Он гарсаар 67 хүн усны ослоор амь насаа алдаад байна | News.MN

Он гарсаар 67 хүн усны ослоор амь насаа алдаад байна

Хуучирсан мэдээ: 2018.08.14-нд нийтлэгдсэн

Он гарсаар 67 хүн усны ослоор амь насаа алдаад байна

Он гарсаар 67 хүн усны ослоор амь насаа алдаад байна

Он гарсаар наймдугаар сарын 13-ны өдрийн байдлаар 17 аймгийн 40 сум, нийслэлийн 5 дүүрэгт нийт 56 удаагийн усны осол гарч 67 хүн амь насаа алджээ. Үүний 16 нь хүүхэд, 51 нь насанд хүрэгсэд байгаа юм.

Түүнчлэн зургадугаар сарын сүүлч, долдугаар сард орсон усархаг аадар бороо, мөндрийн улмаас зарим аймаг, Улаанбаатар хотод үер бууж, Булган аймгийн Хутаг-Өндөр, Дорноговь аймгийн Айраг, Хөвсгөл, Өмнөговь аймгийн Ханхонгор, нийслэлийн Баянзүрх дүүрэгт нийт 8 иргэн нас барж, 72 иргэн бэртэж гэмтэн, цахилгаан шугам сүлжээ, автозамд эвдрэл гэмтэл, саатал гарч, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд ихээхэн хэмжээний хохирол учраад байна.

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр наймдугаар сарын 13-ны өдрийн байдлаар Хангай нуруунаас эхтэй Орхон, Онги, Шаргалжуут, Таац, Хэнтий нуруунаас усжих Онон, Хэрлэн, Алтай нурууны Ховд, Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 10-40 см, ус судлалын Байдраг-Баянбүрд, Орхон-Орхонтуул, Хэрлэн-Чойбалсан харуул орчимд үерийн аюултай түвшинг 10-25 см даван хүчтэй үерлэж байна. Мөн наймдугаар сарын 15-нд төв болон говийн аймгуудын ихэнх, баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд зүүн аймгуудын нутгаар, 18-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орох төлөв гарчээ.

Иймд үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх,

  • Хүүхдийг хараа хяналтгүйгээр орхилгүй, гол мөрөн, нуур, цөөрөм, тогтоол усны орчимд тоглуулахгүй байх,

  • Амралт, аялал, зугаалгаар явахдаа усны ойролцоо амарч зугаалахгүй байх, нэгдсэн зохион байгуулалттай явах,

  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, нуурын усанд орохгүй байх,

  • Баталгаагүй зам, гүүрээр зорчихгүй байх,

  • Гэр, хашаа, саравч, орон байрыг гуу жалга, голын ойролцоох эрэг, татамд барихгүй, суурьшихгүй байх,

  • Үерийн ус зайлуулах суваг шуудуу, далан хашлага барих зэргээр өөрийн болон гэр бүлийнхээ амь нас, эд хөрөнгийг хамгаалж, гол усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-14 150.129.143.240

Монгол улс архины бүх үйлдвэрүүдийг хааж, 13 градусаас бага хэрэглээтэй улс болох хэрэгтэй. Архинаас болж хичнээн хүн үхэж байгааг судалдаг байгууллага судлаач нар ч байхгүй. Элэгний хатууралаар жилд 3560 хүн, архи ууж зодоон хийгээд 150 хүн, согтуу жолооч 100 гаруй хүнийг алж байна. Архины хордлогоор 70 гаруй хүн. За согтуу үедээ осгож, усанд живж, тогонд цохиулж, өндрөөс унаж, архиндаа түлэгдэж нас барсан хүний тоо замбараагүй их. Дайн хийж байгаа Сирийн хүнээс тоогоороо давчихсан. Орон нутгийн замд нэгнийгээ үхүүлэх гэж байгаа юм шиг элдэн хөөдөг, л*****н хүн чоно асар их. Замаас цус ханхлах шиг болдог. Согтуу лам хүртэл хүн дайрч аллаа. Бие биенээ хөнөөхийн төлөө амьдарч яваа улсад мянган сайхан хууль байгаад ч хэрэг алга.

Avatar

Зочин 2018-08-14 122.201.22.252

Зочин 2018-08-14 122.201.23.44

согтуу усанд ороод живж үхсэн бол өрөвдөх юм алга да

Avatar

Зочин 2018-08-14 202.179.25.53

Хайран амь. Ихэнх нь согтуу балайгаас болж өөрсдөө болон үр хүүхдээ эндүүлж байгаа даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж