Монголын ард түмний 44 жил хүлээсэн алтан медаль | News.MN

Монголын ард түмний 44 жил хүлээсэн алтан медаль

Хуучирсан мэдээ: 2018.08.14-нд нийтлэгдсэн

Монголын ард түмний 44 жил хүлээсэн алтан медаль

Монголын ард түмний 44 жил хүлээсэн алтан медаль

Монгол Улс олимпийн наадмаас алтан медаль хүртсэний 10 жилийн ойн түүхэн өдөр өнөөдөр тохиож байна. Монголын ард түмэн олимпийн аваргын алтан медалийг 44 жил хүлээсэн билээ. 1980 оны Москвагийн олимпийн наадмын гавьяат Ж.Даваажав гуай зургаахан минут тэсэж чадалгүй олимпийн алтан медалиа Чехийн бөх В.Райчевт алдаж байсан түүхтэй. Тэгвэл XX зуунд хүртэж чадаагүй олимпийн алтан медалийг XXI зуунд Найдангийн хүү Түвшинбаяр, Энхбатын хүү Бадар-Ууган нар авчирсан юм. 2008 оны наймдугаар сарын 14. Монгол хүн бүрийн сэтгэлд тодоор бичигдсэн түүхэн өдөр юм. Жүдо бөхийн -100 кг-н жинд өрсөлдсөн Н.Түвшинбаяр өрсөлдөгч бүхнээ унагаж, Бээжингийн тэнгэрт Монгол эх орныхоо алтан соёмбот далбааг мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлж, олимпийн анхны алтан медалийг эх орондоо авчирч чадсан. Түүний эх орондоо авчирсан анхны олимпийн алтан медалийг хэдхэн хоногийн дараа боксын 54 кг-н жинд өрсөлдсөн Э.Бадар-Ууган “ихэр”-лүүлж байсан юм.

Монголын ард түмэн одоогоос яг 10 жилийн өмнөх энэ өдөр олимпийн анхны аваргаа “өлгийдөн” авч байсан бол одоогоос 50 жилийн тэртээ олимпийн наадмаас анхны медалиа хүртэж байсан түүхт жил давхар тохиож байгааг дурьдах хэрэгтэй.

1964 онд нэгдүгээр сард Австри улсын Инсбрукийн өвлийн олимп, 1964 оны аравдугаар сард Япон улсын Токиогийн зуны олимпийн наадмаас эхэлж байсан Монголын олимпизмийн түүх хэдийнээ хагас зуун давсан түүхийг бичээд байна. Монгол Улс олимпийн наадмаас анхны медалиа 1968 онд Токио хотноо болсон зуны олимпийн наадмаас чөлөөт бөхийн төрөлд хүртэж байсан түүхтэй. МҮОХ-ний ерөнхийлөгч, Монголын Биеийн Тамир Спортын Эвлэлийн Төв Зөвлөлийн дарга Н.Норолхоо тэргүүтэй Монголын баг тамирчид чөлөөт бөх, буудлага, гимнастик болон хөнгөн атлетикийн төрөлд 20-иод тамирчинтай оролцож, чөлөөт бөхийн 52 кг-н жинд Ч.Дамдиншарав хүрэл, 70 кг-н жинд Д.Сэрээтэр хүрэл, 78 кг-н жинд Т.Артаг агсан хүрэл, 87 кг-н жинд Ж.Мөнхбат агсан мөнгөн медалийг хүртсэн байдаг. Энэ бол Монгол Улс олимпийн наадмаас хүртсэн анхны медаль байсан юм.

Азийн цээжинд орших Монгол Улс эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон олимпизмийн хөдөлгөөнд нэгдэн зуны олимпийн 13, өвлийн олимпийн 14 наадамд оролцоод байгаа бөгөөд олимпийн наадмаас нийтдээ 26 медалийг эх орондоо авчирчээ. Эдгээр медалиудыг зуны олимпийн наадмаас хүртэж байсан бөгөөд Монголчуудын хэлж заншсанаар ТОП-4 спорт болох чөлөөт бөх, жүдо бөх, бокс, буудлагын спортоор хүртэж байв. Үүнээс гадна паралимпийн наадмаас 2008 онд байт харвааны төрөлд Д.Баатаржав алтан медаль, 2016 онд жүдо бөхийн төрөлд Б.Ууганхүү хүрэл медаль, пауэрлифтингийн төрөлд Э.Содномпэлжээ хүрэл медаль хүртээд байна.

ОЛИМПИЙН МЕДАЛЬТ МОНГОЛЫН ТАМИРЧИД

АЛТАН МЕДАЛЬ

  • Н.Түвшинбаяр: Бээжин-2008 жүдо бөхийн -100 кг

  • Э.Бадар-Ууган: Бээжин-2008 боксын 54 кг

МӨНГӨН МЕДАЛЬ

  • Ж.Мөнхбат: Мехико-1968 чөлөөт бөхийн 87 кг

  • Х.Баянмөнх: Мюнхен-1972 чөлөөт бөхийн -100 кг

  • З.Ойдов: Монерал-1976 чөлөөт бөхийн 62 кг

  • Ж.Даваажав: Москва-1980 чөлөөт бөхийн 74 кг

  • Ц.Дамдин: Москва-1980 жүдо бөхийн 60 кг

  • О.Гүндэгмаа: Бээжин-2008 буудлага 25 м-н гар буу

  • П.Сэрдамба: Бээжин-2008 боксын 47 кг

  • Н.Түвшинбаяр: Лондон-2012 жүдо бөхийн -100 кг

  • Н.Төгсцогт: Лондон-2012 боксын 52 кг

  • Д.Сумъяа: Лондон-2012 жүдо бөхийн 57 кг

ХҮРЭЛ МЕДАЛЬ

  • Ч.Дамдиншарав: Мехико-1968 чөлөөт бөхийн 52 кг

  • Д.Сэрээтэр: Мехико-1968 чөлөөт бөхийн 70 кг

  • Т.Артаг: Мехико-1968 чөлөөт бөхийн 78 кг

  • Д.Оюунболд: Москва-1980 чөлөөт бөхийн 57 кг

  • Р.Даваадалай: Москва-1980 жүдо бөхийн 71 кг

  • Н.Энхбат: Сөүл-1988 боксын 60 кг

  • Н.Баярсайхан: Барселона-1992 боксын 60 кг

  • Д.Мөнхбаяр: Барселона-1992 буудлага 25 м-н гар буу

  • Д.Нармандах: Атланта-1996 жүдо бөхийн 60 кг

  • Х.Цагаанбаатар: Афин-2004 жүдо бөхийн 60 кг

  • С.Ням-Очир: Лондон-2012 жүдо бөхийн 73 кг

  • У.Мөнх-Эрдэнэ: Лондон-2012 боксын 64 кг

  • С.Батцэцэг: Лондон-2012 чөлөөт бөхийн эмэгтэй 63 кг

  • Д.Отгондалай: Рио-2016 боксын 60 кг

МОНГОЛЫН ОЛИМПИЙН НААДМЫН АНХДАГЧИД

  • Монголчуудын оролцсон анхны олимпийн наадам: Инсбрук-1964 өвлийн олимпийн наадам

  • Монголын анхны олимпийн наадмын уралдааны талбарт гарсан тамирчин: 1964 оны Инсбрук өвлийн олимпийн наадмын цанын төрөлд оролцсон Д.Баадай, Л.Дашдэмбэрэл, С.Нацагдорж, Б.Зундуй нар цанын 15 км-н зайд уралдсан.

  • Монгол Улсаас анх олимпийн наадамд оролцсон спортын төрлүүд: 1964-Инсбрук өвлийн олимпийн наадамд гүйлтийн цана, биатлон болон гүйлтийн тэшүүрийн төрөлд оролцсон

  • Монголын анхны олимпийн медальтан: 1968 оны Мехикогийн зуны олимпийн наадмын чөлөөт бөхийн 52 кг-н жинд өрсөлдсөн Ч.Дамдиншарав хүрэл медаль

  • Монголын анхны олимпийн мөнгөн медаль медальтан: Мехико-1968 зуны олимпийн наадмын чөлөөт бөхийн 87 кг-н жинд өрсөлдсөн Ж.Мөнхбат мөнгөн медаль

  • Монголын анхны олимпийн алтан медальтан: Бээжин-2008 зуны олимпийн наадмын жүдо бөхийн -100 кг-н жинд өрсөлдсөн Н.Түвшинбаяр алт

  • Монголын анхны олимпийн хошой медальтан: Бээжин-2008 олимпийн алт, Лондон-2012 олимпийн мөнгөн медальт Н.Түвшинбаяр

  • Монголын жүдо бөхийн анхны медальтан: Москва-1980 зуны олимпийн наадмын жүдо бөхийн 60 кг-н жинд өрсөлдсөн Д.Дамдин

  • Монголын боксын анхны медальтан: Сөүл-1988 зуны олимпийн наадамд 60 кг-н жинд Н.Энхбат

  • Монголын буудлагын спортын анхны медальтан: 1992-Барселона зуны олимпийн наадамд Д.Мөнхбаяр

  • Монголын анхны олимпийн наадмын медальт эмэгтэй тамирчин: Д.Мөнхбаяр 1992 онд хүрэл медаль

  • Монгол Улсаас олимпийн наадамд хамгийн олон оролцсон тамирчин: буудлагын спортын тамирчин, олимпийн наадмын мөнгөн медальт О.Гүндэгмаа 1996-Атланта, 2000-Сидней, 2004-Афин, 2008-Бээжин, 2012-Лондон, 2016-Риогийн олимпийн наадмуудад оролцсон

Б.БЯМБАБАЯР

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-14 103.229.120.134

Түвшинбаяр улстөрөөс холхон байхгүй бол удахгүй хүн дүрст л болно

Avatar

Мөнхжаргал 2018-08-14

Олимпийн

Avatar

Зочин 2018-08-14

Олтиптйн аваргатай болсны 10 жилийн ойн өдөр сонин сонин юм бичдэг малууд вэ?

Avatar

Иргэн 2018-08-14 203.91.115.41

Арга ядсан пи ар. Хэроогийн Баатарын гараар орж байгаа бас нэг хүн.

Avatar

Эмээ 2018-08-14 107.3.181.42

За дүү хүү эх оронч үзэлтэй байгаарай, эхнэр хүүхдэдээ хайртай халамжтай аав байгаарай даа.

Avatar

Зочин 2018-08-14 64.119.19.28

Тамирчид медаль авахаар бидний цалин тэтгэвэр нэмэгдээд сайхан байх юм оо

Avatar

Зочин 2018-08-14 64.119.21.132

Ene neg ium nuhun songuulid oroh geel gants tumuruu gaihuulaad bnu da?

Avatar

Зочин 2018-08-14 80.217.161.166

Ok shuu amjilt husie mongol mongol mongol mongol mongol mongol mongol mongol mongol mongol yalnaaa yalj ehellee uhaant mongol hun

Avatar

Зочин 2018-08-14 211.108.156.33

Gundegmaa uneheer bishirmeer tamirchin shuu !?

Avatar

хайран зардал 2018-08-14 122.201.31.67

алтан медаль авлаа гээд улс хѳгжихгүй. дэлхийн аварга боллоо улсын нэр дэлхийд тодорохгүй.улсын нэрийг хүчтэй компаниуд дэлхийд таниулдаг.японийг бѳхчүүд нь таниулаагүй.сони тоетото компаниуд дэлхийд таниулсан.махачкалад дэлхий олимпийн аваргууд гудамжаар усаа түрээд явцгааж бдаг.тэгвэл дэлхийд махачкала г хэн мэдэх вэ. спортод мѳнгѳ үрэх ямар ч хэрэггүй.тзүний оронд ганц сургууль дээр дэлхийд улс нь ядуу бж татварын мѳнгѳѳр ингэжцалинжуулж бдаг улс бхгүй.үнэхээр сайн ѳѳрѳѳ мѳнгѳа олдог.улсдаа мѳнгѳ орлого оруулж бдаг.ж: унгарын олимпийн аварга боксчин ласло олон жил америкт очиж тоглож улсдаа мѳнгѳ ѳгч бсан.гэтэл манайх бѳѳн зардал.биднээс чихдэж бж авсан татварын мѳнгѳ

Avatar

Зочин 2018-08-14 202.179.25.180

за чи битгий [Хориотой Үг] чи өөрөө юу хийсэн юм

Avatar

Зочин 2018-08-14 202.179.25.180

за чи битгий х у ц

Avatar

Зочин 2018-08-14 122.201.21.207

Яг үнэн. Улсын төсвөөс мөнгө өгөх шаардлагагүй. Улсын төсөвт орлого оруулдаггүй бөх зэргийг цалинжуулахаа болих хэрэгтэй. Мөнгөтэй хувийн компаниуд л гэхээс

Avatar

Зочинд 2018-08-14 122.201.22.228

Чаид ч бас мөнгө өгөөд хэрэггүй чи хэзээ ч өөдлөхгүй

Avatar

Зочин 2018-08-14 124.158.107.35

Уул шугамандаа өөр бас нэг нөхөр алт авсан санагдахийм хөөрхий түүнийг яагаад үл дурсана

Avatar

Зочин 2018-08-14 202.179.26.138

Бузрын монгол ялначуудыг битгий гаргаад бай

Avatar

dahin dahin nurshaaad yadargaatai yum 2018-08-14 66.181.168.220

ene hun hiidgee hiisen, avdgaa hangalttai avsan,

Avatar

Зочин 2018-08-14 27.123.214.113

Manai zarim xvmvvs setgel buzar xervvld orsn bulingartai us shig boljdee, xuurxii du?

Avatar

Зочин 2018-08-14 58.108.114.186

БӨХ бол ТӨР, бас ТӨР бол БӨХ юм л даа

Avatar

Зөв зам 2018-08-14 64.119.27.9

Бөхөө барилдаад дасгалжуулаад олон сайн тамирчин бэлтгээ, эх орныг бол эрдэм оюун ухаан, шинжилж судалж байж удирдана.

Avatar

Зочин 2018-08-14 66.181.180.45

Уруудаж доройтсон ард түмний сэтгэл хүртэл бохирдсон байдаг гэсэн манайхны амнаас гэгээтэй үг гарахгүй болсон байна даа юу ч байсан шүүмжилж байдаг сэтгэцийн өвчтөй хүн олон болжээ Олимдийн аваргадаа баяр хүргье хэн хүний хүрэхгүй оргилд хүрсэн шүү

Avatar

зочин 2018-08-14 66.181.166.134

паралимпийн алтан медаль Баатаржавыгаа бичихээ мартсан байна шүү

Avatar

Зочин 2018-08-14 27.123.214.106

ЭВДЭРСЭН ДУРАК !!! БИ ТЭРИЙГ Ч ЗОДСОН , ЭНИЙГ Ч ЗОДСОН ГЭЖ ЯРИХААС ӨӨР ЮМ БАЙХГҮЙ !!! ЖЕНКОГИЙН НӨМӨРТ БАЙДГЫН НЭГ !!!

Avatar

ЖЕНКОГИЙН БАНДААШ УЛС ТӨРЧ 2018-08-14 202.179.25.17

АГУУ УЛС ТӨРЧ БУЛГАНД БАРААГҮЙ ДЭЭ.

Avatar

Zochin 2018-08-14 203.91.115.46

Saikhan bnaa. Olimpiin avargadaa bayar khirgie.

Avatar

Монгол 2018-08-14 24.8.194.87

Монгол Монгол Монгол гээд ухиалж байсан өчигдөр мэт санагдана. Монголын улс төрчдөөс бусад үүргээ сайнаас онцсайн хийгээд байгаа. Дээд дуракууд хэзээ ойлгох юм болдоо.

Avatar

Зочин 2018-08-14 58.108.114.186

Наад жюдочин чинь бас улс төрч шдээ, бөх бол төр бас төр бол бөх юм л даа…

Avatar

зочин 2018-08-14 66.181.176.197

хайран сайхан хүнийг бохир улс тө ард луу жэнко чирээд нэр төр нь шавартай хутгалдлаа угнь ард түмнйи хүү шүү…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж