Apple компани "Улс" байсан бол дэлхийн 27 дахь том эдийн засагтай улсад тооцогдох байв

Хуучирсан мэдээ: 2018.08.14-нд нийтлэгдсэн

Apple компани "Улс" байсан бол дэлхийн 27 дахь том эдийн засагтай улсад тооцогдох байв

Apple компани "Улс" байсан бол дэлхийн 27 дахь том эдийн засагтай улсад тооцогдох байв

42 жилийн өмнө Стив Жобс, Стив Возниак нарын грашнаас эхэлсэн бизнес өдгөө дэлхийн хамгийн их үнэлгээтэй хоёр дахь, АНУ-ын анхны их наядын үнэлгээтэй компани болтлоо амжилттай ажиллажээ. Нэгж хувьцааны үнэ  207.05 ам.доллар давснаар их наядын болзлыг хангаж уг дүнгээр хөрөнгийн зах зээлд байгаа бүх хувьцааных нь тоог үржүүлбэл 1 их наяд доллар хүрсэн билээ. 2007 онд Хятадын төрийн өмчит PetroChina компани дэлхийн анхны их наядын үнэлгээтэй компани болж байсан аж. Хэрвээ Apple компани Улс байсан бол дэлхийн 27 дахь том эдийн засагтай улсад тооцогдох байжээ.

Тэгвэл Apple компани эдийн засаг нь нэг их наяд хүрсэн 16 улстай энэ тэнцэхүйц үнэлгээтэй болж байна.
Дэлхийн банкны судалгаагаар Apple компанийн одоогийн зах зээлийн үнэлгээ дэлхийн 16 орны дотоодын нийт бүтээгдэхүүнтэй тэнцэж байна. Үүнд:

  • Австрали: $1.3 их наяд ам.доллар
  • Бразил: $2 их наяд ам.доллар
  • Канад: $1.7 их наяд ам.доллар
  • Хятад: $12 их наяд ам.доллар
  • Франц: $2.6 их наяд ам.доллар
  • Герман: $3.7 их наяд ам.доллар
  • Энэтхэг: $2.6 их наяд ам.доллар
  • Индонез: $ 1 их наяд ам.доллар
  • Итали: $1.9 их наяд ам.доллар
  • Япон: $4.9 их наяд ам.доллар
  • Өмнөд Солонгос: $1.5 их наяд ам.доллар
  • Мексик: $1.1 их наяд ам.доллар
  • Орос: $1.6 их наяд ам.доллар
  • Испани: $1.3 их наяд ам.доллар
  • Их Британи: $2.6 их наяд ам.доллар
  • АНУ:  $19.4 их наяд ам.доллар

Харин Apple компанийн зах зээлийн үнэлгээ Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнээс бараг 100 дахин их тооцооллыг судлаачид гаргажээ.

Т. Мядаг 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж