Улсын начин Ц.Содномдорж түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.03.21-нд нийтлэгдсэн

Улсын начин Ц.Содномдорж түрүүлэв

Казах үндэстний Наурызын баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан өчигдөр “Бөхийн өргөө”-нд боллоо. Уг барилдаанд улсын арслан До.Ганхуяг, гарьд Н.Ганбаатар, улсын заан Б.Соронзонболд, улсын өсөх идэр М.Уламбаяр, улсын начин Т.Өсөх-Ирээдүй тэргүүтэй хүчтэнүүд барилдсанаас Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Хилчин” спорт хорооны бөх, улсын начин Ц.Содномдорж түрүүлж, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харьяат, улсын начин А.Цацавшир үзүүрлэсэн байна. Харин барилдааны их шөвөгт улсын арслан До.Ганхуяг, улсын гарьд Н.Ганбаатар нар үлдсэн байна. Түүнчлэн энэ өдрийн барилдаанд Архангай аймгийн Булган сумын харьяат, аймгийн арслан Р.Пүрэвдагва үзэгчдийг баясгасан уран барилдаан үзүүлж, шөвгийн наймд шалгарч үлдсэн юм.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж