Монголд анх удаа театрчилсан аяллыг зохион байгуулна | News.MN

Монголд анх удаа театрчилсан аяллыг зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2018.08.14-нд нийтлэгдсэн

Монголд анх удаа театрчилсан аяллыг зохион байгуулна

Монголд анх удаа театрчилсан аяллыг зохион байгуулна

"Бид театрт хайртай" ТББ-аас Монголд анх удаа байгалийн задгай орчинд театрчилсан уншлага зохион байгуулах гэж байна. Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг дахь үзэсгэлэнт Цагаан суваргын хормойд Пауло Коэльогийн алдарт “Алхимич” зохиолыг сонгодог хөгжмийн хэмнэлд сонсох юм байна. Энэ үеэр мэргэжлийн жүжигчин сонгодог зохиолыг хэрхэн амилуулахыг шимтэн сонсох боломжтой. 

Адал явдал болоод театрт дурлагч таныг аялангаа, урлагийн ертөнцөөр аялах боломжийг энэ амралтын өдрүүдээр буюу наймдугаар сарын 18,19-ний өдрүүдэд олгож байгаа бөгөөд аяллын автобус 18-ны өдрийн өглөөний 10 цагт Улсын драмын эрдмийн театрын урдаас хөдлөх юм байна. 

Аяллын явцад зөвхөн театрчилсан уншлагаа сонсоод зогсохгүй үзэсгэлэнт Цагаан суварга дээрээс нар мандахыг харах, байгалийн сайханд органик цай ууж, цай заслын тухайн сонирхолтой яриа өрнүүлж, зөвлөгөө авах, мэргэжлийн тогоочийн хийсэн хоол идэж хүсвэл өөрийн биеэр оролцох боломжтой. Мөн хамтдаа “Алхимич”-ийн ертөнцөөр аялаж буй аялагчидтайгаа танилцан, хүссэн сэдвээр ярилцан цагийг өнгөрүүлж, “Сартай уншлага”-ын өмнөх театрчилсан уншлагуудыг үнэ төлбөргүй үзэх, мэргэжлийн гэрэл зурагчдаар аяллын зургуудаа авхуулах боломжтой ажээ. 

Эх сурвалж: "Бид театрт хайртай" ТББ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2018-08-14 66.181.164.171

Сайхан мэдээ байна. Дэлгэрэнгүй мэдээлэл хэрхэн авах вэ?

Avatar

zochin 2018-08-14 202.70.34.70

Ямар үнэтэй юм бол.

Avatar

Зочин 2018-08-14 103.26.194.45

САЙХАН МЭДЭЭ БАЙНА .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж