Ньюс хөтөч: Нөхөн сонгуулийн талаар мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.08.14-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Нөхөн сонгуулийн талаар мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: Нөхөн сонгуулийн талаар мэдээлэл хийнэ

ӨНӨӨДӨР НАЙМДУГААР САРЫН 14

ХОТЫН ЦАГ АГААР

Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.​​​​​​

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

08.30

  • ЮНЕСКО-ийн Бангкок дахь төлөөлөгчийн газар буюу ЮНЕСКО-ийн Ази, Номхон далайн бүс нутгийн боловсролын товчоо, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон БНСУ-ын Итгэлцлийн сантай хамтран хэрэгжүүлж буй “Ази, Номхон далайн бүс нутагт цахим иргэний боловсролыг дэмжих үндэсний чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд зохион байгуулж буй ЦОГЦ ЧАДАМЖИЙН СТАНДАРТ БОЛОВСРУУЛАХ 3 ХОНОГИЙН СЕМИНАР 8 ДУГААР САРЫН 14-16-НЫ ӨДРҮҮДЭД БОЛНО

09.30

  • ‘Хуурай ба хагас хуурай бүс нутгийн хөгжил ба хамгаалалт, тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх боломжууд’ сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдана. ЭШБХурал Чингис зочид буудлын 2 давхарын хурлын танхимд болно. Хуралд 5 орны 100 гаруй эрдэмтэн судлаачид оролцоно. Холбоо барих утас 99250088

10.00

  • АНУ-ын магадлан итгэмжлэгдсэн “Орбис” олон улсын байгууллагын “Нүдний нисдэг эмнэлэг”-ийн сургалтын нээлтийн ёслол болно. Холбоо барих утас: 86885060

12.00

  • MN хэвлэл мэдээллийн төвд ИЗНН -ыг 2018 оны нөхөн сонгуульд орох эрхийг СЕХороо хязгаарласан гэж үзэн тус намаас мэдээлэл хийнэ.

14.00

  • “Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ын шинэчлэн боловсруулж байгаатай холбогдуулан түргэн үйлчилгээний цэг, худалдаа, үйлчилгээ эрхлэгчид, түүний холбоод, иргэд, төрийн албан хаагчид, эрдэмтэн судлаачид, хуульчдын төлөөллөөс холбогдох хууль тогтоомжид нийцсэн санал, хүсэлтийг авч, уг журамд нийцүүлэн тусгах олон нийтийн хэлэлцүүлэг Нийслэлийн Иргэний танхимд болно. Холбоо барих утас: 89021096, 99260627

13.00

  • ЭМЯ-нд “Монголын Мэдрэлийн Сэргээн Засахын Анхдугаар Конгресс”-ийн зохион байгуулагчид мэдээлэл хийнэ. Холбоо барих утас: 86885060

14.30

  • Хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийг чадавхжуулах, туршлага судлах, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Монгол, Солонгос улсын “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-үүд “Хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурах гэж байна6 Арга хэм жээ Блю Скай зочид буудал,Топаз хурлын танхимд болно. 
     

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД

2008.08.14 Бээжингийн Олимпийн 100кг жудо бөхийн барилдаанд Монгол Улсын тамирчин Н.Түвшинбаяр Казахстаны шигшээ багийн тамирчныг ялж, алтан медаль хүртэв. Энэ нь 1964 оны Олимпоос хойших Монгол Улсын анхны алтан медаль юм. Монгол Улсын ард түмэн энэ түүхт баярыг нэг шөнийн турш тэмдэглэсэн байна. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж