Анхны харцаар дурлах нь зөв үү

Хуучирсан мэдээ: 2010.09.10-нд нийтлэгдсэн

Анхны харцаар дурлах нь зөв үү

Ихэвчлэн
өсвөр насны охид хөвгүүд анхны харцаар дурлах нь бий. Анхны хайр гэдэг
нь анхны харцаар дурласныг ч хэлж байж болох юм. Гэтэл анхны хайр гол
төлөв бүтэлгүйтэх нь элбэг байдаг. Яагаад? Гэдэг асуулт мэдээж гарна.
Анхны харц хуурмаг
“Анхны
харцаар дурласан” гэх яриа өсвөр насныхны дунд нилээд түгээмэл байдаг.
Тэдэнд эсрэг хүйстнээ гүнзгийрүүлэн судлах, танилцах туршлага дутмаг
учир дийлэнх нь хөнгөн, болчимгүй дүгнэлт хийдэг. Гадаад үзэмж, өнгөц
мэдлэг боловсрол, чамин хувцаслалт, эелдэг найрсаг харьцаа гэх мэтийн
эсрэг хүйстний хүчин зүйл анхны харцаар дурлахад шийдвэрлэх нөлөө
үзүүлдэг нь судалгаагаар тогтоогдсон. Гэтэл хайр сэтгэлийн объект нь цаг
хугацаа өнгөрөхөд, явц дунд “багаа” хуулж тараа таниулах тул
гонсойлгоход хүргэдэг. “Баатар ханхүү” мэт санагдсан залуу нь өчнөөн
дутагдалтай, тэр бүү хэл аминдаа арчаагүй, байдаг л нэг жулдрай болох нь
илрэхэд охид хэмжээлшгүй гонсойх нь тодорхой.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж