Аавын хүүг алаг үзэх хэрэггүй, адилхан намаасаа хөөнө үү?

Аавын хүүг алаг үзэх хэрэггүй, адилхан намаасаа хөөнө үү?

Аавын хүүг алаг үзэх хэрэггүй, адилхан намаасаа хөөнө үү?

МАН-ын Бага хурал халуухан, ширүүхэн болж байна. МАН-ын дарга Н.Учрал “Прокурорын байгууллагаас яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, Үндсэн хууль зөрчсөн нь Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээр тогтоогдсон УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, нам дамнасан бүлэглэл байгуулж, нийгмийг эмх замбараагүй байдалд удаа дараа турхиран МАН-ын бодлого, үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар гүтгэн харлуулж, намын бодлогыг хувийн оффисоос гуйвуулан завхруулж, намын гишүүний ёс зүй, сахилга хариуцлагыг уландаа гишгэсэн үндэслэлээр Бага хурлын гишүүн асан А.Амундра нарыг МАН-ын гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байна” хэмээн мэдэгдэв.

МАН-ын дүрэмд зааснаар Хяналтын ерөнхий хороо нь дээрх саналыг хэлэлцэж, шийдвэрээ гаргана.

Нэгэнтээ МАН-ын дарга нь санал гаргасан тул өршөөл байхгүй, нэр нь дурдагдсан гишүүд намаасаа хөөгдөх нь тодорхой болж байна.

Намаасаа хөөгдөх тушаал уншуулаад байгаа дээрх нэр бүхий гишүүд Бага хуралдаа ирээгүй нь эртнээс мэдээллийг авсан болж таарч буй. Харин тэдний орыг нүүрсний хэрэгт нэр холбогдон, яллагдагчаар татагдан, хил дамнан эрэн сурвалжлагдах шахам явсан УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат эзэлж, Бага хуралд оролцсон нь МАН цэгцрэх яагаа ч үгүйг харуулсан үйл явдал боллоо гэж хэлж болно.

Нөгөөтэйгүүр, МАН-ын дарга Н.Учрал авлига, албан тушаалын хэрэгт холбогдон яллагчдаар татагдсан гишүүдээ яагаад адилхан намаас хөөх санал гаргасангүй, бусдыг нь хаацайлж үлдэв гэдэг асуултыг үлдээгээд байна.

Учир нь, авлигын хэргээр саатуулагдаж, яллагдагчаар татагдсан “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэн, зодооны хэргээр яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн П.Сайнзориг, нүүрсний хэргээр яллагдагчаар татагдан шалгагдаж байсан, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат нар хэний талынх болоод сугалж үлдээв.

МАН-ын  дүрэмд гишүүн нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдвол намын гишүүнээс нь, түдгэлзүүлнэ, шүүхийн шийдвэрээр ял авсан бол намын гишүүнээс хасагдсанд тооцохоор дүрэмдээ заасан. Энэ утгаараа дээрх саналыг гаргасан нь зөв.

Хамгийн гол нь Ардын намын даргын гишүүдээ алаг үзсэн улс төр нь эцэстээ  энэ намд хэний бүлэглэл фракцид хамаардгаасаа болж, сахилга хариуцлага өөр, өөрөөр үйлчилж эхлэв үү гэх асуудал хөндөхөд хүргээд байна. Нөгөө талдаа МАН-ын даргын шударга ёсны хэмжүүр нь Д.Тогтохсүрэн, Ж.Мөнхбат, П.Сайнзориг нар дээр “уналаа” гэж хэлж ч болно.

Мөн прокуророос яллагдагчаар татсан Ж.Мөнхбат, Д.Тогтохсүрэн, П.Сайнзориг нарт МАН-ын дүрэм үйлчилсэнгүй.

Уг нь авлигад идэгдсэн улстөрчдөдөө намаас нь хариуцлага тооцох зүрх зориг байж гэмээнэ Монгол төрийг идэж байгаа авлигыг зогсооно, улсаа идэж, тонож байгаа авлигачид, дээрэмчдийн үйлдэл зогсоно. Учир нь, намаар дамжиж, улс төрийн эрх мэдэлд хүрдэг, намаар дамжин төрийн өндөр дээд албан тушаалд оччихоод эрх мэдлээ ашиглаж хууль зөрчдөгөөс болж, Монгол Улс өнөөдөр авлигадаа живж, хариуцлагагүй байдал газар авсан нь хамгийн том аюул.

Нөгөө талдаа, энэ удаагийн Бага хурлаар сайд нарт хариуцлага тооцохгүй толгойг нь илж өнгөрөх нь Ардын нам наанадаж 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, цаанадаж 2028 оны УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуулиар том ялагдал хүлээх шалтгаан болохоор байна.

Засгийн газрын тэргүүн эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирсан тухай мэдээллийг хийж, танхимын ажлаа хамгаалсан ч төрийн өмчит компаниуд дээр явагддаг хэдэн зуун тэрбумын хулгай, луйвар нь цэгцрэх яагаа ч үгүй, сайд нар нь түүнийгээ үхэн хатан хамгаалж байгааг "Эрчист Монгол" ХХК-ийн захирал Г.Амартүвшин өнөөдөр цухас дурдлаа.

Энэ талаар тэрбээр "Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, мөн эрх мэдлийн нөлөөллөө алдсан Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын хорооны зарим гишүүд миний ажлаас түдгэлзэх шийдвэрт нөлөөлсөн .

Бид төмөр замын төсвөөс 26.7 тэрбум төгрөгийг хассан. Тухайн төсөв нь өвлийн улиралд шороон зам услах нэрээр зардалд тусгагдсан байсан. Ер нь сайд нарын тойргийн санхүүжилтэд чиглэсэн шинжтэй, үр ашиггүй зардлууд байсныг бид эсэргүүцэж, өөрчлөлт оруулсан.

Төрийн өмчийн хорооны хяналтын менежерүүдийн тогтолцоо үр ашиггүй болсон. Тэд бодит хариуцлага, бодит нөлөө үзүүлэхгүй атлаа удирдлагын түвшинд улс төрийн нөлөөллийн суваг болж байна. Иймд энэ бүтцийг цэгцэлж, мэргэжлийн, хараат бус хяналтын тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай. Мөн төрийн өмчит компанийн ТУЗ-ийг жинхэнэ утгаар нь хараат бус болгох хэрэгтэй. ТУЗ-ийн гишүүдийн дийлэнхийг гаднаас, мэргэжлийн, туршлагатай хүмүүсээс бүрдүүлэх ёстой. Тэгж байж засаглал зөв чиглэлд ажиллана. Харин утсан хүүхэлдэйнүүдийн томилгоо үргэлжилбэл төрийн өмчит компаниудын үр ашиг, сахилга бат, хариуцлага сайжрахгүй. Реформ хийхийн тулд улс төрийн нөлөөллөөс салж, ил тод, мэргэжлийн, тогтвортой засаглалын тогтолцоог бий болгох нь хамгийн чухал шинэчлэл юм. Үүнээс эхлэхгүй бол жинхэнэ өөрчлөлт хийгдэхгүй" гэж мэдэгдлээ.

Төрийн өмчит компаниуд дээрх үр ашиггүй зардлыг цэгцлэх гэхээр хэн гэдэг улстөрч хамгийн их эсэргүүцэж, улдан чангааж ирснийг дээрх ярианаас нь харж болно.

Дээр нь төрийн өмчит компаниудыг энэ Засгийн газар цэгцэлж чадахгүй нь тодорхой болж байна. Гэвч хариуцлага яригдахгүй, хаацайлаад л өнгөрөх нь.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

40 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-02-27 66.181.191.12

ЭНЭ ЧИНЬ ХАРИНЧ НЭГ САМРАХ ҮХЭЭР ГАРААД ИРСЭН ЮМ БИШҮҮ

Avatar

ИРГЭН 2026-02-27 103.212.119.117

МАН-ын бүх Гишүүд авилгачи, хулгайч, гэмт хэрэгтэнгүүд шдээ,,,,,Ерөнхийлөгч Хүрэлсүхээс эхлээд Шүүхээс ял авч байсан,

Avatar

Нэргүй 2026-02-27 103.57.95.197

хөөгдсөн 4-өас бусад нь энхийн цагаан тагтаа юм уу?

Avatar

ХУУЛЬЧ 2026-02-27 202.9.46.30

ӨНӨӨ ЦАГТ АЛЬЧ УЛС ТӨРИЙН НАМ ГИШҮҮНЭЭС ХӨӨДӨГҮЙ Л ДЭЭ.,,,, ХАРИН ЧӨЛӨӨЛДӨГ ШҮҮ ДЭЭ.,,,,,

Avatar

иргэн 2026-02-27 103.212.118.41

МАНАЙ УЛС ХУДАЛ ХУУРМАГААР ДҮҮРСЭН Ш ДЭЭ. САЯХАН Л ЕРӨНХИЙ САЙД НЬ БҮТЭЭМЖ ХЯНАЛТЫН МЕНЕЖЕРҮҮДИЙГ ХАЛЖ АСАР ИХ МӨНГӨ ХЭМНЭЖ ДЭД САЙДЫГ ТОМИЛЛОО ГЭЭД БАЙСАН. БҮХ БҮТЭЭМЖ, ХЯНАЛТЫН МЕНЕЖЕРҮҮД АЖЛАА ХИЙГЭЭД ӨНДӨР ЦАЛИН АВААД ЯВЖ БАЙГААГ ЭРЧИС МОНГОЛЫН ЗАХИРАЛ АМАРТҮВШИН ХЭЛСЭН.

Avatar

Бат 2026-02-27 124.158.107.57

Энэ намаас хөөгдсөн хүмүүсийн цаад эзэн, толгойлогч нь Оюунэрдэнэ. Гэтэл Учрал Оюунэрдэнийг хаанаа хадгалчихаад цэргүүдийг нь хөөхөөр боловоо. Уг нь нэгээс ч гэсэн эхэлж байгааг маш их дэмжиж байна. Гэвч Оюунэрдэнэ маш олон гэмт хэрэг үйлдсэнийг ард түмэн харж байгаа шүү дээ.

Avatar

иргэн 2026-02-27 103.11.195.38

Шүүхийн шийдвэрийг нь харж байж шийдэж болдоггүй юм уу яасан нөгөө шүүхээр шийдээгүй бол гэм бужуутай гэж үзэхгүй гэдэг зарчим юу болов одоо л хөөхгүй бол муухай байна уу угаасаа авлига хулгай дээгүүрээ шийдэгдэхгүй байхад яаран тэмцэж байгааг иргэд тэгж үзэхгүй харахгүй байх л даа

Avatar

Нэргүй 2026-02-27 202.9.46.96

ENE TER HAVDARAARAA UHEHGUI HURELSUH NOVSHIIN BUUNII NOHOI….. YU NI SHUDARGA YOS YARIAD h*****d BAIGAA YUM BEZOCHIN

Avatar

Зочин 2026-02-27 98.169.178.230

Монголын хулгай МАН-ын хулгай болжээ. Эргүүлэн татах нэрээр өрсөлдөгчдөө намнахаар зэхэж байна. Гишүүнчлэлээсээ хөөж байгааг нь хардаа, өөрсдийн талын хулгайчид нь хурлаар нь дүүрэн, улс төр яриад л явж байна. Энэ нам маш онц аюултай улс төрийн хүчин болсон, МАНАН-тай зайлуулахгүй бол бид нэг өдөр эх оронгүй болно доо.

Avatar

ЗОЧИН 2026-02-27 203.91.115.45

БУЛГАНТУЯА, АМАРБАЯСГАЛАН ЗЭРЭГ ЗАЛУУ УЛСТӨРЧИДЫГ ИЙМ ЭРТ ЯВУУЛЖ БОЛОХГҮЙ АРДЧИЛСАН НАМД ЭЛСҮҮЛЖ НАМЫН ЯЛАЛТ ЦААШЛААД МОНГОЛЫН ТӨЛӨӨ АШИГЛАХ ХЭРЭГТЭЙ. МАН Ы ХУЛГАЙЧУУД ЗҮГЭЭР Л МӨНГӨНИЙ БҮЛЭГЛЭЛЭЭСЭЭ ШАХАЖ БАЙГАА ЮМ.

Avatar

Зочин 2026-02-27 98.169.178.230

Төр хулгайчдын орогнодог газар биш, загас толгойноосоо гэж МАН тэр чигтээ өмхийрч ялз явж байна.

Avatar

Нэргүй 2026-02-27 66.181.179.214

Монгол цэргийн холбоо гэж газар шар сэмжилсэн хөгшин хар өвгөд, я***н, архичдын үүр болжээ.

Avatar

НАМ...... 2026-02-27 202.126.90.44

МАН-ын Худлаа Үзэл суртлын жүжиг. Хавигайрсан халамжит Зүүний Нам, Худлааа Сайхан яригчидын Нам Хулгай Хийгчидийн Нам

Avatar

Нэргүй 2026-02-27 202.55.188.91

мафын бүлэглэлээс хасагдаад болоо юу

Avatar

Үзэл сурталжсан Нийгэм байгуулагчид... 2026-02-27 202.126.90.44

Хий хоосон үзэл сурталжсан нэг НАМ -ын Засаглалаас өөр юм алгаааа……..

Avatar

Нэргүй 2026-02-27 66.181.187.212

Данх хаагуур нь суграад үлдчихэв дээ.

Avatar

yag l unendee 2026-02-27 66.181.187.212

Г,Хорол гэгч бузгай сайн хоролмоо гарч иржээ. Мушгийн гуйвуулах, дөнгөж яригдаж байгаа зохих байгуулалгаас нь байр сууриа илэрхийлээгүй байхан нь өмнүүд шуугин орж ирээд хувийн үзэл бодлоо намын бодлого байр суурь мэтээр айж имээгүйгээр ярьж бичиж болжээ. Намын бодлог байр сууриа ил яриагүй байна өмнүүр эрээ зээргүй орж улаан давж авирлах Г.Хорол гэх нөхөр хариуцлага ярих газар байна уу?

Avatar

Нэргүй 2026-02-27 172.58.242.218

Дотоод Яам гэж газар байсныг л та их үгүйлээд бна уу ?

Avatar

Нэргүй 2026-02-27 66.181.187.212

Тогтохсүрэн нь бага хурлын гишүүн биш тул энэдээ шийдээгүй байх. Тэглээ гээд намаас хөөхгүй гэсэн үг биш намын анхан шатны үүр хороод нь хөөж болно доо. П. Ганзоригийн хувь зодооцохион хийгээд хүний аиед гэмтэл учруулсан гэх нь арай дэгс худлаа байх талтай. Амаараа хэрүүл хийвэлч хэний ч доор тийм амархан оргүй гэвэл үнэн. Харж л байхаас. Хамгийн сонирхолтой нь Данх яагаад үлдэв гэх ? асуулт мөн. Магадгүй улсын хийлийн дагууд газар зарсан,ухсан асуудалтай хэн холбогдсоныг нэг мөр шалгаж дараа

Avatar

Нэргүй 2026-02-27 172.58.242.218

Данхыг оролдвол нөгөөх нь Хүүкийн хамаг бузрыг дэлгэчихнэ ш дээ, болохгүй шүү !

Avatar

Нэргүй 2026-02-27 202.179.3.111

Гадны гар хөл болчихоор яаж чаддагийн жишээ Женко байгаа биз дээ. 2016 онд АН засагт байх даа. Женкогийн хэрэгийг боох гэж оролдоод женсэн өмдтэЙ ХҮН болиулчихаад явчихсан гэж хар массаас арай илүүг юмыг ухаалгаар хардагууд нь ойлгосон байна лээ.

Avatar

Нэргүй 2026-02-27 66.181.180.39

Ноёны таалалд хэн багтана, тэр л тарвалзана. Хэн дургүйг нь хүргэнэв тэр лизамаас нь зайлуулагдана. Тэгэхээр одоо байгаа хэд нь боломжоороо сайн долооцгоо долоо. Ноёнтой сөргөлдвөл толгойгүй гэж үг байдаг даа.

Avatar

Нэргүй 2026-02-27 66.181.176.59

Новшнууд

Avatar

Нэргүй 2026-02-27 66.181.176.238

За би та нарт нэг юм хэлие: юу гээч найзуудаа ялаа юун дээр шавдаг гээч хоол идэх гэж,дуртай юман дээрээ тэгвэл МАН дээр яагаад хүмүүс шавж олон олон сая мөнгийг өгч
УИХын гишүүн,бас хурган дарга нар болдог гээч учир нь хамгийн хурдан баяжиж хөрөнгөжиж эрхи мэдэлтэй болох боломжтой яагаад гэвэл маш олон жилийн турш хүмүүсийн тархи толгойг угаасан бас хүмүүсийн дурсамж,дурсамж гэдэг сайн ч байсан муу ч байсан гоё санагддаг,бусад намд ялах магадлал маш бага,тийм болохоор МАНд авилгачид шавдаг

Avatar

Нутгийн уугуул 2026-02-27 66.181.179.97

Маш зөв шийдвэр гарчээ. МАН авилагчдаас эгнээгээ цэвэрлэж эхлэнгүүт нөгөө троллууд шууд босоод ирсэн. Элдэв коммент бичиж ёстой хөх инээд хүргэлээ. Жингэр ноход гуцаж л байдаг, жингийн цуваа явж л байна.

Avatar

Нэргүй 2026-02-27 66.181.176.238

Хэдэн жил авилгалаасаа салах вэ,шилний цаанаас хичнээн удаа чихэр долоолгох вэ завсаргүйгээр дунд нь хоерхон удаа хамтарсан засаг барьсныг эс тооцвол үнэмлэхүй олноороо бүр өмнөх 70 жилээ тооцвол монголчууд та нарт итгэл хүлээлэглээ ш дээ, ямар нэг юманд хэмжээ хязгаар гэж байдаг гэтэл цөөхөн хэдэн дарга нар нь гарч ирчихээд намын гишүүдээ ч,ард түмнээ ч хуураад энэ улсыг сүйрүүлж бн

Avatar

Нэргүй 2026-02-27 66.181.179.47

Бүх юм худлаа байнаа. Ард түмэн их хэрсүү болсон ийм ам мэхэнд унахгүй шүү дээ. Нэг хийсэн мэхээ дахин дахин хийхээр хэн үнэмших вэ дээ?

Avatar

Нэргүй 2026-02-27 202.9.40.26

Элбэгдорж тэгэж хэлүүлж байгаа юм байхдаа. МАН хэнийгээ намаас хөөхөө өөрсдөө мэднэ. АН-ынхан барьцах санаатай.Ямар сураагүй юм биш төрийн ордны үүдэнд эсвэл Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн жагсаал цуглаан хийгээд МАН-аас Тогтохсүрэн, Сайнзориг нарыг хөөхийг шаардахгүй юу даа.Бас УИХ-ын зарим гишүүд ч сэтгэл санааны нэдэлтэйгээ илэрхийлэх байх шүү.

Avatar

Нэргүй 2026-02-27 66.181.176.238

Үхсэн буурын сэгнээс амьд ат айна гэж ямар үнэн үг вэ миний ард ухаантай юм аа,аль хэдийн улс төрөөс яваад өгсөн хүнээс одоо болтол сүнсээ зайлтал айдаг гэж бодсонгүй,харин ч новшийн авилгачдыг илчлээд алаад өгөөсэй гэж бодогдож байна шүү

Avatar

Нэргүй 2026-02-27 103.57.95.238

Хорол мэт МАН руу дайрч өөлж, мушгидаг гол мэргэжилтэн болоод буй туйлшрагчийн амнаас үнэн үг гарахгүй. Харин өөрийн нь намаас хөөх асуудал гараад шударгаар хандвал цөөн хүн үлдэх ёстой бурхан минь

Avatar

Нэргүй 2026-02-27 66.181.188.36

Бүх хулгайчуудаасаа сал. Тэгэхгүй хичнээн мөнгө байгаад ч ахиад та нар сонгогдохгүй

Avatar

Нэргүй 2026-02-27 103.57.95.197

авлигатай тэмцдэг баатар болж нэр хүндээ өсгөж Ерөнхийлөгчийн сонгуулийг авахын тулд хэлмэгдүүлэлт хийж болохгүй. 37 он хэзээ ч бүү давтагдаг!

Avatar

Нэргүй 2026-02-27 202.21.107.54

Та нарын улс төрийн галзууралаас ард иргэдэд юу ч очихгүй л дээ. Бие биеэ барьж идэгч үр могойнууд …. одоо тарвал таарна

Avatar

Нэргүй 2026-02-27 66.181.176.238

МАНы нөхдүүдээ бидний монголчууд хэдийгээр цөөхөн ч гэсэн бусад улсаас дутахааргүй авьяас билэгтэй,хүч чадалтай гэдгээ дэлхий нийтэд харуулсаар байгаа гэтэл бидний толгойд гарсан удирдагчид зөв тийш нь удирдан чиглүүлэх үүрэг хариуцлагаа маш хариуцлагагүй хийж авилга хээл хахууль гаарч бн энэ нь яваандаа улс орны сүйрэлд хүргэнэ ,нэг хэдэн хүнийг золигт гаргаснаар асуудал шийдэгдэхгүй,системээр нь шийд,бусад нам гэдэг дайсан биш өрсөлдөгч,битгий нийгмийг хуваагаад бай,ухаарч үз

Avatar

Нэргүй 2026-02-27 66.181.176.234

Күэй энэ зодоонч Пороро, Хайнаг ч билүү, бас хэнч билээ критикал минералсын захирал нарыг Энхрий Хайрт алтан улаан намаасаа хөөгөөгүй юм уу. Дотроо бас арын хаалгатай. Аан …Ххх

Avatar

Нэргүй 2026-02-27 66.181.184.103

МАН угаасаа ийм дампуу нам

Avatar

Нэргүй 2026-02-27 66.181.171.252

Тэнэг юм уу, өөрийнхөө талд ажилласан хүнийг хөөдөг юм уу, Хорвоо угаасаа тийм байдгийн, мэдэхгүй бол мэдэж ав за, сэтгүүлч ээ

Avatar

zochin 2026-02-27 66.181.184.74

oyunerdenee huuguchee. orlogoo notloogui,

Avatar

Нэргүй 2026-02-27 103.212.116.238

Ж Мөнхбат чинь Хүрэлсүхийг балдөгдчихсөн юм чинь

Avatar

Хүрэлсүх 2026-02-27 66.181.171.252

Аргагүй ш дээ, Австралид золбинтоод явж байх минь дуудаж авчраад өдий хүртэл явууллаа, Энчодо хүн байна даа, өмөөрөлгүй яах вэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж