Энэ онд 300 мянган тонн боловсруулсан түлш үйлдвэрлэнэ | News.MN

Энэ онд 300 мянган тонн боловсруулсан түлш үйлдвэрлэнэ

Энэ онд 300 мянган тонн боловсруулсан түлш үйлдвэрлэнэ

Энэ онд 300 мянган тонн боловсруулсан түлш үйлдвэрлэнэ

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Засгийн газар ирэх оны тавдугаар сараас эхлэн Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахыг хориглож, боловсруулсан түлшийг гэр ахуйн хэрэглээнд нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн.

Энэ хүрээнд нүүрс боловсруулах үйлдвэр барьж, цахилгаан халаагуур, шингэн хийг хэрэглээнд нэвтрүүлэн, гэр хорооллыг орон сууцжуулах зэрэг цогц арга хэмжээ авах юм. Ингэснээр агаарын бохирдол 50 хувиар буурах боломжтой гэж үзэж байна.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар болон “Эрдэнэс Монгол” компанийн удирдлагууд “Тавантолгой түлш” компанид ажиллан Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийн явцтай танилцлаа.

Тус компани жилд 100 мянган тонн боловсруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Таван тонн түлшний үнэ түүхий нүүрснийхээс хямд буюу 150 орчим мянган төгрөг байх тооцоо гарсан байна. Мөн эдний боловсруулсан таван кг түлш найман цаг дулаанаа барьдаг нь туршилтаар батлагдсан тухай “Тавантолгой түлш” компанийн ерөнхий инженер Ж.Батбилэг танилцууллаа.

Нийслэлийн гэр хорооллын нэг өрх жилд таван тонн нүүрс түлдэг гэж үзвэл 214 мянган өрхийн нүүрсний жилийн хэрэглээ нэг сая гаруй тонн. Тавантолгойн нүүрс илчлэг сайтай учир үйлдвэрүүд 600 гаруй мянган тонн боловсруулсан түлш үйлдвэрлэхэд энэ хэрэгцээг бүрэн хангах боломжтой юм.

Нийслэлийн төвийн бүсэд 52 мянга, Баруун бүсэд 97 мянга, Зүүн бүсэд 53 мянга гаруй өрх байдаг. Энэ онд төвийн бүс буюу “ТЭЦ-2”, Баруун бүс буюу Толгойт дахь “Мега”, Зүүн бүс дэх үйлдвэр тус бүр 100 мянга, нийт 300 мянган тонн боловсруулсан түлш үйлдвэрлэнэ гэж төлөвлөж байна.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар мөн өдөр боловсруулсан түлш үйлдвэрлэж байгаа БНСУ-ын нэр бүхий компанийн туршилтын ажилтай танилцав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-08-14 122.201.22.252

ассан шүдэнз шиг асах ч биш цогшиж байгаад унтардаг түлшийг авах уу? Эсвэл аваад даарч хөрсөн олон түмэн олон өвчинд нэрвэгдэж зовох уу? Аль эсвэл осгож үхэх үү? Хүрэлсүх гэж амьдралаас тасархай, жинхэнэ улааны коммунист гар ард түмнээ хүчиндэж байгаа юм уу чи. Эсвэл Нийслэлээ нүүлгэ.

ЗОЧИН 2018-08-14 64.119.26.231

ЯМАРЧ ИЛЧЛЭГГҮЙ , ТЭГЭЭД ҮНЭТЭЙ ЭНЭ БОЛОВСРУУЛСАН ХОГИЙГ ХЭН ТҮЛЭХ ЮМ БЭ . . .

Зочин 2018-08-14 202.179.31.110

Гошного нь загатнаад бгаам биз зандкаан

Зочин 2018-08-14 66.181.161.67

За негее Алтантуяа, Гансvх хоер шиг юм болов доо!! Занданшатар нь хvртэл нvvрсний хажууд зогсож байх чинь юу болжийн оо?! Ккк.

Зочин 2018-08-14 103.229.122.27

Дарга нарт утаа утаа гэж байгаад тесвеес менге авах нь л сонин болохоос цаад утаа нь байдгаараа л байна ш дээ, утаа байхгуй болчвол дарга нар минь идэж уух юм нь багасаад хэцууднэ ш дээ

Зочин 2018-08-14 124.158.107.35

дараа жилийн 5 сараас гэхээр энэ өвөл бас л утаатай байх нь

Зочин 2018-08-14 202.55.191.130

urgelj utaatai bn. oiriin 10 jildeel lav alga bolohgui\n

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж