байршлын мэдэгдэлгүйгээр хариу үйлдэл гаргахгүй гэдгээ илэрхийлж байна лээ. НАТО анхааралтай хяналт тавьж буйгаа,  мөргөлдөөнийг хэр хэмжээнээс хариуцлагатайгаар хэтрүүлэхгүй байлгах, НАТОын гишүүн орнууд болон бүс нутагт ямар үр дагавар гарахыг харах үүрэгтэй гэдгээ мөн мэдэгдсэн байна.

Одоогоор олон улсын мэдээллээр Ираны хариу цохилтын улмаас АНУ-ын холбоотон Катар, Эмират, Бахрейн, Кувейт, Саудын Араб, Израиль зэрэг орнууд болон АНУ өөрөө ямар хохирол амсч байна вэ гэдгийг тодорхой баримтаар хэлэх боломж байна уу?

Катар Иран пуужингийн эсрэг довтолгоонд Катарын агаарын орон зай руу пуужин нэвтэрсэн ч бүх пуужинг саармагжуулсан гэж Катарын тал мэдэгдсэн байна. Нэг ч хүн гэмтэж, амь насаа алдаагүй гэж мэдээлж байна. Гэсэн хэдий ч Катар дахь АНУ-ын цэргийн томоохон баазыг чиглэсэн пуужин харвасан гэж тэмдэглэж, гэхдээ эсрэг довтолгооны систем амжилттай ажилласан гэж мэдэгдэж байна.

 АНЭУ-ынDubai” олон улсын нисэх онгоцны буудалд бага зэргийн эвдрэл гэмтэл гарч хэд хэдэн хүн шархадсан, зочид буудал, бусад барилга байгууламжид эвдрэл гарсан, жижиг галыг унтраасан, Абу Дабид устгагдаж унасан дроны улмаас нэг иргэн амиа алдсан тухай мэдээлж байна.

Бахрейны хувьд нийслэл Maнама хотод пуужин болон дроноор довтолсны улмаас хэд хэдэн барилгад хохирол гарч, галыг унтраасан гэж мэдээлжээ. Бахрейн дахь АНУ-ын 5-р флотын бааз руу довтолгоо болсон гэж зарим эх сурвалж өгүүлж байгаа ч  албан ёсны мэдээллээр хүн гэмтсэн эсэх тодорхойгүй байна.

Кувейтын агаарын орон зайд пуужин орж ирсэн ч, нутаг дэвсгэрт хохирол гараагүй, барьж саармагжуулсан гэж мэдээлж байна. Нисэх онгоцны буудалд зөвхөн материаллаг эвдрэл гарсан, хүн гэмтсэн тухай мэдээлэл тодорхойгүй байна. Саудын Арабын агаарын орон зайд  дэлбэрэлтийн дуу чимээ олон газар сонсогдсон ч хохирлын талаар баттай мэдээлэл гараагүй байна.

АНУ-ын цэргийн байгууллагууд Ираны довтолгооноос ихэнх пуужинг саармагжуулсан  байх бөгөөд Америкийн цэргүүд Ойрх дорнод дахь цэргийн баазуудад “Ямар ч хүн амь үрэгдэгээгүйгэсэн байна. Гэхдээ байлдааны ажиллагааны улмаас цэргийн баазын суурь бүтэц, ложистикт бага хэмжээний хохирол учирсан байх магадлалтай гэж мэдээлж байгаа ч нарийвчилсан тоо гараагүй байна. Израиль руу чиглэсэн хариу довтолгоонд пуужингийн довтолгоо байсан талаар зарим мэдээлэл гарч байгаа ч эх сурвалж бүрт баттай тоо байхгүй байна. Израилийн тал пуужинг саармагжуулах системүүдийг ашиглаж, хүн амь үрэгдсэн тухай баттай мэдээлэл одоогоор гараагүй байна.

-Эл үйл явдал эрчим хүч, юуны өмнө газрын тосны үнийн өөрчлөлтөд аль хэр нөлөө үзүүлэх бол гэж та бодож байна?

Агаарын цохилт эхэлсний дараагаар бүтэн нэг илүү өдөр өнгөрч байхад Нью-Йорк, Лондоны эрчим хүчний бирж дээр нэг баррель brent crude болон WTI маркийн газрын тосны үнэ харьцангуй тогтвортой байна. Саудын Араб болон ОПЕК-ийн гишүүн орнууд АНУ-ын шаардлагаар газрын тосны үнийг тогтвортой барьж байгааг хэлэх хэрэгтэй.

Иран нь 92 сая хүн амтай, ДНБ нэрлэсэн үнэлгээгээр 356.5 тэрбум ам.доллар, 208.6 тэрбум баррель газрын тосны нөөцтэйгөөр Венесуэл, Саудын Арабын дараа дэлхийд гуравт орж байна. Ормузын хоолойгоор өдөр бүр ойролцоогоор 20 сая баррель газрын тос тээвэрлэгдэж, дамжин өнгөрдөг байна. Энэ бол олон улсын далайн тээврээр тээвэрлэж буй газрын тосны бараг 30 хувь ажээ. Иран Ормузын хоолойд хяналт тогтоох хүсэл эрмэлзлэл нь АНУ-ын гео эдийн засгийн стратегитэй шууд зөрчилдөж ирснийг нэмэж дурдах хэрэгтэй болов уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
11
ХахаХаха
8
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

37 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2026-03-02 192.82.92.42

Солиот

Avatar

Нэргүй 2026-03-02 59.153.114.136

ш****г ТРОЛЛУУ

Avatar

Нэргүй 2026-03-02 59.153.114.126

Ойрхи дорнодын бүх дайнуудыг Ану, Англи 2 л өдөж хатгаж гаргуулсан. Шал худлаа террор хийдэг энэ тэр гэж. Нэфтээр баялаг улсууд хир их эв түнжин муутай байнав гадныханд төдий чинээ ашигтай.
Иранаас бусад бүх улсад цэргийн баазаа байгуулсан. Тэднээрээ хамгаалуулж нэфтийн цооногуудыг нь эзэмшдэг. Хормузын хоолойгоор усан онгоцоор зөөж Ану, Европ 2 хэрэгцээгээ хангадаг. Улс бүрийнх нь толгойд 1 худалдагдсан этгээд. Иран бууж өгөхгүй болохоор тэдэнтэй шувт дайн хийдэг. Одоо бол харин байдал эргэсэн.

Avatar

Нэргүй 2026-03-02 59.153.114.126

40 50 жилмйн турш ажиллаж өчнөөн их мөнгө зарж байж байгуулсан маш өндөр өртөгтэй сүүлийн үеийн радар, пуужингийн хамгаалалтын системүүдээр тоноглосон бүх баазууд нь үндсэндээ 1 сарын дотор бүгдээрээ буталсан хэлтэрхий үнсэн товрог болж дуусна. Байрладаг бүх зочид буудал амьдардаг байрнууд, ажилладаг бүх товэрийн оффисуудыг нь буулгаж байна. Дубай, Катар, Бахрайнд оруулсан бүх хөрөнгө оруулалтууд барьсан байшин барилгуудыг онилж байна. Онгоцноос өөр орох газаргүй, тэр нь хөөрч өгдөггүй.

Avatar

Нэргүй 2026-03-02 66.181.161.151

Османы эзэнт гүрэнг Англичууд унагасныхаа дараа захирахад амар гэж газар нутгийг нь хуваан тасчиж жижиг жижиг улсууд болгоод 1, 1 нэр өгч толгойд нь өөрийнхөө мэдлийн хаанцар тавьж аваад хянадаг болсон нь одоогийн Ойрхи Дорнодын улсууд. Турк, Сири, Сауди, Ирак, Ливи, Балканы орнууд гээд. Нэгтгэхгүй гэж байнга хооронд муудалцуулж хиймэл дайн гаргана. Араар нь баялгийг нь сорно. Эднээс Турк Иран 2 л өөрсдийнхөө тусгаар бодлогоо хэрэгжүүлж чаддаг 2 улс үлдсэн. Сири уул нь бас тийм байсан, унасан.

Avatar

Нэргүй 2026-03-02 202.21.104.2

энэ амьтан бас л виз горьдсон боол болжээ. арай ийм дүгнэлт хийдэггүй байх шүү. америк жүүдүүдийн талаар муу үг унагаж чадахгүй байна шүү.

Avatar

HURELSUH 2026-03-02 202.9.47.101

ENE n**** HURELSUHIIG DAGAJ YAVJ IIM IIM AILCHLAL HIILEE INGELEE TEGLEE MONGOL ULS GAIHAMSHIG BUTEEJ BAINA GEJ HUTSAHAA BOLIUL YASAN YUM BE p***a MINI

Avatar

Нэргүй 2026-03-02 202.126.88.177

пэээ, энэ хүний ярьж байгаа юмыг ээ

Avatar

Нэргүй 2026-03-02 202.126.91.222

Энэ сагсуу юу ч ярьж мэднэ. Салхи хаашаа байна, тийшээ л хийсдэг хамхуул даа. Дээдсийг долооно гэж нөхцөлгүй шарвагч. Нэг хэсэг Монголыг Шанхайд элсүүлнэ гэж их дөвчигнөсөн этгээд. Өөрийн гэсэн толгойгүй, яаж ч мэдэх сагсуу

Avatar

Хх 2026-03-02 59.153.114.30

хүний мах иддэг ёврёйчүүд устсан хойно л дайн дуусна

Avatar

Хх 2026-03-02 59.153.114.30

Германы бодлого үнэн байсан юм бишүү өөрсдөө цагаан байж цагаан гэж боддоггүй тэгээд л хүн төрөлхтөнд өш санаж хүүхдийн мах иддэг байсан юм бишүү ёврёй нар

Avatar

Хотын уугуул иргэн 2026-03-02 66.181.179.97

"АНУ-ын тэвчээр барагдсан гэж үзсэн байна" гэнээ. Тэвчээр барагдахаар шууд бөмбөгдөж эхэлдэг юм уу. Хүнээр бол шууд барьж аваад зодож эхлэх юм байна л даа. Уг нь, "хүн амаараа, мал хөлөөрөө" гэдэг. Америк бол "Хүмүүнлэгийн бөмбөгдөлт" гээд байгаа. Энэ тэгээд яг юу гэсэн үг, эрхэм судлаач аа.

Avatar

Нэргүй 2026-03-02 66.181.176.201

залуудаа тэмбүү авч явсан баярхүү ацын араас оржээ

Avatar

Нэргүй 2026-03-02 66.181.176.201

энэ ац зөнөжээ

Avatar

Нэргүй 2026-03-02 59.153.112.36

Хүмүүнлэг энэ тэрийг ямар сургууль гэдгийн бээ. Дамжаа курс юу гэдгийн өөр нэр өгөө

Avatar

Нэргүй 2026-03-02 66.181.164.23

Хөөрхий ОРос маань Украйн дүүдээ бавуулаад иран манатай Хятадууд Тайваньдаа бавуулчих гээд ядаж байхад яр гэгчээр Япон зэвсэглээд эхэлсэн цөмийн з****г бүтээх ажлыг нь Мицубиши өндөр нууцлалтай гүйцэтгэж байгаан байна, технологи нь тасарцан японд цөмийн бөмбөг хийх нь 6 сар хангалттай гэж байна, 2030 он гэхэд 250-300 байлдааны цөмийн хошуутай болж өөрийгөө Бүдүүн пацаан Ши 2 оос хамгаалнаа л гэж байна, эх дэлхий минь амар амгалан муу бүхэн холуур байгаасай

Avatar

Нэргүй 2026-03-02 66.181.176.250

МАЛНААС ДОР СЭТГЭХҮЙ Л ГЭЖ ҮҮНИЙГ ХЭЛНЭ

Avatar

зочин 2026-03-02 103.71.100.149

энэ хогийн долоогч их хуцах юмаа, хүчирхэг нь хүчгүйгээ үргэлж дээрэлхэж цусалж байх нь зөв үү

Avatar

Зочин 2026-03-02 59.153.112.85

Буруу . Тийм л учраас бусдыг ч, өөрийнхөө ард түмнийг ч хүчирхийлэн алж хядаж, дарангуйлан тамлан зовоож байдаг хүчирхэг харгисуудыг устгах нь тус лусын нь ард түмэнд ч , дэлхий дахинд ч тустай зөв үйлдэл мөн. Харгис хэрцгий дарангуйлагч нар ашгүй цөөрч л байнасанж дээ.

Avatar

Нэргүй 2026-03-02 66.181.191.12

ЭНЭ ЧИНЬ НӨГӨӨ ..БОЛБОЛ БОЛ БОЛ БОЛ ГЭЭЭЭЭЛ ШҮЛСЭЭ ҮСЭРГЭЭД БАЙДАГ ТЭНЭГ МӨН БИЗ ДЭЭ

Avatar

зочин 2026-03-02 202.9.47.61

ЗХУ БАЙХАД ГАНЦ ҮГ ХЭЛЭЭД Л АНУ -Г ДУУГҮЙ БОЛГОДОГ БАЙЛАА Ш ТЭЭ….ОДООГИЙН ОХУ, ХЯТАД 2- Т ТИЙМ ЗОРИГ АЛГА….

Avatar

Нэргүй 2026-03-02 103.57.92.180

ТАВИУЛ ТРОЛЛ ШААХЫМАА

Avatar

Нэргүй 2026-03-02 66.181.177.210

Энэ АНУ тэгээд бусад улс руу пуужиндаад цохилт өгөөд цэрэг оруулаад баахан сүржигнэх юм. Тэгээд нэг их сайжирсан засарсан улс гэж байна уу. Улам дордуулаад хаячих шиг л болдгийн.

Avatar

Ugi 2026-03-02 122.201.23.44

Цагтаа Монголын Хүлэгү хаан Асасинчууд гдг алан хядагч бүлгэмийг үндсээр н устгаж "Уулын Өвгөн" гдг толгойлогчий н цаазлаж Иран орныг амаржуулсан билээ✌️✌️ Трамп бол шинэ Хүлэгү хаан!!!

Avatar

Нэргүй 2026-03-02 103.57.92.198

тэгээд ираны дээд тушаалтануудыг алж х***х нь зөв юм уу буруу юм уу нэг улс таалагдахгүй байна гээд бөмбөгдөх нь зөв бурууг бөөрөнхийлгүй хэлээд өгөөч

Avatar

Ха 2026-03-02 64.119.29.144

Уунийгээ Путинээс асуу!!! Дуртай уедээ хуний нутагт дайн хийх нь зев уу гэж!!!

Avatar

Нэргүй 2026-03-02 66.181.183.92

aan ene neg balai yum dan USA umuurch hutsaj bdag yum

Avatar

Varane 2026-03-02 103.212.119.138

зеленский юу гэж байна.тэр сонин шүү.

Avatar

зочин 2026-03-02 202.9.40.92

ираны хүүхдийн цэцэрлэг америк израйлын бөмбөгдалтөт өртөж 170 гаруй хүн түүний дотор хүүхэд өртөөд байхад дайныг эсэргүүцэж хашгираад байдаг хүмүүс хаачсан бэ. Хоёр нүүртэй байна даа.

Avatar

Нэргүй 2026-03-02 64.119.29.144

4 жил Украйны ард тумэнг алж хядаж болж байхад чи яагаад дуугараагуй юм!!!

Avatar

Нэргүй 2026-03-02 202.126.88.183

зарим мэдээлэл нь хуучирсан байна.

Avatar

Нэргүй 2026-03-02 59.153.112.194

За иймэрхүү зөвоөхтэй ч хол явахгүй нь дээ. Энэ хүн бидний өмнөөс гадаад бодлогын шийдвэрийг зөвлөлцөж, бидний хувь заяаг шийдэлцдэг гэхээр айж л байна шүү.

Avatar

Нэргүй 2026-03-02 103.168.34.49

Олон улс судлалаар бол чамтай харьцуулалтгvй л дээ энэ хvн. Чи еерийнхее хvссэн мэдээллийг сайхан сийрvvлээд сэтгэгдэл хэсэгт эсвэл ФБ, инста дээр тавьж болно ш дээ оркоо. Нэг л их юм мэддэг хуцсан оркууд

Avatar

Ха 2026-03-02 64.119.29.144

Энэ Уламбаяр гээч зугээр л н**ш. Хэн дарга байна туунийг дагаж гадаад руу зугаалагч. Авах юмгуй хог шуу дээ.

Avatar

ИРГЭН 2026-03-02 103.212.119.117

Гадаадын хэвлэл мэдээллүүдээр Америкийн цэргийн баазууд урд хожид байгаагүй Цохилтонд өртөж Зэр з****г , Цэргүүд амь насаа алдаж ихээхэн хохирол амссан АНУ Хохиролынхоо хэмжээ , амь насаа алдсан цэргүүдынхээ тоог зориудаар нууж дарагдуулж байна мэдээллээд байна даа,

Avatar

Нэргүй 2026-03-02 202.126.89.205

Америк хэзээ ч орос шиг мэдээллээ нуудаггүй. Хүн хүчний хохирол нь бүгд нээлттэй мэдээлэгдэж бгаа. Дайн юм чинь хохирол байж л таараа

Avatar

Нэргүй 2026-03-02 103.168.34.49

За шаагаад бай. Америкийн еерсдийнх нь хамгийн сvvлийн veийн мэдээллээр 3 цэрэг алагдаж 5 шархадсан гэж байна. Оркууд та нар бvр Линкольн тээвэрлэгчийг живvvлчихсэн байгаа шvv, орос англи хэлээр еерсдее мэдээлэл авч чаддаг бол юу гэж ингээд балайраад Уламбаяр багштай мэтгэлцээд булай болж суух вэ дээ оркууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж