Талбайн теннисний шилдгүүд Цинциннатид цугларлаа

Хуучирсан мэдээ: 2018.08.14-нд нийтлэгдсэн

Талбайн теннисний шилдгүүд Цинциннатид цугларлаа

Талбайн теннисний шилдгүүд Цинциннатид цугларлаа

АНУ-ын Охайо мужийн Цинциннатид талбайн теннисний шилдэг мастерууд цуглаад байна. Эрэгтэй теннисчдийн АТР-н Masters, эмэгтэйчүүдийн WTA-н премьер-5 ангилалд багтах “Western&Southern open” тэмцээнд нь Их Дуулга тэмцээний US Open-ний өмнөх томоохон сорилго болдог. Энэ тэмцээнд түрүүлсэн теннисчид чансааны оноон дээрээ эрэгтэйчүүд 1000, эмэгтэйчүүд 900 оноо нэмэх боломжтой болно. Мөн түрүүлсэн эрэгтэй теннисчин 1.2 сая, эмэгтэй теннисчин 500 мянган ам.долларын шагнал хүртдэг.

Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Испаний Р.Надал өнжиж байгаа бол Р.Федерер, Н.Жокович, Э.Мюррей болон бусад шилдэг тамирчид оролцож байгаа. Бэртэл гэмтлийн улмаас чансаа буугаад байсан Н.Жокович өнгөрсөн Уимблидоны Их Дуулгад түрүүлж чансаагаа нэмж чадсан тул Цинциннатид чансааны №10-д эрэмбэтэй оролцож байгаа. Тэгвэл мөн бэртлийн улмаас чансаа бууж тус тэмцээнд цагаан хуудсаар оролцож буй Британий Э.Мюррей тэмцээний 1-р шатанд Францын Л.Поулед 6-1, 1-6, 6-4 харьцаатай хожигдож тэмцээнээ өндөрлүүллээ.

Тэмцээн эхний шатнаас л сонирхолтой өрнөж байна. Э.Мюррей эхний шатандаа бүдэрсэн бол үүнээс ч дутуугүй үзүүштэй тоглолтууд болно. АНУ-ын Ж.Сок БНСУ-ын Хён Чунтай, Д.Гоффин саяхан Канадын нээлттэй тэмцээний шуврагын шатанд шалгарсан Грекийн С.Циципастай таарсан.

Эмэгтэй ганцаарчилсан төрөлд энэ цаг үеийн бүх л шилдэг теннисчид өрсөлдөж байна. Чансаа буугаад байгаа С.Уилльямс, В.Азаренка, Ж.Конта, А.Радванска нар тэмцээний 1-р шатнаас тоглолтоо эхлүүлсэн бөгөөд С.Уилльямс болон В.Азаренка нар эхний өрсөлдөгчдөө буулгаж аваад байна.  

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж