Трамп Батлан хамгаалахын төсөвт 716 тэрбум ам.доллар баталлаа

Хуучирсан мэдээ: 2018.08.14-нд нийтлэгдсэн

Трамп Батлан хамгаалахын төсөвт 716 тэрбум ам.доллар баталлаа

Трамп Батлан хамгаалахын төсөвт 716 тэрбум ам.доллар баталлаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Батлан хамгаалах яамны 2019 оны төсөвт нийт 716 тэрбум ам.доллар батлан гарын үсэг зуржээ. Мөн АНУ-ын Засгийн газрын Хятадын Huawei технологийн компани болон ZTE компанитай байгуулсан гэрээг эргэн харж, сулруулах гэрээнд гарын үсэг зуржээ.

Мөн Трамп Нью Жерси муж дахь гольфийн клубтээ хэсэг цагийг өнгөрөөж, 12 өдрийн амралт авсныхаа дараа ажилдаа эргэн орсон нь энэ юм.

Тэрбээр юун түрүүнд Нью Иоркийн “Fort Drum”-ын цэргийн баазын бие бүрэлдэхүүнтэй уулзах үеэрээ энэхүү хуулийн төслийг баталжээ. 2019 оны 716 тэрбум ам.долларын батлан хамгаалахын төсөв нь өмнөх оныхоос 3 хувиар илүү аж.

Дональд Трамп Аризона мужаас сонгогдсон АНУ-ын  Сенатч Жон МакКэйнийг батлан хамгаалахын салбарт хийсэн бүтээснийг нь шүүмжилдэг байсан. Жон Маккэйн нь Зэвсэгт хүчний асуудал хариуцсан гишүүнээр ажиллаж байсан бөгөөд одоогоор тархины хорт хавдартай эмчлүүлж байгаа ажээ.

Трамп хэлэхдээ шинэ төсөв нь зэвсэгт хүчин болон цэргийн алба хаагчдад зориулсан хамгийн том хөрөнгө оруулалт гэж онцолжээ.

эх сурвалж: Reuters 

Т. Мядаг 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж