Төрийг намын тавиулуудаас салгах цаг хэзээ вэ? | News.MN

Төрийг намын тавиулуудаас салгах цаг хэзээ вэ?

Төрийг намын тавиулуудаас салгах цаг хэзээ вэ?

Төрийг намын тавиулуудаас салгах цаг хэзээ вэ?

Төрийн жинхэнэ албыг намын тавиулууд, авилгач нараас салгаж, өндөр ёс зүйтэй, мэргэжлийн хүмүүсээр удирдуулна гэх Ерөнхий сайдын ам тангараг ажил хэрэг болж чадсангүй.

Зам тээвэр, хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбал, амиа алдсан тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн нарыг хууль зөрчин газрын даргаар томилсон болохыг Төрийн албаны зөвлөл мэдэгдлээ.

Хуульд зааснаар, яамны газрын даргыг төрийн жинхэнэ албан хаагчийн статустай хүн хаших ёстой ч хэн нь ч төрийн албаны мэргэжлийн шалгалт өгөөгүй байсан аж.  

Яамны газрын даргыг томилж, чөлөөлөх эрх гагцхүү Төрийн нарийн бичгийн даргад бий. Харин Төрийн нарийн бичгийн дарга мэргэжлийн томилгоо хийсэн үү, мэргэжлийн бус томилгоо хийсэн үү гэдгийг хянах газар нь Төрийн албаны зөвлөл, цаашлаад салбар хариуцсан сайд. Гэтэл найран дундаа явсан болж таараад байгаа. Эцсийн дүнд нь энэ хууль бус томилгооноос болж хүний амь эрсэдлээ.

Харин ийм том хэрэг үүсчихээд байхад хариуцлагыг албан тушаалаас нь чөлөөлснөөр хүлээлгэлээ гэвэл дэндүү өрөөсгөл юм. Учир нь хууль бус томилгоог таслан зогсоож чадсан бол энэ аймшигт хэрэг гарахаас сэргийлэх бүрэн боломж байсан.

Дээр нь МАН-ын гишүүн Т.Сайнжаргалын твиттер хуудсандаа бичсэнээр бол Б.Махбал нь Т.Гомбосүрэнг хэрцгийгээр зодож байхад Зам тээвэр, хөгжлийн яамны газрын дарга нар хараад зогсож байжээ. Энэ ямар ёс зүй вэ?.

Гудамжинд танихгүй нэгнийг зодоход захын иргэн өмөөрч, ноцолдож, цагдаа дуудна. Автобусны жолоочийг өөр нэг автобусны жолооч зодоход зорчигч нь өмөөрөөд дундуур нь орж, зогсоохыг оролдон цагдаа дуудах тохиолдол гарч л байсан.

Гэтэл төрийн яамны газрын дарга нар согтлоо, согтлоо гэхэд ийм ёс зүйгүй, хэрцгий байж болох уу. Хэрэв энэ мэдээлэл баттай бол эл үйлдлийг хараад зогсож байсан хүмүүс ч хариуцлага хүлээх ёстой. 

Мөн Т.Сайнжаргалын бичсэн зүйлд бас нэг ноцтой зүйл бий. Б.Махбал өмнө нь Зам тээврийн яаманд ажиллаж байхдаа нэг хүний чих тас хазаж, дараа нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд байхдаа нэг хүнийг хэвтэрт ортол нь зоджээ.

Ийм хүнийг ямар шалгуураар Зам тээвэр, хөгжлийн яам газрын даргаар авав?. Ямар шалгуур гэхээр бусдын биед халддаг хүнийг ажилд авдаг юм бэ?. Чухамдаа бол газрын дарга битгий хэл төрийн алба хаших ч эрхгүй хүн бус уу. Хувийн хэвшил ч ажилд хүнийг авахдаа урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байсан уу гэдгээс эхлээд олон зүйлийг нь нягталж, сонголт хийдэг. Гэтэл төрийн албаны томилгоо мэргэжил, ур чадвар, ёс зүйг бус танил тал, улс төр, нам, сайд, даргын хүн гэх үзэмжийг тэргүүнд тавьснаас Төрийн албаны зөвлөл нь шүдгүй арслан болон хувирч, Ерөнхий сайдын хэлсэн үг ч хадны цуурай мэт сонсогдох болсоор уджээ. 

Уг нь ёс зүйг хамгийн их ярьсан Засгийн газар бол У.Хүрэлсүхийн танхим.  Байгуулагдсан үеэсээ л  өндөр ёс суртахуунтай, мэргэжлийн хүмүүсээр төрийн албыг бүрдүүлж ажиллахаа амласан. Гэтэл Засгийн газрын тэргүүн нь лоозогнодог, яам нь зөрчдөг байсныг энэхүү хууль бус томилгоо харуулна. 

Зам тээвэр, хөгжлийн яам бол Монголын тулгуур яамдын нэг. Мэргэжлийн хүмүүс хагас цэргийн зохион байгуулалттайгаар ажилладаг яам ч гэж яригдаж явсан үе бий. Харамсалтай нь, мэргэжлийн хүмүүсийг нь халж, намын тавиулууд тавьсны харгай эцсийн дүндээ мэргэжлийн хүнээр сайд тавиад ч явдаггүйг олноороо харлаа. 

Энэ үг зөвхөн Зам тээвэр хөгжлийн яаманд ч хамаатай бус бусад яамдад ч хамаатай. Яагаад гэвэл намын, сайдын , нам дамжсан бүлэг фракцын захиасаар ажилд орсон хүмүүс яам, агентлагт хэдэн арваараа бий.

Улс орныг хөгжүүлэхэд төрийн алба мэргэшсэн, чадварлаг байж, урагшилна гэдгийг цөөнх болохоороо бүгд ярьдаг хэрнээ эрх авахаар мартдаг. Хэчнээн чадварлаг боловсон хүчин байсан ч хэн нэгний халаасанд багтаагүй, намынх нь хүн биш л бол чөлөөлдөг улс төр эцсийн дүндээ улсыг хохироож, хүний аминд хүрч байгааг ойлгох цаг хэдийнэ болжээ. Ерөнхий сайд аа, намын тавиулуудаа, хэн нэгний захиасны хүмүүсээ хэзээ бүгдийг нь чөлөөлж, төрийн албыг цэвэрлэх вэ?. 

Г.ХОРОЛ

 

 

"Болор дуран"-аар шалгав.

74 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

мгл 2018-08-14 202.9.42.12

Төр засагт дарга нар нь тэр чигээрээ иймэрхүү ноход байдаг байх, учир нь улс урагшлах биш ухарсаар.

Avatar

Зочин 2018-08-14 202.21.106.119

Уг нь ёс зүйг хамгийн их ярьсан Засгийн газар бол У.Хүрэлсүхийн танхим. Байгуулагдсан үеэсээ л өндөр ёс суртахуунтай, мэргэжлийн хүмүүсээр төрийн албыг бүрдүүлж ажиллахаа амласан. Гэтэл Засгийн газрын тэргүүн нь лоозогнодог, яам нь зөрчдөг байсныг энэхүү хууль бус томилгоо харуулж байна. Намууд засаглаж чадахгүй байна. Ард түмний төлөө ажиллахаа олон удаа тангараглан сурч боловсорсон, ажиллаж туршлагажсан хүмүүсийг шалгаруулалтанд оруулж төрийн албаны түшмэлүүдийг томилдог болох хэрэгтэй. Одоогийн төрийн албаны зөвлөл ч намуудын тоглоомын хүүхэлдэй мэт л ажиллаж байгаа. Энэ тогтолцоог үндсээр нь өөрчлөх хэрэгтэйг энэ төрийн түшмэлүүд бие биеийн амийг егүүтгэсэн үйлдэл ил тод харуулсаар байхад Нөгөө их эрх мэдэлтэй 76-н ХААН юу хэлж ярьж сууна вэ.

Avatar

Зочин 2018-08-14 202.21.106.119

Ерөнхийлөгчийн засаглалтай болсон нөхцөөлд л намын тавиулуудаас сална шүү дээ. Одоогийн мөрдөж байгаа хуулиар төрийг намууд байгуулж байгаа. Төрийн бүх эрх мэдэл Ард түмний гарт гэдэг чинь худал лоозон. Ард түмний санал хураагаад байгаа гэдэг ч хэлбэр төдий зүйл. Ард түмэн засаг төрөө босож цуглаж огцруулаагүй байхад намд шургалсан хуйвалдагчид л Монгол төрийг унагаж босгож тоглоод байгаа шүү дээ. \nҮндсэн хуулийг өөрчилж байж , намуудын хуулийг өөрчилж, төр рүү намууд хошуу дүрдэггүй болгосон нөхцөлд , Ард түмний төлөө ажиллахаар тангараг өргөж суралцсан, туршлагажин ажилласан хүмүүсийг Ерөнхийлөгчийн дэргэдэх Төрийн албаны зөвлөл шүүж шалгаруулж төрийн түшээдийг тавьдаг болсон цагт Монгол түмэн хагаралдахаа болино. Намуудын удирдлагууд улс орноо худалдаж идээд дууслаа. Ард түмнээс шууд нэр дэвшиж сонгогдсон Ерөнхийлөгч түүний баг улс орныг нэгдсэн нэг бодлогоор хөгжүүлвэл улс хөгжинө. Одоогийн намууд засаглаж чадахгүй улсын баялаг, Ард түмний татварын мөнгөөр гараа угаагаад дуусаж байна. Тэвчих арга алга болж байна. Намууд хууль тогтоох байгууллагыг л байгуулахад оролцож , хуулийн засаглалаа тогтоох, төрийн ажилд хошуу дүрдэггүй байх хэрэгтэй.

Avatar

бат 2018-08-14 27.123.212.143

женко еронхийлогч цаазар авах ялыг сэргээх гээд байгаа.тэгэхлээр махбал найзаас нь эхний ээлжинд ялаа хэрэгжууье.женко оорийгоо дандаа хун амины хэрэгтэй эруугийхныхар хурээлуулэх дуртай гэсэн

Avatar

Зочин 2018-08-14 202.21.106.152

Төрийн албыг зарж,нам санхүүждэг явдлыг зогсоох хэрэгтэй.Төрийн албаны бага цалинтай ажилд яагаад\nөчнөөн мөнгө хахуульд өгч өрсөлдөнө вэ.Өгснийгөө хэд дахин нугалж олж байна уу.

Avatar

Зочин 2018-08-14 202.21.106.114

Хүн алж болохгүй !!!!!!

Avatar

ТХХ 2018-08-14 124.158.110.101

Монголд хууль хэрэгжихээ больсон бишүү? Төрийн албаны зөвлөл гэдэг эрх мэдэлгүй утсан хүүхэлдэйнүүд. Ганцхан энэ яам ч биш бүх яаманд жинхлээгүй дарга нар ажиллаж байгаа биздэ?

Avatar

Зочин 2018-08-14 43.242.242.59

Улс төрийн намын үүрэг ролийг эрс багасгах хэрэгтэй. Намын дарга Ерөнхий сайд болно, УИХ-д намаас нэр дэвшинэ, мөн намаас жагсаалтаар УИХ-ын гишүүн болно ч гэх шиг ийм юмнаас болоод бүх хүмүүс намын гишүүн болж талцаж байна. Монгол улс 3 сая хүнтэй биш 1,5 сая хүнтэй юм шиг харагддаг. учир нь тэд МАН болон АН болоод 2 хуваагдчихсан. Цагаа болвол дайснуудтайгаа эвсээд нөгөө намаа хорлож чадна. Хойдын ноён Амарсанаа эрх мэдлийн төлөө эх орноосоо урваж манжуудтай сэм хуйвалдан Зүүнгарын хаант улсыг мөхөөдөг шиг юм болно. Намын тухйа хуульд өөрчлөлт оруулъя. Элбэгдорж Ерөнхийлөгч болохдоо үүнийг амлаж бид нарыг хошигруулаад алга болсон.

Avatar

Зочин 2018-08-14 27.123.214.121

Mahbal ah bol Jenko,Erdene,Hvvk nariin hulgianuudiin shalguurt ontsgoi tentsen "alt" shig hvn bna a.

Avatar

dabaa 2018-08-14 66.181.182.106

hagas tseregjiltei ajillah estoi baiguullaga snuu dee, J.Enhbauar snig huniig tomilj ene salbariig tsegtsleh estoi

Avatar

Зочин 2018-08-14 27.123.214.94

МАН АН гаас 60 тэрбумаар шургалсан нохдууд шархаа нөхөх гэж юу ч хийхээс буцахгүй алалцаж байгаа юм биш үү !!! Чадлаараа орцгоосон бол юу ч болохгүй тайван байх байжээ !!! Салахад мөн ч хэцүү дээ !!! Ха ха ха !!!

Avatar

Намын дарангуйлал 20 жил үргэлжилнэ 2018-08-14 202.21.100.211

Сонгууль бүрийн дараа ялсан нам төрийн болон төрийн өмчийн бүх газарт албан тушаалын томилгоо хийж ажлаас үндэслэлгүй халдаг эсвэл нэмэлт орон тоо буюу дэд тэргүүн орлогч дарга гэдэг албан тушаалыг зохиомол хэлбэрээр үүсгэж данхайсан төрийн албаны төсвийг татвар төлөгч нар цалинжуулаад дийлэхгүй нүсэр бүтэц бий болгосон. Энэ бүхний манлайд нөгөө 1990 оны ардчилсан хувьсгалын удирдагч манлайлагч нар хошуучлан явсанаа мэдэрдэг болов уу даа. Төрийн өмчийн компаны тендер гэж маш том бялуу хэвтэж байна. Сонгуулийн үеийн хэдэн сая хэвлэгдэж тараагддаг зурагт хуудас бүхий хэвлэл телевизорын захиалгат нэвтрүүлэг тээврийн зардал ухуулагчийн хөлс жил бүрийн нутгийн зөвлөлийн зарцуулах төсөв гээд энэ бүгд тойруу замаар ард түмэн татвар төлөгчийн кармайнаас гардаг. Улс төрийн намд цүнх баригч болон бялдуулагч тал засагч дольдоо нарын бүтэц аажмаар үүсэн бий болж төрийн албыг ёстой завхруулж ирлээ. Монголын арай дөнгүүр чалтай хүмүүс харь оронд амьдарч ажиллахаас өөр гарцгүй болсон боловч тэд алдаагүй хожсон. АНУ Европын холбооны улсуудад амьдарч байгаа хэдэн зуун мянган иргэд хожиж байна. Монголд нөгөө мэдлэггүй чадваргүй цүнх баригч нарын бүтэц бүх газарт шимэгдэн орсон тул бидний улсын хөгжил дэлхийгээс хоцрогдож ам долларын ханш жилээс жилд өсч одоо 2500 төгрөгтэй тэнцэж ирлээ. 2020 оны сонгуулийн дараа эсвэл уул уурхайн баяжмалын үнэ буусны эцэст 3000 төгрөгт хүрч магадгүй. Улс эх орон яаж хөгждөг юм вэ гэдгийг Чилйин ерөнхий сайд агсан С.Альянда ба батлан хамгаалахын сайд байж байгаад ерөнхийлөгч болсон Пиночет нараас асуувал хариулах байхдаа

Avatar

Зочин 2018-08-14 202.21.100.211

Сонгууль бүрийн дараа ялсан нам төрийн болон төрийн өмчийн бүх газарт албан тушаалын томилгоо хийж ажлаас үндэслэлгүй халдаг эсвэл нэмэлт орон тоо буюу дэд тэргүүн орлогч дарга гэдэг албан тушаалыг зохиомол хэлбэрээр үүсгэж данхайсан төрийн албаны төсвийг татвар төлөгч нар цалинжуулаад дийлэхгүй нүсэр бүтэц бий болгосон. Энэ бүхний манлайд нөгөө 1990 оны ардчилсан хувьсгалын удирдагч манлайлагч нар хошуучлан явсанаа мэдэрдэг болов уу даа. Төрийн өмчийн компаны тендер гэж маш том бялуу хэвтэж байна. Сонгуулийн үеийн хэдэн сая хэвлэгдэж тараагддаг зурагт хуудас бүхий хэвлэл телевизорын захиалгат нэвтрүүлэг тээврийн зардал ухуулагчийн хөлс жил бүрийн нутгийн зөвлөлийн зарцуулах төсөв гээд энэ бүгд тойруу замаар ард түмэн татвар төлөгчийн кармайнаас гардаг. Улс төрийн намд цүнх баригч болон бялдуулагч тал засагч дольдоо нарын бүтэц аажмаар үүсэн бий болж төрийн албыг ёстой завхруулж ирлээ. Монголын арай дөнгүүр чалтай хүмүүс харь оронд амьдарч ажиллахаас өөр гарцгүй болсон боловч тэд алдаагүй хожсон. АНУ Европын холбооны улсуудад амьдарч байгаа хэдэн зуун мянган иргэд хожиж байна. Монголд нөгөө мэдлэггүй чадваргүй цүнх баригч нарын бүтэц бүх газарт шимэгдэн орсон тул бидний улсын хөгжил дэлхийгээс хоцрогдож ам долларын ханш жилээс жилд өсч одоо 2500 төгрөгтэй тэнцэж ирлээ. 2020 оны сонгуулийн дараа эсвэл уул уурхайн баяжмалын үнэ буусны эцэст 300 төгоөг хүрч магадгүй. Улс эх орон яаж хөгждөг юм вэ гэдгийг Чилйин ерөнхий сайд агсан С.Альянда ба батлан хамгаалахын сайд байж байгаад ерөнхийлөгч болсон Пиночет нараас асуувал хариулах байхдаа

Avatar

Зочин 2018-08-14 27.123.212.133

Энэ асуудал гэнэт гарч ирээгүй. Төрийн алба улстөрийн нам, улстөрчдийн карманд ороод 20 гаруй жил болж байна. Улс хөгжихгүй, нийгэм замбараагүй байгаа 1 гол шалтгаан нь энэ шүү

Avatar

зочин 2018-08-14 202.55.191.130

Уул нь бид чинь НАМ толгойноос 90онд салсан гээд бодоод баярлаад байдаг. Гэтэл нэг толгой нь 15 толгой болж атгаалжин хар мангасаар ховх соруулдаг болоод байна. Хөгжөөд байна уу, хөлдөөд байна уу.

Avatar

zochin 2018-08-14 43.228.131.180

uneniig bichijee.turiin baiguullaga yam baitugai erchim huchnii baiguullaguudiig bugdiig ni uls turiin tomilgoogoor alban tushaald tavij bna.Erchim huchnii said Davaasuren ta iiene baidliig medej bna uu

Avatar

Зочин 2018-08-14 202.131.245.243

Төрийг АНус намын тавиулуудаас салгах цаг хэзээ вэ?

Avatar

Зочин 2018-08-14 202.21.106.111

medeelel tehnolgiin parking neg muu pc togldog batsaaand ogson 60. Terbumiin Enkhboldoo songuuulidaa yavsan batsaaaan bolgon darga ogood ehneees har Niger batsaaan yu bolj bnaa enkhbold hujaaa

Avatar

Зочин 2018-08-14 66.181.188.209

АН-ын танхайчуудын бүлэглэсэн хэрэг болох нь илэрлээ. АНуус намыг дууриаж Төрийн албаны зөвлөлийг үл тоож томилгоо хийсэн байна.Галуу дууриаж хөлөө хөлдөөх гэдэгсэн. 90-ээд онд Дэлхий даяарших замд орж хямрал нүүрлэсэн үеийг хогийн хэрцгий юмнууд ашиглаж, ардчиллын нэрийг барьж нам байгуулж, улс төрийн болчимгүй тоглолт хийж Монголыг самарсаар өдий хүрлээ. Тэд энэ улсын хамаг өөдтэй бүхнийг залгиж дуусаад, дийлэнх нь тэрбумтнууд болж, мөнгөөр бүхнийг шийдэж байгаа нь жинхэнэ аюул юм

Avatar

уншигч 2018-08-14 202.170.80.25

ЭНЭ БҮХЭН ХҮРЭЛСҮХИЙН ЗАСГИЙН ГАЗАР ГЭЭЧИЙН ҮНЭН ТӨРХИЙГ ХАРУУЛЛАА. ЕРӨНХИЙЛӨГЧ НЬ ХАА САЙГҮЙ ГАРАА ДҮРЖ БАЙГААГИЙН ИЛРЭЛ. ЯРИХ ХИЙХ 2 НЬ ЗӨРДӨГИЙН БАТАЛГАА. ЭМХ ЗАМБААРААГҮЙ БАЙДАЛ, ЭХ ЗАХАА АЛДСАН УЛС ТӨР. ТӨРИЙН АЛБЫГ ХУВИЙН БОЛГОСНЫ ШИНЖ. \nНЭГ НАМЫН НЭРТЭЙ БОЛОВЧ НИЙЛЖ ИДЖ БАЙГААГИЙН БОДИТ БАРИМТ.

Avatar

ТАХ 2018-08-14 124.158.110.101

энэ хэрэгждэг бол сайхан. Даанч цаана чинь архины хундаганы амсар дээгүүр албан тушаал мөнгөний асуудал хөвөрч, зарим яамны өвчнөөр бурхан болсон даргын ажлыг авах гэж үхэлдэцгээж байна. Тэд бас л хүн ална

Avatar

Зочин 2018-08-14 202.21.100.211

Цагаан морин жилийн хувьсгалын дараа 1992 онд Төр нам хоёр үндсэн хуулийн заалтаар салсан боловч одоо бүр нам төвтэй төр үүсээд 26 жил болчихсон шүү дээ

Avatar

Зочин 2018-08-14 202.179.26.138

Яг зоригийн аллага шиг л хэрэг болсон шуудээ том хулгайчч нь наадахаа айлгаадах гэж махчиндаа уурэг огсон ногоо махчин нь архинд сэтгэц нь оорчлогдсон араатан болсон байсан учир зодоод зогсож чадалгуй алчихсан

Avatar

Зочин 2018-08-14 64.119.21.23

Hurelsuh ogtsroh yostoi. Unen ulun baagii bn lee. Uls ornii ochnoon shiideh asuudal bhad l alban tushaaliin tomilgoond hamag anhaaralaa handuulaad heden saidaa daramtlaad eniig ch ter mest deer tavi teriig ch tiim mest deer tavi gedeg gesen. Ene nohor er ni mordoniin hazgai gegcheer shal hudlaa nohor gedeg ni tanigdsan. Odoo zugeer l zailj uz chi. Torson dvv ni geed Otgonbayar gedeg nohor barag odor bur arhi uuj avgai huuhen erguulj yavdag gesen. Barilgiinhan mash durgui. Ner ni dandaa butehgui yumtai hamt duulddag. Iim l ah dvv Mogol turiig samarch bn daa hoorhii.

Avatar

Эрка 2018-08-14 64.119.16.97

Тэгвэл төрийн албаны зөвлөл хэмээгч нь бас хариуцлага хүлээх ёстой болж дээ.Ер нь хаана хаанаа авилгалд идэгдсэн дээ, монгол.\n

Avatar

Зочин 2018-08-14

Төрийн албанд эрс шинэтгэл хийх хэрэгтэй болж. Хүн амынхаа тоотой харьцуулж төрийн албанд хичнээн хүн хүн ажилладаг мөн тэр дундаа онцгой албууд эмч багш цагдаа гм албанд хэдэн хүн ажилладаг тухай бусад орны жишиг тоог мэдээлмээр байна.манайх яам мөнгө ашиг олж баяждаг чам тамгын газраа дэндүү олон ажилтан орон тоотой юм шиг.яг иргэдтэй харилцдаг салбарууд нь цалин багатай хүн хүрэлцдэггүй гажигтай болсон байна

Avatar

Зочин 2018-08-14 43.242.242.13

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ "НИРГЭСЭН ХОЙНО НЬ БИТГИЙ УНГАС АЛД" ЗАА. ОДОО ТА НАР УХААРЧ СЭХЭЭРЭЭ ЮУ? оДОО АЛБА ХАШИЖ БАЙГАА ТӨРИЙН АЛБАН ХААГЧДААС АЛЬ БАЙГУУЛЛАГЫН ХЭН ГЭЖ АЖИЛТАН ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТГҮЙ, ШААРДЛАГА ХАНГАЛГҮЙ, ХУУЛЬ ЗӨРЧИЖ АЖИЛД ТОМИЛИГДСОН, АЖИЛД ОРСОНЫГ БҮГДИЙГ ЖАГСААГААД ОЛОН НИЙТЭД ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛЭЭР ЗАРЛА. иНГЭЖ ТА БҮХЭН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН АЖЛАА ХИЙДЭЭ..

Avatar

Hийгмийн бухимдал ба төрийн албаны БУЗАР булай 2018-08-14 58.108.114.186

Надад хэдэн асуулт байна... Жонхуугийн тавиул махбал гэгч юуны учир дотоод аудитын газрынхаа даргын амь насыг хороов??? Төмөр замын луйвар? 280 сая АмДолларын хулгайн хэрэг юу болов??? ҮАБ-ын даргад яагаад гэмт хэргийн сэжигтэнийг томилов?! Зика юуны учир ТТ бооон ТЗын төслүүдийг гацаав? Топор яагаад жонxyyгийн гутлын алчуур болов? Энэ улс орон жонxyyгийн дураараа самардаг тоглоомын газар уу?! Ард түмэн яагаад үгүйрэн хоосорсоор байна?! Нийгмийн бухимдал яагаад дээд цэгтээ хүрэв???

Avatar

Irgen 2018-08-14 103.229.121.96

Uls toriin nam geech huivaldaanii buleglel uls oronii tolgoi deer garsaniig jinhene haruulj bna daa. Namchinguudiig jigshij bna daa olon tumen

Avatar

Бүлэглэн үйлдсэн хэрэг 2018-08-14 103.229.123.204

Олуулаа бүлэглэн үйлдсэн онц ноцтой гэмт хэргийг яаж нуун дарагдуулах гэж оролдож байгаа, яаж нуун дарагдуулах арга сүвэгчилж байгааг монголчууд хараад л ажаад л сууж байгаа. Хоёр согтуу хүний зодоон болгох гэж их үзэж байх шив дээ.

Avatar

Зочин 2018-08-14 66.181.180.78

Хүнийг яргалж байхад зүгээр хараад зогсоогоод бна гэдэг чинь бүлэглэсэн л гэсэн үг, тиймээс бүлэглэн гэдгээр эрүү үүсгэх хэрэгтэй.

Avatar

Зочин 2018-08-14 202.21.106.165

Төрийн албанд шалгалт өгөөд тэнцсэн төрийн жинхэнэ албан хаагчид наад албан тушаалд чинь очиж чадахгүй.Төрийн албанд ч орж чадахгүй байхад 60 тэрбумынхан шалгалтч өгөөгүй , төрийн албанд ажиллаж ч байгаагүй байж шууд том албан тушаал авцгаадаг. 60 Тэрбумыг шалгаж болохоор байгаа байхгүй юү. Төрийн албаны зөвлөл нь ч үүнтэй эвлэрсэн. Уул нь тэд л төрийн жинхэнэ албан хаагчдыг байх байранд нь тавих ёстой байх. Бүх яаманд иймэрхүү завхрал байгаа. Энэ бол 60 тэрбумынхан.Ийт асуудлыг төрийн албаны зөвлөл гаргаж тавьдаггүй. Мэдсэн ч мэдээгүй юм шиг явдаг.

Avatar

зочин 2018-08-14 43.242.242.13

1. 60 тэрбумын гэх ажиллагааны бодит илрэл. ямарч шалгуургүйгээр Төрийн албаны зөвлөлийн зөвшөөрөлгүй орсон бол авилгаар орсон гэсэн үг. Үүнийг үгүй гэж мэлзэх эсвэл АТГ тогтоогдохгүй бна, нотлогдохгүй бна гэж ард түмнийг хуурах хэрэггүй. Ямар ч хуульч, хууль хяналтын байгууллага үүнийг хууль зөрчсөн хууль бус үйлдэл гэдэгтэй санал нэг байх.\n2. Сайд дарга нарыг ажлаас "Чөлөөлөв" гэх юм. Ямар өөрөө хүсэлтээ гаргасан, өвдсөн зовсон, гэмтсэн бэртсэн, хүндэтгэх шалтгаанаар ажил хийх чадваргүй болсон биш.. "Үүрэгт ажлаас нь халах" хэрэгтэй". Чөлөөлөх, халах гэсэн үгийн утга өөр шүү Ерөнхий сайдаа. Ялангуяа хууль зүйн утга, илэрхийлэл нь бүр өөр. "ХАЛАХ" гэдэг нь ажлаа зохих ёсоор хийгээгүй, ажлын алдаа дутагдал гаргасан, хууль зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн зэрэг хүндрүүлэх шалтгаантай хариуцлагын хэлбэр. Гэтэл илт хууль зөрчсөн , гэмт хэрэг үйлдэгдсдийг "чөлөөллөө" гэжээ. Ямар энэрэнгүй Ерөнхий сайд вэ? "Халах" гэдэг нь эдгээр нөхөд цаашид төрийн албанд ажиллах шалгуурыг хааж өгч, ажиллуулахгүй байх жинхэнэ хариуцлага тооцсон агуулгын илэрхийлэл юм.Наад Хууль зүйн сайд долдой Нямдорж хэлээд өгөхөд яанаа. Олон юм мэддэг гэж цээжээ дэлдэхээс цаашгүй.\n3. Ер нь төрийн алба, төрийн байгууллага, төрийн албан тушаалтан нарын сахилга хариуцлага алдагдаж, ёс зүй доройтож, хууль тогтоомж зөрчигдөж, хуулийг хэрэгжүүлэхгүй, биелүүлэхгүй байгаа зэрэг шууд ЗАСГИЙН ГАЗАР, ЭНЭ АСУУДЛЫГ ШУУД ХАРИУЦСАН ХУУЛЬ ЗҮЙН ЯАМ, САЙД нартай холбоотой тул засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой.\n4. "Чөлөөлсөн наад хэдэн нөхөд дараагийн сонгуулийн дараа олон нийт мартсан байгаа гээд дахин албан тушаалд томилогдохдоо "би өөрийн хүсэлтээр чөлөөлөглсөн" гээд мэлтийж суух боломжийг Ерөнхий сайд тэдэнд олгож төрийн өршөөл үзүүлсэн байна даа ард түмэн минь. Биднийг ч молигдохдоо сайн юмдаа.

Avatar

оо 2018-08-14 182.160.35.210

чадалгүй [Хориотой Үг] долоогчид хэзээ ч мөнх юм бишүүү манж гүрнээс гаралтай

Avatar

Зочин 2018-08-14 27.123.214.80

Ер нь энэ Засгийн газарт ч гэсэн шантаажны ес зүйгүй чадваргүй сайдууд байгаа нь энэ төр бүрэн дампуурсан жишээ нь тэр шаадар сайд Энхтүвшин гэхэд л хотын төвд Өгөөмөр сэлбэгийн зах нэртэй хогын тантан ажилуулаад орчиноо нүд халтирам бохирдуулж бна оршин суугчдыг машины элдэв хаягдал тос масло химийн бодисоор хордуулж бна тэр хаягдал нь бороонд урсаад туул руу орж бна энэ бэртэгчин даргад хүн хордуулах эрх бдаг юм уу ес зүйтэй хүн бол манлайлаад шинэ авто худалдааны төв рүү нүүцэн байгаа шинэ зам хойноос нь тавих гэтэл өөрийнхөө зах хүргээд ажилыг нь зогсоосон байгаа энэ зам яагаад баригдаагүй хагас дутуу хийсэн талаар АТГ шалгах естой, өөрийнхөө захын талбайг хуулсан бөөн тос маслотой хаягдал шороогоо хогын цэг дээр хаячиж чадахгүй шөнө ахмадын 52 байрыг тойруулаад асгацан ийм л [Хориотой Үг] шүү дээ худлаа гэвэл ирээд үзэж бно тэр хаягдалаа ачуулаарай ийм л хүн төрд гарахаар энэ улс яаж хөгжихэв дээ АН огцруулнаигэдэг нь зөв дэмжиж бна

Avatar

Энэ 2018-08-14 202.9.42.1

Тэр цуг байсан Артур, Энхбат гэж 2 газрын дарга нар яасан арчаагүй шаарнууд вэ? Ийм хүний сэгнүүд төрд сэтэр зүүгээд ажлаа хийхгүй архидаад хүүхэндээд л мөнгө цохиол сууцгааж бгаа юм даа...хатуу шийтгэ

Avatar

Зочин 2018-08-14

yamar gazriin darga nar baisiin nertei ovogtoi ni niited zarlah heregtei sh dee. Hun alj baihad haraad zogsoj baidag yamar geechiin muuhai uudgui humuus baidag bnaa. Artur yamar gazriin darga, Enhbat gej bas haanahiin etgeed

Avatar

Цэрмаа 2018-08-14 202.21.106.124

ийм хvмvvсийг томилогдож байхад Торийн албаны зовлол нь юу хийж байсан юм болж байна??? Долгинуур арчаагvй юмнууд юмдаа

Avatar

zochin 2018-08-14 124.158.113.47

Yag zov niitlel bna .. Toriin alba uls torjij nam soligdox bolgond ajilchid darga nar ni soligddog iim teneg togtoltsoo bga tsagd Mongol xogjixgui eee

Avatar

Яаааг үнэн! 2018-08-14 172.56.13.20

Монголын төр хүчгүй байгаа нь энэнтэй шууд холбоотой.

Avatar

Яаааг үнэн! 2018-08-14 172.56.13.20

Монголын төр хүчгүй байгаа нь энэнтэй шууд холбоотой.

Avatar

хүрэлсүх ЗГХЭГ зАНДАНШАТАРТ 2018-08-14 202.70.33.242

Иргэний нисэхийн Ерөнхий газрын дарга ачигч гүрүүшиг мэргэжилтэй бямбасүрэн гээд нэг алиа хошин юм худлаа жүжиг шаасан гар байнаа???? юу ч хийж байгаагаа мэдкүй хэнтэй ч ярихгүй өдөр ажилдаа ирнэ шөнөжин казино тоглоно ярьдаг сэдэв нь бадамжунай хурц хоёр байхад та нарыг ална шүү гэх зөвлөл нэртэй хэдэн тагнуул атг-ын хэдэн шаарнууд архи ууна мөрийтэй тоглоно хүүхэн булаалдана хүн хэвтэрт ортол нь зодно УИХ-ын гишүүн рүү халдана довтолно архи ууж байхдаа арай дэндэнээ Ерөнхий сайд аа Та Иргэний нисэхийг цэвэрлэхгүй бол хоердахь ээлжинд Та өөрөө явна шүү

Avatar

Зочин 2018-08-14 27.123.214.125

Ж.Энхбаярыг томилох нь зүтэй хагас цэрэгжлийн байдалд хүмүүжилд нь оруулж өгөх нь чухал

Avatar

Зочин 2018-08-14 103.57.93.240

ЯГ НАРИЙНДАА ХСҮХ ӨӨРӨӨ Ч ГЭСЭН МАШ БОХИР АРГААР ЕС БОЛСОН ХҮН ШҮҮ ДЭЭ ... ОЛОН ЖИЛ НАМЫН УДИРДАХ ТҮВШИНД ЯВСАН ХОРОНД НАЙРАГДСАН ХОРНЫ ТУЛАМ , НАМ ХАМГААЛЖ ХЭРҮҮЛ САЙН ХИЙДЭГ , НАМЫН ХЭДЭН ЗАЛУУЧУУДЫГ ӨДӨӨЖ ХҮРЭЭЛҮҮЛЖ ТОМ ТУШААЛТАН БОЛОХ ГЭСЭН САНААРХЛААС ЦААШГҮЙ..... БАС БИДНИЙ ТАТВАРААС ХУМСАЛЖ БАЯЖСАН ЧАДВАРГҮЙ ХЭРҮҮЛЧ ГАР ГЭЖ Л ХАРАГДДАГ Ш ДЭЭ ..... ХУДЛАА ЦЭЭЖЭЭ ДЭЛДСЭН ...\n ТӨРИЙН АМТАНД ГҮНЗГИЙ ОРСОН ....

Avatar

Зочин 2018-08-14 202.70.38.18

Зам тээврийн яам Женкоогийнх гэдгийг бүх хүн мэднэ. Хүк Женкоод саймшраад байвал ийм л юм болно.

Avatar

Зочин 2018-08-14 211.206.55.63

Turiin albiig tsomhon bolgoh heregtei. 1 hunii hiideg ajliig 4 5 hun hiideg bolgosnoor namiin saidiin gesen ner hochtoi nohdiig chihdeg bolson do

Avatar

Зочин 2018-08-14 58.108.114.186

90-ээд оныхон энэ улс орныг жолоодох үеэс арай цэвэршиж магадгүй, жонхуугийн тагнуулч муужгай нтр өрөвдөлтэй өлөн лларуудаас олигтой юм хүлээлтгүй ээ...

Avatar

Зочин 2018-08-14 202.72.245.207

ХАМГИЙН ГОЛ НЬ ЭНЭ ТАВИУРУУД ЯМАРЧ ЧАДВАР ЧАДАЛГҮЙ ХҮМҮҮС БАЙДГААС УЛСЫН АЖИЛ УРАГШАА ЯВАХГҮЙ МОНГОЛ ХӨГЖИХГҮЙ БАЙГААГЫН ГОЛ ШАЛТГААН ШҮҮ ДЭЭ САНАЖ БАЙНА УУ ХӨДӨӨ МАЛ ТООЛОГЧ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ ХҮН ХОТЫН ДАРГА ХИЙГЭЭД ТУУЖ ЯВЛАА ШҮҮ ДЭЭ

Avatar

Зочин 2018-08-14 103.57.95.178

Бүх яам, агентлаг адилхан.дандаа сайдаасаа эхлээд мэргэжлийн бус хүнийг томилдог ажилаа мэдэхгүй мөртлөө хүнд суртал шунал 2 нь дээд цэгтээ хүрчихсэн мэргэжлийн хүний үгийг авдагүй намын гэсэн хог шаарууд аль ч намых нь үед байгаад мөнх оршин тогтноод байгаа.ийм болохоор бид яаж хөгжих вэ

Avatar

Зочин 2018-08-14 223.32.177.60

Төрийн албан хаагч намын нэрээр томилогдож байгаа балай зшйлээ зогсоо. Анагаах дээр Цолмон гэж хэлэ зажилсан тэнэг авгай ирлээ. Тэр намдаа мөэгө өгөөд ирсэн авилгач авнай. Хүн бүр мэдсээр байж юу ч хийж чадахгүй арчаагүй юм даа. Цогзолмах гэж саад зүтгүүлсээр байгаад томиллоо. Үхэж далд ороосой бүгдээрээ

Avatar

Зочин 2018-08-14 103.57.95.178

Төрийн албаны зөвлөл ч гэсэн огцрох хэрэгтэй.өөрсдөө хүүхдүүдээ айтайхан мест нь шахаад л сууж байдаг.сая Махбал төрийн албаны шалгалт өгөөгүй төрийн албан хаагч биш гэжээ.тэгвэл тийм хүнийг удирдлагын газрын дарга хийж байхад юу хийж байсан зөвлөл вэ, үүнийг хянаж зохицуулахгүй юм татан буулгах хэрэгтэй бн.татвар төлөгчдын мөнгөөр цалиндаж өөрийн мэргэжлийн бус хүүхдээ яам тамгийн газарлуу шахсан юмнууд.өөрсдөө ёс суртахуунгуй

Avatar

Зочин 2018-08-14 223.32.177.60

Төрийн албан хаагч намын нэрээр томилогдож байгаа балай зшйлээ зогсоо. Анагаах дээр Цолмон гэж хэлэ зажилсан тэнэг авгай ирлээ. Тэр намдаа мөэгө өгөөд ирсэн авилгач авнай. Хүн бүр мэдсээр байж юу ч хийж чадахгүй арчаагүй юм даа. Цогзолмах гэж саад зүтгүүлсээр байгаад томиллоо. Үхэж далд ороосой бүгдээрээ

Avatar

Зочин 2018-08-14 223.32.177.60

Төрийн албан хаагч намын нэрээр томилогдож байгаа балай зшйлээ зогсоо. Анагаах дээр Цолмон гэж хэлэ зажилсан тэнэг авгай ирлээ. Тэр намдаа мөэгө өгөөд ирсэн авилгач авнай. Хүн бүр мэдсээр байж юу ч хийж чадахгүй арчаагүй юм даа. Цогзолмах гэж саад зүтгүүлсээр байгаад томиллоо. Үхэж далд ороосой бүгдээрээ

Avatar

Зочин 2018-08-14 223.32.177.60

Төрийн албан хаагч намын нэрээр томилогдож байгаа балай зшйлээ зогсоо. Анагаах дээр Цолмон гэж хэлэ зажилсан тэнэг авгай ирлээ. Тэр намдаа мөэгө өгөөд ирсэн авилгач авнай. Хүн бүр мэдсээр байж юу ч хийж чадахгүй арчаагүй юм даа. Цогзолмах гэж саад зүтгүүлсээр байгаад томиллоо. Үхэж далд ороосой бүгдээрээ

Avatar

Зочин 2018-08-14 103.229.122.219

Энэ найр наадам, тэмдэглэлт ой, морины уралдаанаа болиоч ээ. Хэдэн морины хэнээтэн дарга нар нь төр засгийн албанд шургалчихаад хэзээ ямар наадам хийж морь уралдуулж зугаацах вэ гэдгийг М.Энхболдын удирдлага дор 60 -н тэрбумынхаас дутахгүй схем боловсруулан зохицуулж зугаацацгааж байна. Ямар нэг шалтаг гаргаад наадмуудыг ээлж дараалалд оруулаад тасралтгүй зугаацаж байна. Бүх улс аймаг сум баг гээд бүх шатны наадмыг 7-р сарын 11-нд хийж байх хэрэгтэй.

Avatar

Зочин 2018-08-14 202.70.47.158

Улс төрийн томилгоо улс орныг сүйрүүж байна.

Avatar

Авилгагүй нийгэм байгуулах гэрлийн сүүдэр харагдахгүй байна 2018-08-14 202.21.100.211

Төрийн болон төрийн өмчийн байгулгын удирдлага сонгоход намын нөлөө дахиад 20 жил үргэлжилнэ. Сонгууль болгоны дараа намын томилолтоор албан тушаал хашдаш замбараагүй албан тушаалын халаа сэлгээ дахиад 20 жил үргэлжилнэ.Одоо бүр нам дотроо ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас У.Хүрэлсүх рүү шилжих үед олон мянган төрийн албан хаагч нар намын фракцаа шалтгаалж албан тушаал буурсан эсвэл халагдсан. Нутгийн зөвлөл гэж Ороолонгийн эзэнт улс байна бөхийн бай шагналын мөнгийг хаанаас олж байна дараа нь буцааж яаж эргүүлэн төлөх вэ ердөө төрийн албаны шахаа тендер шүү дээ.. Бид өнөөдөрийн финланди швед норвег сингапур шиг авилгагүй нийгэм байгуулах гэж 50 жил шаардаж магадгүй шүү. Ардчилсан нэртэй Монгол улс үүсээд 28 жил болчихлоо улам авилга албан тушаалын наймаа цүнх баригчийн хөгжмийн зохиолууд улам цэцэглэн хөгжөөд байна. Өнөөдөрийн Х.Баттулга М.Энхболд У.Хүрэлсүх нараас гэрэл гарахгүй ердөө түр зуурын борооны хоргодох цаг хугацааны хүмүүс. Энэ гурван хүн ердөө хуруу дарам хэдэн жилийн хэн байсан юу нд оролцож явсанг бүх ард түмнээрээ мэдэж байгаа тул итгэлгүй байна. Сонгуулийн сурталчилгааны пиар Хятадын эсрэг үзэл суртал нэвтрүүлэгийг эамжилттай хийсэн тохиолдолын хүн ерөнхийлөгч болох магадлал дахиад 20 жил үргэлжилнэ. Сонгуулийн үеэр хятад цусны эсрэг үгийг маш ураг тансаг хэлээр хлээд амжвал асуудалгүй болж байна шүү дээ. Монголын ард түмний хүсэн хүлээсэн сайн хүү төрөхгүй байна ард түмэн тэр хүү охиныг гарган ирж амжихгүй байна

Avatar

Emch 2018-08-14 223.32.177.60

Yadaj l turiin uilchilgeenii albandaa mergejliin hunee ajillluulj boldoggui yum uu? Anagaahiin zahirlaar namdaa handiv ugsun uchir Tsolmon geechiig tavisan. Ter shudnii surguuli tugsuud huviin emnelegtei baisniig l sanaj bna. Ded said baisan turshlagatai l gej baih. Gehdee ded saiduud hural, yamar neg neeltend oroltsdog l ajil hiideg bolov uu. Uuriin gesen hiij shiidverlesen zuil baihgui shuu dee. Bas surguuli dotroos ni shalgaruulaad taviach, huuchin zahirliig ni Tsogzolmaa uzen yadaad baidag yum bol. Minii medehiin ene said guai anagaahad heregtei neg ch shiid gargaagui gej sonsson, Tsolmong shahsaniig es tootsvol. Harin ch surguuliin sanaachilsan bugdiig dark eserguutsen shuu dee. Ug ni ene surguuli turiinh, hugjij devshvel bidend l heregtei.

Avatar

зочин 2018-08-14 202.21.103.14

Яг үнэн шүү. Гадны нэг хуралд явж ирсэнээ сонингоор ярих ярилцлага авч соиндоо гаргасангүй гэж уурлаж бөөн юм болдог хүн шүү дээ. Реклам л боддог хүн.

Avatar

Зочин 2018-08-14

Мэргэжлийн бус хүмүүс төрийн ажлыг бусниулж дууслаа. Ядаж бичиг үсгийн чадваргүй, хэдэн үг эвлүүлж хэлж чадахгүй хүмүүсийг төрийн албанд шургаснаар нэг мэргэжлийн хүний хийх ажлыг нэг хэсэг хүмүүс хийдэг болжээ. Бүтэц нь данхайхаас яахав дээ. Зөв бичгийн дүрмийн шалгалт авахад л хангалттай бүгд хиараад өгнө.

Avatar

Зочин 2018-08-14

аалзны шүлснээс долоон дор, учир нь олдохгүй сүлжээ үүссэн энэ цаг мөчид төрийг тавиуруудаас чөлөөлнө гэдэг лөөлөө. яамдын харьяа агентлагууд гэж төрөөс сул цалин цохих гэсэн ажилгүй, авьяасгүй, залхуу гаруудын цуглардаг газар болсон. Ийм байхад хөгжил нтр ярих үнэн хол байнааа.

Avatar

Зочин 2018-08-14 202.131.242.254

Хүнс Хөдөө Аж Ахуйн Яаманд шахааны хүмүүс сүүлийн 1 жил дэндэж байгаа шүү. Хуучин төрийн албаны мэргэшсэн мэргэжилтэнгүүдээ хууль бусаар шахаж гаргаад шахааны хүмүүс орж байгаа. Махбалын шахааны хүмүүс гэсэн сурагтай байсан.

Avatar

Зочин 2018-08-14 27.123.214.106

Ж-н гар хөл болсон Харгис хулгайчийг , яллахаас гадна, бүх эхнээс нь шалгах хэрэгтэй

Avatar

Зочин 2018-08-14 124.158.109.201

мөнгө төлж албан тушаал авсан гар дотоод хяналтанд өртсөн тул хуучин арга аа хэрэглэх гэсэн нь тусыг эс олсон хөөрхий залуугийн аминд хүрсэн\n

Avatar

уншигч 2018-08-14 64.119.26.67

та бүхнй бичсэн зүйлийг авч үзэх төр засаг улс төрч нэртэй хүмүүс байгаа юмуу. уншихч үгүй улайраад дөжирчихсөн байгаа шүү дээ

Avatar

Зочин 2018-08-14 122.201.25.46

Намын тавиулуудаас сална гэж гонжийн жоо, голионы баас

Avatar

Зочин 2018-08-14 27.123.212.134

Хэтэрхий данхар терийг тэжээх хэцуу бн. Тэнд улс терчдын менге цуглуулахаас улс орныг хегжуулэх чадвартай хун угуй болсон!!! Нам нэртэй булэглэл, улс терчид нэртэй авилгачид одоо болих хэрэгтэй. Дээд шуухийг нэн даруй еерчлехгуйгээр шударга ес ярих ч утгагуй!

Avatar

zo 2018-08-14 202.70.40.134

aнагаахын их сургуульд цолмон мэтийн намын тавиулуудыг тавьсаар байна.

Avatar

Зочин 2018-08-14 202.131.245.226

hertsgii novsh ve baih gazar ruu ni yavuul bugdiig ni

Avatar

Зочин 2018-08-14 58.95.143.76

60 terbum buyu mungu avch alban tushald tomilsonii Gai yum daa Nuguu Sundui Mi ovogt Ganbaatar nar helee bizdee tamgiin gazriin darga heltes ahlah mergejilten hurtel soli sh dee geed \n

Avatar

Зочин 2018-08-14

Ар гэрийнхэн нь алуурчинг яг шорондоо ялаа эдэлж бнауу гараад явчиж уу сайн шалгаж байх хэрэгтэй.мөнгө үйлчилдэг болсон цаг шүү

Avatar

Зочин 2018-08-14

Хараад зогсоно гэдэг чинь бүлэглэн зоджээ гэсэн үг

Avatar

Зочин 2018-08-14

Hun alj baihad haraad zogsoj baisan darga nariig ni nertei zustei ni zalrah heregtei. Artur, Enhbat gesen uur?

Avatar

зочин 2018-08-14 182.160.0.171

Мэргэшсэн төрийн албан хаагчдаар төрийн алба дутаж байна. төрийн хар ажилд нухлуулсан, бичиг баримтаа бүрэн боловсруулдаг, хаана ч төрийн нуруу төвшин байдаг албан хаагчид хаана бна?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж