Жил бүрийн гуравдугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээр Ялгаварлан гадуурхалтыг тэглэх өдөр болгон тэмдэглэдэг. Энэхүү өдөр нь хүн бүрийг нас, хүйс, эрүүл мэндийн байдал, бэлгийн чиг баримжаа, арьсны өнгө, шашин шүтлэгээс үл хамааран ялгаварлан гадуурхалгүй, нэр төр, эрх тэгш амьдрах эрхтэй гэдгийг дэлхий нийтэд сануулах зорилготой юм. Энэ өдрийг 2014 оны гуравдугаар сарын 1-нд БНХАУ-ын Бээжин хотноо албан ёсоор эхлүүлж байв.
Өдрийн бэлгэдэл нь эрвээхий бөгөөд эрвээхий нь эерэг өөрчлөлт, хувьсал, хүлээн зөвшөөрөлтийг илэрхийлдэг. Энэ нь ялгаварлан гадуурхлыг багасгах, нийгэмд шударга, тэгш боломжийг хангахыг уриалсан бэлгэ тэмдэг болжээ.
Нэгдсэн Үндэстний Байгууллагаас уг өдрийг жил бүр тодорхой сэдвийн дор тэмдэглэдэг бөгөөд 2026 онд “Хүнийг нэн тэргүүнд” уриаг онцолж байна. Энэхүү уриа нь аливаа бодлого, үйл ажиллагааны төвд хүн болон түүний эрх, аюулгүй байдал, эрх тэгш оролцоог тавих шаардлагыг дэлхий нийтэд сануулж байна. Ялгаварлан гадуурхалтыг тэглэх өдөр нь зөвхөн зарим бүлэгт чиглэсэн тэмдэглэлт өдөр биш, харин хүн бүрийг эрх тэгш, нэр төртэй амьдрах ёстойг сануулах, нийгмийн ойлголт, хандлагыг өөрчлөх, нийгмийн шударга ёсыг бэхжүүлэхэд чиглэсэн өдөр юм. Энэ өдөрт зориулан дэлхийн олон улс орон сургалт, зөвлөгөө, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулж, ялгаварлан гадуурхлын эсрэг боловсрол, мэдээллийг түгээдэг. Үүний зэрэгцээ ДОХ/ХДХВ-ын эсрэг мэдлэг, хүн бүрийн эрүүл мэндийн эрхийг хамгаалах чиглэлээр чухал кампанит ажил өрнүүлдэг. Энэ өдөр нь бидэнд хүн бүрийг тэгш, нэр төртэй, эрхээ эдэлж чадах орчинд амьдруулах хариуцлагыг сануулж, нийгэмд эерэг өөрчлөлт хийх урам зориг өгдөг онцлогтой.
3,576.02






















































Зочин 2026-03-01 103.168.34.98
Ха ха ха ялгаварлан гадуурхалтыг тэглэхийн тулд эхлээд олон намын тогтолцоогоо халах хэрэгтэйшдээ. МАН-ын гишүүн биш иргэд монголд хамгийн их гадуурхалд өртөж байгаа.
Нэргүй 2026-03-01 59.153.115.133
ems huuhnuud eregtei hunnikg yalgarvlaj uzehguu boldog bol mun busdaas nehej bga asuudlaa uursduusuu ehelj za uursduu ehelj heregjuul tged busdaas shaard
Нэргүй 2026-03-01 202.9.40.82
инэ хэндхмаатай юм худлаашаагаадбгаарайхулгайчмхужааманжууд.
Нэргүй 2026-03-01 202.55.188.91
хүйсээр ялгаварладаг өдөр 3сарын 8 болдог шдээ
Нэргүй 2026-03-01 59.153.115.133
thhhhhh sdaaa odoo boliosoo bur yamarch eregteu hun ajilddaggu emneleg ajillaj bn tsaan chin buur turiin shuuuu tend jender yarival shuud hasagddag tiim bn