Нийслэлийн хэмжээнд тулгамдсан хамгийн том асуудлын нэг нь автомашины зогсоол. Иргэд ажил амжуулах гэж гараад автомашинаа байршуулах газар хайсаар ихэнх цагаа зарцуулдаг. Эцэст нь нэгдүгээр эгнээнд байршуулсан автомашинууд замын хөдөлгөөний урсгалыг удаашруулж, нийтийн тээвэр болон яаралтай тусламжийн автомашиныг хүртэл саатуулдаг. Энэ нь зогсоол хүртээмжгүйн зэрэгцээ зогсоолын төлбөр өндөр тул төлөхөөс иргэд зайлсхийдэг аж.
Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Авто зогсоолын удирдлага, хяналтын газрын мэдээлснээр 2025 оны байдлаар нийслэлийн 75 байршилд нийт 1889 авто зогсоол нийслэлтэй албан ёсны гэрээ байгуулан төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхэлсэн. Жилд дунджаар 900 саяас 1.4 тэрбум төгрөгийг авто зогсоолын төлбөрөөр дамжуулан нийслэлийн төсөвт төвлөрүүлдэг.

Түрээсийн төлбөр нь зогсоолын тоо, хүртээмжээс шалтгаалан харилцан адилгүй байдаг. Дээрх 75 байршилд байрлах төлбөртэй авто зогсоолууд нь нийслэлийн болон хувийн эзэмшлийн газарт байрладаг бөгөөд эзэмшлийн хэлбэр нь харилцан адилгүй. Мөн гэрээний хүрээнд тухайн аж ахуйн нэгж нь зогсоолын орчны 50 метр хүртэлх талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцах зэрэг үүрэг хүлээдэг байна. Харин хотын удирдлагуудын мэдээлснээр өнгөрсөн онд 33 авто зогсоолыг ухаалаг системд шилжүүлж, энэ онд 50 болгон нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Эдгээр зогсоол нь автомат төлбөрийн систем, цахилгаан автомашин цэнэглэх боломж, нэгдсэн мэдээллийн санд холбогдох шийдэлтэй. Иргэд гар утсаараа сул зогсоолын мэдээллийг харах, урьдчилан захиалах, төлбөрөө цахимаар төлөх нөхцөл бүрдсэн. Тооцооллоор энэ нь цаг хугацаа хэмнэх, түгжрэлийг бууруулах, хотын хөдөлгөөнийг илүү зохион байгуулалттай болгох ухаалаг шийдэл гэдгийг хэлж байгаа юм.

Гэвч бодит байдал дээр иргэдийн хэрэглээ, хандлагаас шалтгаалан энэхүү боломж бүрэн үр дүнд хүрэхгүй байна. Харин ч эсрэгээрээ зарим жолооч төлбөртэй зогсоол ашиглахаас зайлсхийж, нэгдүгээр эгнээнд автомашинаа байрлуулдаг. Түүнчлэн зогсоолын хаалтыг дугуйгаараа дарж эвдэх, зориулалтын талбайд оруулахгүйгээр системийг тойрох зэрэг зөрчил гарч буй нь ухаалаг шийдлийн ач холбогдлыг бууруулж байна. Иргэдийн зүгээс “төлбөр өндөр” гэх шүүмжлэл хэлэх ч хямд үнэтэй зогсоол хоосон байхад зам дээр үнэгүй шахам зогсох хандлага түгээмэл байгаа нь зөвхөн санхүүгийн бус соёлын асуудал болохыг ч илтгэнэ.

Авто зогсоол олон жил ажиллуусан нэгэн иргэнээс энэ тухай тодруулахад тэрбээр “Нийслэл дэх зогсоолууд өмчлөлийн хувьд хоёр төрөлтэй байдаг. Нэгдүгээрт, нийслэлийн мэдлийн зогсоолууд, хоёрдугаарт төрийн өмчийн байгууллагын эзэмшил газарт байрлах зогсоол байдаг. Төрийн өмчийн байгууллагууд өөрийн эзэмшлийн газарт зогсоол ажиллуулах бол сонгон шалгаруулалт зарлаж, түрээслэгчийг сонгодог. Тухайлбал, эмнэлгийн зогсоол түрээслэх тохиолдолд орлогын хуваарилалт тодорхой журмаар явагддаг. Олсон орлогын 70 хувийг тухайн байгууллага болон нийслэл авдаг бол 30 хувь нь түрээслэгч компанид үлддэг. Жишээ нь, 10 сая төгрөгийн орлого оллоо гэж үзвэл 3 сая төгрөг нь түрээслэгчид, үлдсэн 7 сая төгрөгийг байгууллага болон нийслэл 60:40 хувийн харьцаагаар хуваан авдаг. Орлогыг НӨАТ-аар тооцож, санхүүгийн тайланг Үндэсний аудит шалгадаг” гэв.
Мөн зогсоолын орлого нь өдөр бүр харилцан адилгүй. Учир нь орлогыг эргэлтээр тооцдог болохоор орж, гарч буй автомашины тоо тогтмол биш. Гэсэн ч жижиг талбайтай зогсоолд өдөрт дор хаяж 100 гаруй автомашин орж, гардаг гэдгийг хэлэв. Тэрбээр зогсоолын цагийн төлбөр өндөр байгаа шалтгааныг түрээсийн зардалтай холбон тайлбарлав. Түрээс өндөр байх тусам цагийн төлбөр нэмэгдэхээс өөр аргагүй аж.
Хотын төвд цагийн 2000 төгрөгөөс доош төлбөртэй зогсоол бараг байхгүй болсон нь үүнтэй холбоотой гэв. Мөн зогсоол ажиллуулах эрх авах нь амаргүй гэдгийг онцолсон юм. Жишээлбэл, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн зогсоолын сонгон шалгаруулалтад оролцохын тулд бараг нэг жилийн хугацаанд хөрөнгө, нөөцөө зарцуулж, гурван удаагийн шалгаруулалтад оролцжээ. Түүний хэлснээр шаардлагыг 100 хувь биелүүлсэн ч шийдвэр гаргах түвшинд субъектив хүчин зүйлс нөлөөлөх тохиолдол байдаг бөгөөд “цаанаа асар их эрх ашиг явдаг” хэмээн үзэж байгаагаа нуусангүй.
Зогсоолын үнийн өсөлтөд нөлөөлж буй өөр нэг хүчин зүйл бол үйл ажиллагааны зардал. Ажилчдын цалин, гадна тохижилт, тэмдэг тэмдэглэгээ, засвар үйлчилгээ зэрэгт хөрөнгө зарцуулах ёстой ч бодит байдал дээр зарим эзэмшигч, түрээслэгч ашигт илүү анхаарч, шаардлагатай хөрөнгө оруулалтыг бүрэн хийдэггүйг тэрбээр шүүмжилсэн.
Сүүлийн үед хүний оролцоогүй, бар кодоор төлбөр авах систем нэвтэрч эхэлсэн. Гэвч манай нөхцөлд жолооч нар стандартын дагуу зогсоолд байрлуулах соёл бүрэн төлөвшөөгүй тул ийм систем шууд хэрэгжихэд хүндрэл гардаг гэж үзэж байна. “Гадуур яваад харахад стандартын дагуу зөв байрлуулсан автомашин хэд байна, буруу тавьсан нь хэд байна гэдгийг анзаарах хэрэгтэй. Хөндлөн байрлуулж, замын хөдөлгөөний урсгалд саад учруулсан автомашин олон байдаг” хэмээн ярив. Эцэст нь Улаанбаатар хотод зогсоолын соёл бүрэн тогтоогүй учраас зөвхөн ухамсарт найдах бус, тодорхой хэмжээнд хяналт, албадлагын арга хэмжээ зайлшгүй шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.

Зогсоолд автомашинаа байрлуулж буй иргэдийн зүгээс хүртээмжийн асуудлыг хамгийн түрүүнд хөндөж байна. Тэдний хэлж буйгаар “Хотын зогсоолууд хангалттай биш, зарим нь чип, хаалттай системтэй тул гаднын автомашин орох боломжгүй байдаг. Төлбөрийн хувьд цагийн 2000–3000 төгрөгийн хооронд хэлбэлздэг нь урт хугацаанд автомашинаа байрлуулахад хүндрэлтэй гэж үзэж байна. Иймээс жолооч нар богино хугацаанд, яаралтай үед л төлбөртэй зогсоол ашигладаг гэнэ.
Улаанбаатар хотод бүртгэлтэй автомашины тоо хүн амын тоотой ойролцоо хэмжээнд хүрсэн энэ үед зогсоолын асуудлыг зөвхөн төлбөрөөр зохицуулах бус, хот төлөвлөлтийн бодлоготой уялдуулан цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг иргэд онцлов. Мөн төлбөртэй зогсоолуудын тохижилт хангалтгүй байгаа. Тухайлбал, "Нарантуул" худалдааны төв орчмын зогсоолууд олон жилийн өмнөхтэй адил шороон, стандартын шаардлага хангахгүй хэвээр байгаа нь анзаарагддаг.
Иймээс төлбөр авч байгаа зогсоолууд орлогоо зөвхөн ашигт төвлөрүүлэх бус, талбайгаа өргөтгөх, орчны тохижилтыг сайжруулах, стандарт хангасан нөхцөл бүрдүүлэхэд бодит хөрөнгө оруулалт хийх шаардлагатай гэж иргэд үзэж байна.
Зогсоолын асуудал нь дэд бүтцийн хомсдолоос гадна хэрэглээний соёл, хяналтын тогтолцоотой салшгүй холбоотой. Хэрэв дүрэм зөрчсөн жолоочид шуурхай, бодитой арга хэмжээ авч, торгуулийн тогтолцоог үр дүнтэй хэрэгжүүлж чадвал төлбөртэй зогсоолын ашиглалт нэмэгдэх боломжтой. Үүний зэрэгцээ богино хугацааны зогсоолд уян хатан тариф нэвтрүүлэх, иргэдэд ухаалаг системийн давуу талыг ойлгуулах мэдээллийн ажлыг тогтмол хийх шаардлага бий. Автомашины тоо жилээс жилд нэмэгдэж буй энэ үед зогсоолын талбайг хязгааргүй тэлэх боломжгүй. Тиймээс ухаалаг технологи, зөв бодлого, иргэдийн хариуцлагатай хэрэглээ зэргийг нэвтрүүлж байж л асуудал шийдэгдэх болов уу.


































ГЭРЭЛ ЗУРГИЙГ О.БОЛОРСУВД
3,576.02






















































Нэргүй 2026-03-02 202.126.91.215
Энэ бол хот. хаа таарсан газраа унаагаа хаяаг хөдөө биш. зогсоол хангалттай байгаа, төлбөрөө төл. мар ч юм зардалтай байдаг. зардлаа даахгүй байгаа бол өөр сонголт хий. нийтийн тээвэр, явган алхах г.м
иргэн 2026-03-02 66.181.181.216
Зогсоолд өдөржин биш -Та түр ганц 2 цаг байх л үйлчилгээ шдээ !!!!тэгэхэд манайхан өдөржингөө машинаа тавиад л Хэнэггүй зангаа болиод соёлд суралцахгүй бол хөгжилт явагдахгүй шдээ !!!!!!!дор бүрнээ хүндлэл ухамсартай уучилалтай байж Хөгжинө.Эсвэл гуниглалаа амьдрал танаас салахгүй шүү Иргэд ээ!!!!!!
Зохицуулалт 2026-03-02 66.181.177.76
зогсоол төлбортэй болсноор Өдөржин шөнөжин 7 хоног сар жилээр зогсоолд асдаг асдаггүй машин түгжих нь арилсан шүү. Хотын бүс байршилаас хамаарч өөр өөр үнэ байх нь зөв шүү.
Зочин 2026-03-02 66.181.190.47
зогсоолын төлбөрөө төлж чадахгүй бол битгий машин уна оркуудаа
Нэргүй 2026-03-02 59.153.114.122
Дээрх зураг дээрх төлбөрийг харвал өндөр биш байна!! Хамгийн хэцүү нь хүртээмж муу байгаа! Зогсоолгүй зовж байснаас төлбөр төлөөд санаа амар байсан нь дээр!!!
Нэргүй 2026-03-02 103.9.90.100
байгууллагуудын үүдийг өглөөнөөс орой болтол ажлаасаа гардаггүй эмч, сувилагч, багш, яамдын мэргэжилтнүүд зогсоолыг хааж байна. Дэлгүүрүүдийн худалдагч нар өөрсдөө эрт ирж машинаа байрлуулчихаад хүн бага байна гээд л арц хүж уугиулаад суудаг. Өөрсдөө талбайгаа чөлөөлөөд өгчихвөл үйлчлүүлэгч нар ороод гараад ороод гараад байх бүрэн боломжтой. Одоо ч юмны үнэ сонголт чөлөөтэй болсон байхад зогсоолтой газраар л үйлчлүүлэхээ бодно. хорооллын Имарт, Номин хоёрыг харьцуулаад үзээрэй
Zogii 2026-03-02 202.126.88.109
tulburtui zogsool baih heregtei uchir n tvrvv jil ih nylhas deer ungui zogsooltoi bailaa bi hvvhdee vzvvleh geed dotor n zogsool haigaad zogsoj chadaagvi tegeed hol mashin taviad alhaad yawj baihad tvrgenii tereg oroh bolmjgvi emh zamvaraagvi boltson bailaa ene jil tulburtui bolood shall uur hurdan shuurai bailaa 2k uguud garsan ter n deer sanagdsan
Begi 2026-03-02 202.126.88.109
harin tim tulburtui baih n zuv
Нэргүй 2026-03-02 202.126.88.171
өндөр биш ээ үүнийг төлж чадахгүй бол машин унахаа боль
Нэргүй 2026-03-02 202.179.14.99
энэ харин хямдхан байгаа юмаа. Тэгээд өдөржин тавьж байна. Төрийн байгууллагын гадаа төрийн албан хаагчид, захын талбайг тэнд ажилладаг худалдаачид том маркт гадаа тэнд ажилдаг худалдагчид тавиад л болоо. Хотод тэгээд зогсоол байхгүй, ажилчдын машины зогсоол болоод байна. Энийг яаж шийдэх дээр бодох…
Зочин 2026-03-02 103.168.34.46
бүх юмыг хямд эсвэл үнэгүй хэрэглэх гэсэн хүсэл их юмаа.
ИРГЭН 2026-03-02 103.212.162.119
Авто зогсоолын ашгийн сонирхол өндөр байгаа цагт худлаа шүү худлаа………
Нэргүй 2026-03-02 103.212.119.174
Ter neg shar tumur hognuudaa avaachee. Yamarch hereggui, humuus ch zuv zogsohgui hog
Нэргүй 2026-03-02 202.55.188.91
төлбөрт ч зовоод байх юм алга гарах гэхэд л хогын апп-р заавал тооцоо хийлгэх гээд байдгыг л ойлгодоггүй юм тэр нь хүндрэлтэй санагддаг
Зочин 2026-03-02 66.181.179.172
Өргөө амаржихийн хашаанд машинаа тавиад үзүүлээд гарахад 5000 төгрөг бэлнээр аваад тасалбар өгдөггүй юм байна лээ.ажиллуулдаг хүн нь өөрөө цалинждаг гэж бодсон.
Нэргүй 2026-03-02 202.55.188.126
Undur bailgah n gol zorilgodoo hurgeh husuurge. Hyamdhan bol udr shunugui tawiad yamarch selgeltguibolno
-gerteen- 2026-03-02 59.153.113.168
– mou platish, yglh ;
Нэргүй 2026-03-02 103.57.92.198
эмнэлэгт үзүүлээд гарахад 10000 дээш төлбөр гарсан байдаг
Нэргүй 2026-03-02 122.201.31.60
Хагалгаанд орсон хүнийг өдөр хагалгаанд орсон хүнийг сахиад гартал 64000₮ гарсан. 2-р төрөх
Нэргүй 2026-03-02 202.55.188.126
Enmelgiin ajilchid. Hajuu bairnii ailuud tawiad yawchuul oroh zogsoolch oldohgui shude.
Turuu 2026-03-02 202.126.88.109
emenlegin baiguulag ter tusmaa yaataltai hvn buulgah ved tulburtuich gesen zogsooltoi baih n chuhal tulbur n undur baisanch bolno golno yaaraltai ochood zogsoh zogsool heregtei baina
Нэргүй 2026-03-02 202.55.188.91
төрийн албан хаагч түүний хамаарал бүхий иргэдийг машин хэрэглэхгүй болгох нь чухал хаа сайгүй төрийн хувийн байгууллагуудад ажилчдын машин дүүрэн байдаг тэдний төлбөрийг тултал авах хэрэгтэй
Нэргүй 2026-03-02 66.181.177.113
Үнэгүй юм хайсан Ацнууд, гэр хороололын хашаан дотор чинь үнэгүй зогсоол бгаа. Өндөр үнэтэй байх ёстой тэгж байж хурдан ажилаа амжуулж яардаг болно. Манайхан гэж жингүйдсэн юмнууд л бдаг ш дээ.
Нэргүй 2026-03-02 103.229.120.211
Хотын мафийн мөнгө цавчдаг газарын нэг бол зогсоол.
Нэргүй 2026-03-02 66.181.177.140
Урт хугацаанд машинаа байрлуулна гэж юу байхавдээ. Бусад оронд машин унана гэдэг үнэтэй тээврийн хэрэгсэлдээ ордог шүү дээ. Манайд хамгийн хямд нь тээврийн хэрэгсэл нь хувьдаа машинтай байх гэдэг ойлголт. Түгжрэлийн гол шалтгаан нь ердөө л үүнд байгаа юм.
Нэргүй 2026-03-02 66.181.177.140
Зогсоолын төлбөр энэнээс хямд байна гэж байхгүйээ. Угаасаа бүтэн өдөр машинаа зогсоолд тавина гэж юу байдаг юм. Нийтийн эзэмшлийн талбайг хүртээмжтэй ашиглахын тулд л зогсоолын төлбөр гэж байгаашд.
Нэргүй 2026-03-02 202.55.188.93
машин авч чадсан байж дэндүү горгор царайлхымаа
Нэргүй 2026-03-02 202.126.89.177
Мөнгөө төлж зогсоолд зогсох ёстой дандаа үнэгүй юм гэж хаа байхав өлөн үнэгүй юманд нугасгүй монгол зангаа болих хэрэгтэй чадахгүй бол яах гэж машин унадаг юм автобусандаа суугаад салгалцгаа
Zochin 2026-03-02 192.82.64.133
Ү.Ганзориг мэт нь яг хотын төвд, оффис ихтэй газраар явдаг. Тэнд нь төлбөргүй зогсоол маш цөөн. Ачаалал багатай замын хөвөө дагуулж, хөдөлгөөнд саад болохооргүй газраар тавьсан машины зургаар, зам биш, байгууллагын зогсоол руу зорчдог гарам дээр зураг дардаг. Оффис ихтэй газруудын ойролцоох төлбөртэй зогсоолууд цагийн 5000. Ажлаа тартал гэвэл 9-10 цаг зогсоно гэсэн үг. Харин ажилгүй хэдэн ФБ-чид нь юугаа ч ойлгохгүй шүүмжлээстэй.
Нэргүй 2026-03-02 103.212.118.227
ТӨЛБӨРТЭИ ЗОГСООЛ ОЛДОХГҮИ БАИГА
Нэргүй 2026-03-02 66.181.177.130
Төлбөр бол харин ч бага шүү. Нийтийн эзэмшлийн зогсоолд ажлын цагаараа өглөөнөөс орой хүртэл машин тавьдаг гаруудыг төлбөрөөр нь цэгцлэх хэрэгтэй тэгэхгүй бол 500 метр газар машин унаж ажилдаа явдаг тэнэгүүд их. Зогсоол маш зө төлбөрийн системтэй байгаа. 30 мин үнэгүй гэхээр хүн гялс ажлаа амжуулаад дараагийн хүнд зогсооло гаргаж өгнө гээд. цагаас дээш маш өндөр болгох хэрэгтэй. зогсоол бус газар байвал машиныг нь журамлаад нэмээд торго. Европод 2 цаг зогсоод 40-80 мянгыг төлөөд л байна.
Нэргүй 2026-03-02 202.21.104.83
европ шиг цалинтай болгочих тэгвэл төлье европ гуай