Хуучирсан мэдээ: 2018.08.14-нд нийтлэгдсэн

"Хурц" хэлтэй гишүүн

"Хурц" хэлтэй гишүүн

“News”  агентлаг ‘76:1′ буландаа парламентын гишүүдийг үсгийн дарааллаар танилцуулдаг билээ. Энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Бөхчулууны Пүрэвдоржийг танилцуулж байна.

Тэрбээр 1973 онд Ховд аймгийн Зэрэг сум төрсөн, 45 настай. Ховд аймгийн Манхан сумын 10 жилийн дунд сургуулийг төгссөн байна. Харин 1994 онд МУИС-ийн Олон Улсын Харилцааны Дээд Сургуульд Гадаад харилцааны ажилтан, англи хэлний багш мэргэжил эзэмшжээ. Парламентад сонгогдсон ихэнх гишүүд хуурамч дипломтой, худал пиараар гаршсан гэж шүүмжлүүлдэг. Тэгвэл Б.Пүрэвдорж ганцхан сургууль төгссөн гэдгээ нуулгүй мэдээлжээ. Түүнийг АН-ын бүлгээс хамгийн “хурц” хэлтэй нь гэдэг.  МАН-ын бодлого, шийдвэрийг удаа дараа шүүмжилснээс болж олон ч гишүүнтэй ам зөрж, нэр хоч өгөөд амжсан билээ. Түүний хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад хамгийн бага орлого, хамгийн бага хадгаламжтай гишүүн ажээ.     

Ингээд түүний товч намтрыг хүргэж байна.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

  • 1994 онд – Монгол улсын их сургуулийн Олон улсын харилцааны дээд сургууль, англи хэлний багш, орчуулагч

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1995-2009 онд – Монгол улсын Гаалийн ерөнхий газрын харьяа Баян-Өлгий, Буянт-Ухаа, Улаанбаатар хот дахь гаалийн газарт байцагч, албаны дарга
  • 2009-2012 онд – Ховд аймгийн Ардчилсан намын дарга
  • 2012-2014 онд – Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын дарга
  • 2014-2015 онд – Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга
  • 2016 оноос – Монгол Улсын Их Хурлын гишүүн

ШАГНАЛ:

  • 2009 онд – Алтан гадас одон

ГАДААД ХЭЛ:

  • Англи, Орос

Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж