ТАНИЛЦ: Хамгийн олон тендер төлөвлөсөн төсвийн ерөнхийлөн захирагчид

ТАНИЛЦ: Хамгийн олон тендер төлөвлөсөн төсвийн ерөнхийлөн захирагчид

ТАНИЛЦ: Хамгийн олон тендер төлөвлөсөн төсвийн ерөнхийлөн захирагчид

Төрийн болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжих аливаа ажил, үйлчилгээ, бараа нийлүүлэлтийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа хууль, журмын дагуу нээлттэй тендер зарлаж, өрсөлдөөний үндсэн дээр шалгаруулдаг. Энэ нь төсвийн хөрөнгийг ил тод, үр ашигтай зарцуулах, олон нийтийн хяналтыг хангах, чанартай гүйцэтгэгчийг сонгох үндсэн механизм болдог. Жил бүр төсвийн ерөнхийлөн захирагчид өөрсдийн багцын хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнийхээ дагуу худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг баталж, тухайн онд зарлах тендерийн тоо, чиглэлийг тодорхойлдог. 2026 онд дараах таван төсвийн ерөнхийлөн захирагч хамгийн олон тендер төлөвлөсөн байна.

Тодруулбал, 2026 онд хамгийн олон тендер төлөвлөсөн төсвийн ерөнхийлөн захирагчдаас Боловсролын сайд нэгдүгээрт бичигдэж байна. Түүний багцад нийт 2995 тендер төлөвлөгдсөн нь бусдаасаа хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Харин хоёрдугаарт Эрчим хүчний сайд 2648 тендер төлөвлөсөн бол гуравдугаарт, Нийслэлийн Засаг дарга 1706 тендертэйгээр бичигдсэн байна. Харин Хөвсгөл аймгийн Засаг дарга 1335, Өмнөговь аймгийн Засаг дарга 1286 тендер төлөвлөснөөр жагсаалтыг удаалжээ.

2026 онд Хамгийн олон тендер төлөвлөсөн 5 төсвийн ерөнхийлөн захирагч: 

Эх сурвалж: Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем

Төсвийн тухай хуулийн 8.3.3 дахь заалт, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2026 оны төсвийн орлогын доод хязгаар, төсвийн зарлагын дээд хязгаарыг баталсан.

Тухайлбал Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн 2026 оны төсвийн хязгаарын урсгал зардлыг 85.3 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтыг 374.8 тэрбум төгрөг нийт 460.1 тэрбум төгрөгөөр баталсан байна.

САЙД НАРЫН 2026 ОНЫ ТӨСВИЙН ХЯЗГААР

  • Монгол Улсын Ерөнхий сайд: 360,4 тэрбум төгрөг
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга82,4 тэрбум төгрөг
  • Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд207,5 тэрбум төгрөг
  • Шадар сайд277,6 тэрбум төгрөг
  • Гадаад харилцааны сайд223,8 тэрбум төгрөг
  • Сангийн сайд: 4,5 их наяд төгрөг
  • Эрчим хүчний сайд460.1 тэрбум төгрөг.
  • Зам тээврийн сайд1 их наяд төгрөг
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд671,2 тэрбум төгрөг
  • Батлан хамгаалахын сайд661,8 тэрбум төгрөг
  • Эрүүл мэндийн сайд1.5 их наяд төгрөг
  • Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд: 288,5 тэрбум төгрөг
  • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд64.8 тэрбум төгрөг
  • Хууль зүй, дотоод хэргийн сайд1,3 их наяд төгрөг
  • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд553 тэрбум төгрөг
  • Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд4.4 их наяд төгрөг
  • Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд416 тэрбум төгрөг
  • Шадар сайд5,3 тэрбум төгрөг
  • Боловсролын сайд3,6 их наяд төгрөг
  • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд199,2 тэрбум төгрөг

Эх сурвалж: legalinfo.mn

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-03-02 66.181.188.36

Хулгайч нар

Avatar

Нэргүй 2026-03-02 66.181.188.36

Дан үл бүтэх хулгайч нар

Avatar

Нэргүй 2026-03-02 202.9.41.124

Худла шаагаад бгаарай пздагууд.

Avatar

Нэргүй 2026-03-02 103.168.34.2

Тээндэр гээд л гитадууд л шалгардаг монголын дарга нар гитад авилгал 3 ихэр ахан дүүс

Avatar

Нэргүй 2026-03-02 66.181.188.36

Ялангуяа Нийслэлийн тендерийг өвөрмонголчуудаар зуучлуулсан хятад компаниуд их авсан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж