Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи АНУ болон Израилийн эхлүүлсэн цэргийн ажиллагааны үеэр амиа алдсан гэж Дональд Трамп мэдэгдлээ. Тэрбээр "Truth Social" платформд нийтэлсэн мэдэгдэлдээ, Хаменеиг “түүхэн дэх хамгийн хорон санаат хүмүүсийн нэг” хэмээн нэрлэж, АНУ өндөр түвшний тагнуулын болон нарийн хяналтын систем ашиглан, Израильтай нягт хамтран ажиллагаа явуулсан гэж бичжээ. Тэрбээр энэхүү цэргийн ажиллагааны зорилго нь Иранд дэглэмийн өөрчлөлт хийх явдал гэж мэдэгдсэн.
Мөн энэ нь Ираны ард түмэнд улсаа буцаан авах хамгийн том боломж гэж онцолсон байна.
Түүний хэлснээр Ираны Хувьсгалт гварди (IRGC), цэргийн болон аюулгүй байдлын зарим хүчнийхэн цаашид тулалдахыг хүсэхгүй, АНУ-аас дархан эрх хүсэж магадгүй аж.
Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху өмнө нь Хаменеи амьд байхаа больсон гэх “олон шинж тэмдэг” байгаа гэж мэдэгдсэн бөгөөд Израилийн албаныхан түүний цогцсыг олсон гэж хэвлэлд мэдээлжээ.
Цэргийн ажиллагаа Бямба гаригийн (2026.02.28) өглөө пуужин болон агаарын цохилтоор эхэлсэн бөгөөд энэ нь Ойрхи Дорнодод шинэ бүс нутгийн мөргөлдөөнийг эхлүүлээд байна. Трамп Ираны “олон дээд удирдагч” мөн амь үрэгдсэн гэж хэлжээ.
Хаменей 1989 оноос хойш Ираны дээд удирдагчаар ажиллаж байсан бөгөөд улс төр, шашны хамгийн нөлөө бүхий хүн байв. Түүний нас барсан тохиолдолд Ираны Шинжээчдийн чуулган шинэ дээд удирдагчийг сонгох ёстой ч зарим шинжээчид Хувьсгалт гварди эрх мэдлийг төвлөрүүлэх магадлалтай гэж үзэж байна. Израилийн цохилтоор Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой хэд хэдэн удирдагч амь үрэгдсэн гэж мэдээлсэн. Израиль ойрын өдрүүдэд ийм төрлийн объектуудад цохилт өгөхөө үргэлжлүүлнэ гэжээ. Харин Ираны гадаад хэргийн сайд Аббас Арагчи "NBC News"-т өгсөн ярилцлагадаа Хаменеи болон ерөнхийлөгч Масуд Пезешкиан нар амьд байгаа “гэж өөрийн мэдэх хэмжээнд” хэлсэн байна.
Ираны хэвлэлүүдийн мэдээлснээр эхний цохилтуудын үеэр 201 хүн амиа алдаж, 747 хүн шархадсан бөгөөд тэдний дунд сургуулийн 80 гаруй хүүхэд байжээ.
Ираны албаныхан АНУ-ын довтолгоонд гайхаагүй бөгөөд хариу үр дагавар нь “урт хугацааны, өргөн хүрээтэй” байх болно гэж мэдэгдсэн. Хувьсгалт гварди АНУ-ын бүс нутаг дахь бүх бааз, ашиг сонирхолд цохилт өгнө хэмээн анхааруулсан байна. Мөн Иран АНУ-ын цэргийн баазууд, тэр дундаа Бахрейн дахь АНУ-ын Тэнгисийн цэргийн тавдугаар флотын төв, Израилийн орон сууцны бүсүүд болон Персийн булангийн бусад орнууд дахь зарим объектуудад пуужин, дроноор цохилт өгсөн байна.
3,576.02






















































Нэргүй 2026-03-01 59.153.114.122
"Нас барах" гэж ердийн жам ёсоор (өвчин, насны доройтол г.м.) амьсгал хураахыг хэлдэг. Халдлагад өртөж амь тасрахыг "алагдсан" гэдэг!!!
Нэргүй 2026-03-01 59.153.115.133
chinghai avgai nuuts amrag trump uvgun sdaaa delgiig samarch bnaaa nuuts amragn shashinaar negn uls tur dainaar usa helj bgaa ardchilal bol hudal zuil shuu
Нэргүй 2026-03-01 103.57.95.124
Оросын төлөө амиа зориулахад бэлэн троллууд яагаад чимээгүй болчихвоо? Орос сүүлийн үед мөнгө багатай бгаа, цалингаа тавьж чадахгүй бга юм болов уу?
Zochin 2026-03-01 192.82.64.133
Nogoonood maani lombarduud n mungu uguhuu boliod bgam shig bn lee sht. IMF-iin nen yaduurliin tuslamjiin 8-aar 5 sar duustal tsalin tavihiin gesen
Нэргүй 2026-03-01 103.168.34.2
Хятад дэлхийн төв болно хятад дэлхийн номер 1 улс болно гэж гуцаад байдаг өмхий гужаагийн хурлий шарлийзууд аа америк дэлхийн бодлогыг тодорхойлогч номер 1 улс америкийг агуу болгоно гээд байгаа трампын үзэл санаа гуйвшгүй ээ америкийг бурхан ивээг америк агуу хүчирхэг гүрэн гэдэг ээ трампын өнгөн дээр баталлаа өмхий гужаагууд аа
Нэргүй 2026-03-01 202.9.40.199
Хятад газарзүйн байрлалын хувьд бол дэлхийн төв мөн харин улс төр соёлын давамгайллаар америк байсан 2022/2/24 үүрийн 5цаг хүртэл одоо дэлхий олон туйлт болно Орос евро азийн төв болох болно СССР улс бие халаалт төдий зүйл байлаа
Зочин 2026-03-01 103.212.118.189
тагнууллд ажилд авна гэж хошигруулсан энэ олон хүнээ бүгдий нь өөд нь татажж чадах л юм байхда
Del 2026-03-01 202.55.188.126
Америк их дэвэх дэмий дээ бусад орны дотоод хэрэгт оролцох муухай жишиг тогтоож байна даа одоо хятадууд Тайвань руу дайрахад Америк юу ч хийхгүй гэсэн үг оросууд Украйныг цөмдөхөд хэлэх үг байхгүй гэсэн үг
Нэргүй 2026-03-01 66.181.176.188
ОРЧИН УЕИЙН ХУН ТОРОЛХТОНИЙ ТУУХЭН ДЭХ ХАМГИЙН ХАРГИС ТОРИЙН ТЭРГУУНИЙ НЭГ НЬ ТАМДАА ЯВЖ ИРАНЫ АРД ТУМЭНД ЦЭЦЭГЛЭН ХОГЖИХ БОЛОМЖ ИРЖ ДЭЭ УДАХГУЙ НАЙЗ ПУТЛЕР НЬ ХОЙНООС НЬ ОЧИХ ВИЗ
Нэргүй 2026-03-01 202.9.46.4
Худал мэдээ
Нэргүй 2026-03-01 66.181.188.36
Маанаг
Аубакир 2026-03-01 103.57.95.140
Агуу Сталин хэлсэн байдаг, асуудлыг шийдэх амархан ,асуудал гаргаад байгаа хүнийг устгачихаа гэж
зочин 2026-03-01 66.181.190.37
Өнөө ардчилал ард түмний сонголт нь хаачив аа Бусад орны удирдагчдийг энгэж дарангуйлагчаар цоллож устгаад улс орныг нь эзлэн түрэмгийлж өөрийн колони болгоод байх юм уу Жинхэнэ дарангуйлагч бол Трамп мэт нь юм биш үү
Нэргүй 2026-03-01 59.153.114.122
Ираны ард түмэн дарангуйлагч өвгөнийг эсэргүүцсэний төлөө олон мянгаар нь хүнд пулемётоор шүршиж хядсан!!! Ард түмнийхээ итгэлийг алдсан удирдагч амьд байх эрхгүй!!!
Нэргүй 2026-03-01 103.57.95.140
дугуй сүмийн үүдэнд 4 пулмёт зоож байгаад буудсан гэдэг
bzgtv ### ? 2026-03-01 59.153.113.168
bainguin Xylgaich duildgyi bna.?
demjdeg gazarlyygas yabj bolnoshd & ;
Нэргүй 2026-03-01 66.181.179.58
Хахахаха. Гоё хэллээ
Нэргүй 2026-03-01 66.181.179.58
Хахахаха
Зочин 2026-03-01 66.181.161.47
Гайхамшигтай тагнуулын сүлжээ Моссадын мэдээлэлд үндэслэж энэ мэдэгдлийг Трамп хийсэн нь ойлгомжтой. Израил АНУ хоёр маш нарийвчлалтай пуужингаар өдрийн цагаар цохилт хийнэ гэдэг бол мэдээлэл батлагдсан учраас яаравчилж дайснаа устгах дайныг эхлүүлж. Моссад бол бүх тагнуулын байгууллагын оройн дээд юм даа. Ираны дэглэм цэрэг армийг устгах хүртэл цохилтоо үргэлжлүүлнэ гэж Трамп анх хэлчихлээ. Их л удаан дайтах нь
Зочин 2026-03-01 66.181.160.103
Трампын зөв л дөа ..Муу сайн дарангуйлагч нарыг ингээд нэг нэгээр нь нухаад дуусгах хэрэгтэй ..Путин жагсаалтын аль хавьд нь байгаа юм болдоо !..
Нэргүй 2026-03-01 103.168.34.2
Путин адагт нь байгаа өмнө нь танай нутаг нэгтэн ши дарга чинь байгаа ж****а минь
Нэргүй 2026-03-01 103.168.34.2
Трамп танай гужааг стратегийн өрсөлдөгч гэж зарлаад байгаа танай ши дарга албан ёсны бай болно өмхий гужаа минь
Zochin 2026-03-01 192.82.64.133
Songuuliguigeer tur barih n daranguilal yum bol Ukraine-d neg bgaa daa. Bas Arabiin tunshuud n Hanhuu, Huntaijaaraa duuduulaad hed hed bj l bgaa. Taalagdahgui bol daranguilagchaar n duudaad bh shig bgan kkk