"Венесуэлийн шатахууны үнэ олон улсын жишигт хүрэх ёстой"

Хуучирсан мэдээ: 2018.08.14-нд нийтлэгдсэн

"Венесуэлийн шатахууны үнэ олон улсын жишигт хүрэх ёстой"

"Венесуэлийн шатахууны үнэ олон улсын жишигт хүрэх ёстой"

Венесуэл улсын Ерөнхийлөгч Николас Мадуро даваа гаригт /2018.08.13/ ард иргэддээ хандаж мэдэгдэл хийжээ. “Бид шатахууны үнийг олон улсын жишигт тогтсон үнээр зарснаар Колумба болон Карибын орнуудад руу хууль бусаар шатахуун гаргадаг ченжүүдийг зогсоож чадна” гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Венесуэл нь газрын тос үйлдвэрлэгч орнуудын нэг бөгөөд өөрсдийн хэрэглэгчдэд шатахууныг хөнгөлөлттэй үнээр зардаг байжээ. Гэхдээ Венесуэл улс шатахууны үнээ өсгөлгүй он удаан жил болсон. Олон улсын валютын сангаас /ОУВС/ Венесуэл улсын инфляцын түвшин 2018 онд нэг сая хувьд хүрч болзошгүйг анхааруулсан билээ. Хууль бус ченжүүд юмсын үнэгүйдэлд бодитой хувь нэмэр оруулж байгаа гэдгийг Венесуэлийн Засгийн газар мэдэгджээ.

Одоогийн байдлаар Венесуэл улсад литр шатахууны үнэ 0.60 цент буюу 1474 монгол төгрөгтэй тэнцдэг аж. Энэ нь бусад орнуудтай харьцуулахад бараг үнэгүй бөгөөд аяга кофены үнээр бага оврын жийпний танкийг есөн мянган удаа дүүргэх боломжтой аж. Сүүлд гаргасан судалгаагаар Венесуэл улсад аяга кофе 2.2 сая боливар үнэтэй зарагдаж байгаа нь ердөө 0.50 центтэй тэнцэж байна.

Эх сурвалж: Reuters
Г. Батмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж